Гэмтэл, согог судлалын үндэсний төвд энэ он гарсаар цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж гэмтлээ гэсэн 100 гаруй хүн хандсаны 45 нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Гэвч цахилгаан скүүтрээр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Авто тээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт зохицуулалт алга.
Иймээс энэ асуудлыг тодорхой болгох, стандарт баталж мөрдүүлэх хэрэгцээ үүссэн байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)