УИХ-д шинээр сонгогдсон 126 гишүүн анхдугаар чуулганаа хийж, нэрийн эхний үсгийн дарааллаар тангараг өргөв. Гишүүний тангараг өргөснөөр тэдний бүрэн эрх баталгаажиж байна.
Гишүүд "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөлөө.
Сэтгэгдэл (1)