Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш /2024.07.02/10:00 цагт товлон зарлажээ. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан бөгөөд 78 гишүүн тойргоос 48 гишүүн намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Нийт 19 нам, хоёр эвсэл УИХ-ын сонгуульд өрсөлдсөнөөс МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудал авсан юм.