x

Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн

Монголын парламентын 9 дэх удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. МАН олонх болсон энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу жагсаалт болон бүсчилсэн тойргоос гишүүд сонгож буйгаараа онцлогтой юм.

Тэгвэл парламентад суудалтай болж 5 намын тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүний мэдээллийг хүргэе.

  1. МАН - Сандагийн Бямбацогт. Баруун бүсийн 2-р тойрогт нэр дэвшсэн Сандагийн Бямбацогт урьдчилсан дүнгээр 79,631 санал авснаар МАН-аас тойрогт дэвшсэн гишүүдээс хамгийн өндөр санал авсан хүнээр тодорч байна. Түүний хувьд ийнхүү 5 дахь удаагаа сонгогдлоо.
  2. АН - Одонгийн Цогтгэрэл. Мөн уг тойрогт нэр дэвшсэн Одонгийн Цогтгэрэл 75,748 санал авснаар АН-аас тойрогт дэвшсэн гишүүдээс хамгийн өндөр саналыг авчээ. Түүний хувьд Увс аймгаас мөн анх удаа АН-аас сонгогдсон гишүүн гэдгээрээ онцлогтой.
  3. ХҮН - Пүрэвсүрэнгийн Наранбаяр. НИТХ-ын төлөөлөгч Пүрэвсүрэнгийн Наранбаяр 53,249 санал авч намынхнаа өнгөллөө. Түүний хувьд 2020 онд УИХ-д бараг ялангаа алдаж, намар нь НИТХ-д дэвшин үнэмлэхүй ялж байсан нэгэн билээ.
  4. ИЗНН - Гантөмөрийн Хажидмаа. АН-ын тэмцэгч гишүүдийн нэг Гантөмөрийн Хажидмаа нам нь квот өгөөгүй учраас ИЗНН-аас өрсөлдөж 11-р тойрогт 28,541 санал авч ИЗНН-ээс хамгийн өндөр санал тойрогт авсан өрсөлдөгчөөр тодорлоо. Түүний хувьд хэдийн УИХ-д сонгогдож чадаагүй ч маш сайн өрсөлдөөн үзүүлэн түүний хийж буй тэмцлүүд үр дүнд хүрч байсныг харууллаа.
  5. Үндэсний эвсэл - Пүрвээгийн Баярхүү. 10-р тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшин өрсөлдсөн Пүрвээгийн Баярхүү 16,144 санал авч намаасаа тойрогт дэвшигчдээ манлайллаа. ИЗНН ба Үндэсний эвслийн хувьд УИХ-д тойргоос гишүүнтэй болж амжаагүй ч намын лидерүүд жагсаалтад бичигдсэнээр босго даван УИХ-д төлөөлөлттэй нам болж чадлаа.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top