x

Coldplay: Монголд ганцхан удаа “A Head Full of Dreams” кино гарна

Их Британийн алдарт Coldplay хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх "A Head Full of Dreams" баримтат кино гарах тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр дэлхийн хамгийн том хамтлагуудын нэг Coldplay өөрсдийнхөө түүхийг бидэнтэй анх удаа хуваалцах гэж байна.

Coldplay хамтлаг A Head Full of Dreams баримтат киногоо Дэлхий даяар нэгэн зэрэг ганцхан удаа гаргах аж. Одоогийн байдлаар дэлхийн 77 улс гаргах гэж байгаа бөгөөд үүнд манай улс багтсан юм. Өнөөдөр орой 22:00 цагаас "A Head Full of Dreams" кино Гэгээнтэн кино театрт гарах юм. 

Уг киног Монголд гаргах хүсэлтийг Coldplay Mongolian Group группын админ явуулж, Coldplay хамтлаг хүсэлтийг хүлээн авснаар бид бүхэн тэдний гайхалтай түүхийг хуваалцах боломжтой болсон байна. 

Эгэл жирийн эхлэлээс дэлхийг уяраасан супер хамтлаг болсон тухай гайхалтай замналыг энэхүү киногоор үзүүлнэ. Киноны найруулагчаар Мэт Уайткросс ажилласан бөгөөд тэрээр Coldplay хамтлагийн ‘Paradise', ‘A Sky Full Of Stars', ‘Adventure Of A Lifetime' зэрэг дуунуудын клипны найруулагчаар ажиллаж байсан юм. Найруулагч Мат Уэйткросийн цуглуулсан хамтлагийн Дэлхийг хамарсан амьд тоглолтууд болон тайзны ард болж буй үйл явдлууд, хамтлагийн гишүүдийн залуу нас, карьерын эхэн үе, өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй 20 жилийн турш бичигдсэн бичлэгүүдээр бүтээсэн аж.

Киног Монголд гарахтай холбогдуулан Coldplay Mongolian Group тусгай үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ба гол зорилго нь Монгол дахь Coldplay сонсогчдийг дэлхий дахинд тэр дундаа хамтлагийнханд таниулах аж.

Үүний хүрээнд өнөөдөр Гэгээнтэн кино театрт 20:00 цагаас цугларч ирсэн хүн бүр гар бие оролцон зургаа даруулж, зотон даавуун дээр гарын үсэг, тэдэнд хандаж хэлэх үгээ бичиж, хөгжөөнт тоглоомд оролцож тухайн өдрийг дүрсжүүлж дурсгалын видео бичлэг хийх аж. 

#AHFODfilm #AHFODfilmMongolia Энд дарж эвенттэй нэгдээрэй. 

Мөн Гэгээнтэн кино театрын 77776699 утсаар болонwww.gec.mnhttps://coldplay.film хуудасруу орж тасалбараа захиалах боломжтой. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 4 цаг 51 мин Махны үнэ өсөлттэй байна 4 цаг 53 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 54 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 4 цаг 56 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 4 цаг 57 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 4 цаг 59 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 1 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 3 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 7 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 9 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 13 мин Жанжин 5 цаг 22 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 6 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 12 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 9 цаг 18 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 9 цаг 23 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top