x

Алтан хальс Индепендент кино наадмын бүртгэл явагдаж байна

“Алтан хальс”  холбооноос зургаа дахь жилдээ “Алтан хальс индепендент кино наадам”-ыг ирэх зургаадугаар сарын 2-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тус кино наадмаар бүрэн хэмжээний уран сайхны кинонууд толилуулах бөгөөд монгол болон гадаад богино кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй билээ.

“Алтан хальс” кино наадамд өнгөрсөн жилүүдэд “Алтан бөмбөрцөг” болон Берлиний кино наадмын дээд шагналт Германы найруулагч Фатих Акин, ОХУ-ын Халимагийн найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Тэд тус бүр сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байлаа.

Харин энэ жилийн наадмын уралдаант хэсгийн бүртгэл эхэлжээ. Өрсөлдөх монгол бүтээлүүдийн энгийн бүртгэл 4 сарын 15-нд дуусгавар болох ба эцсийн бүртгэл 5 сарын 1-нд хаагдана. Энгийн бүртгэл 20,000 төгрөг, эцсийн бүртгэл 30,000 төгрөгийн хураамжтай.

Энэ жил дараах таван төрөлд кино бүтээлүүд хүлээн авна.

  • Хүүрнэлт кино
  • Хүүхэлдэйн кино
  • Баримтат кино
  • Экспериментал кино
  • Junior Cinema

​Энэ жилээс эхлэн “Алтан хальс индепендент кино наадам”-д 16-аас доош насны кино урлагт сонирхолтой хүүхдүүд киногоо үнэгүй бүртгүүлэн оролцох боломжтой болсон юм. Бүртгүүлсэн бүтээлүүд нь “Junior Cinema” төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд гадаад бүтээлүүд хүлээн авахгүй. “Junior Cinema”  хэсгийн ялагч 250,000 төгрөг гардах аж.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг албан ёсны сонголтоор уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг шийдвэрлэх юм. Кино наадам ирэх 6 сарын 2-8-нд “iCinema” кино театрт болно. Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах аж. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана.

Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскпериментал кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.



​Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх бол altankhalis.com/submission 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 12 цаг 11 мин Махны үнэ өсөлттэй байна 12 цаг 13 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 12 цаг 14 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 12 цаг 16 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 12 цаг 17 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 12 цаг 19 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 12 цаг 21 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 12 цаг 24 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 12 цаг 27 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 12 цаг 29 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 12 цаг 33 мин Жанжин 12 цаг 42 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 16 цаг 26 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 16 цаг 32 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 16 цаг 38 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 16 цаг 43 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top