x

"Bates motel" цуварлыг одоо үзэхэд хамгийн тохирсон цаг

"Bates Motel" 2013 онд эхэлж байсан түүхтэй. Мөн өнгөрөгч онд сүүлийн бүлэг гарч албан ёсоор дууссан бөгөөд одоо үзэхэд хамгийн тохирсон цаг ирээд байна.

1. Энэ бол Альфред Хичкокийн алдарт "Psycho" киноноос сэдэвлэн бүтээсэн цуврал.

"Psycho" бол зүгээр ч нэг аймшгийн кино биш бөгөөд жинхэнэ КЛАССИК! Уг кинонд тус ориг киноны гол дүр болох Норман Бэйтсийн тухай гардаг гэхээр дэндүү сонирхолтой биш байна гэж үү? Түүний өмнө нь ямар байсан. Яагаад алуурчин болсон тухай сонирхолтой зүйлсийг өгүүлэх болно.

2. Уг цувралыг бодит хүнээс сэдэвлэсэн гэдэг.

Роберт Блочийн 1957 онд гаргасан "Psycho" номноос анхны кино сэдэвлэгдэн гарч байсан билээ. Зохиолч номоо бичих үедээ Висконсин мужид байрлаж байсан бөгөөд тэр үед маш олон хүний мэддэг болсон алуурчин, ханнибал Эд Гэйн түүний амьдарч буй газраас ойрхон баривчлагдаж байжээ. Зохиолч шууд л тэр хүний тухай бичиж эхлээгүй хэдий ч дараа нь өөрийн эрхгүй Эд Гэйнийг гол дүр болгосон мэт маш адилхан байдлаар бичсэн байгаагаа ухаарсан байдаг. Эд Гэйн болон номын гол дүр болох Норман нар маш олон ижил төстэй талтай бөгөөд үүнийг бодит хүнээс сэдэвлэсэн зохиол гэж хэлэхэд буруудах зүйлгүй.

3. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Вера Фармига анх тэр дүрд тоглохыг хүсээгүй.

Вера Фармига Норма Бэйтс буюу Норманы ээжийн дүрийг тун гарамгай бүтээсэн. Анх тэр киноны зохиолыг уншихдаа тийм ч таатай хандаагүй гэдэг. Тэр тусмаа "Psycho" киноны галзуу шүтэн бишрэгчид уг кинонд ихээхэн шүүмжлэлтэй хандах байх хэмээн тэр бодож байсан ч харин ч эсрэгээрээ болж, хүмүүст уг цуврал маш ихээр таалагдсан байдаг. Вера Фармигаг Нормагийн дүрийг гайхалтай мундаг бүтээсэн хэмээн үздэг. 

4. Норман Бэйтсийн дүрийг бүтээсэн залуугийн тухай.

Норман Бэйтсийн дүрийг өөгүй бүтээсэн хэмээгддэг Фредди Хаймор үнэндээ Их Британид төрж өссөн бөгөөд бага байхдаа маш олон кинонд дүр бүтээж байсан билээ. Гол нь Норман америк аялгатай дүр. Гэтэл Норман огт ялгагдамгүй тийм мундаг аялгаар ярьж, түүнээс гадна хоолойн хачин өнгийг оруулж, аялгаа өөрчилснөөр үнэхээр стэгэл зурам аймшигтай мэдрэмжийг төрүүлж чадсан юм. Түүний тоглосон алдартай кинонуудыг дурдвал "Good Doctor" цуврал, "FInding Neverland" (2004), Charlie and the Chocolate Factory (2005),  August Rush (2007) зэрэг юм.

5. Уг цувралыг бүтээгчид.

Уг цувралын ард ажилласан хүмүүсийг дурдахгүй өнгөрч боломгүй. Карлтон Кьюз, Керри Эрин, Энтони Киприано нар Норман Бэйтсийг хэрхэн өсч томорсон, яагаад алуурчин болох болсон тухай ертөнцийг бидэнд харуулсан хүмүүс юм. Тэд бол "Friday Night Lights", "Lost" зэрэг хит цувралуудыг гаргаж байсан хүмүүс билээ.  

6. Дуучин Рианна бол уг цувралын хамгийн том шүтэн бишрэгчдийн нэг.

Хамгийн дуртай цувралдаа дүр бүтээх ямар гайхалтай байдаг бол хэмээн гайхаж байгаа бол Рианна энэ үнэхээр ямар сайхан байдгийг мэднэ. Тэрбээр цувралд маш их хайртайгаас гадна нэгэн дүрийг хүртэл бүтээх боломжтой болсон юм. 

7. Бэйтсийн гэр бүлийн өөр нэгэн гишүүн гарч ирсэн.

Норма Бэйтсийн том хүү болох Дилан уг цувралд гарч ирдэг. Түүний дүрийг Макс Тириот бүтээсэн ба гэр бүлд маш олон асуудлууд түүнийг даган орж ирэхээс гадна Норманы хувьд асар олон өөрчлөлтүүд явагддаг байна. Хамгийн чухал дүрүүдийн нэг!

8. Энэ бол "Psycho" киноноос сэдэвлэсэн анхны телевизийн бүтээл биш.

1987 онд уг цувралыг хийх гэж оролдсон байдаг. Норман Бэйтстэй найз болж буй хүүгийн тухай энд өгүүлэх ба уг цуврал маш муу үнэлгээ, олон шүүмжлэлээс болоод зогссон байдаг.

9. "Psycho" кинотой ижил төстэй хэсгүүд гарч ирэх болно.

Сонгодог бүтээлийг үзсэн хүн бүр уг киноноос зарим ижил төстэй дүрслэлүүдийг олж харах бөгөөд зарим аллагын хэсгүүд танд гарцаагүй бүрэн хэмжээний сонгодог киног санагдуулах болно. Ийм учраас маш бодит мэдрэмжийг авах нь тодорхой.

ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 5 цаг 36 мин Махны үнэ өсөлттэй байна 5 цаг 38 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 39 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 5 цаг 41 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 5 цаг 42 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 5 цаг 44 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 46 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 49 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 52 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 54 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 58 мин Жанжин 6 цаг 7 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 51 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 58 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 10 цаг 3 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 10 цаг 8 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top