Америкийн Consumer Reports сэтгүүлийн шинжээчид манай гаригийн хамгийн найдвартай машинуудыг нэрлэсэн байна. Судалгааны явцад мэргэжилтнүүд хагас сая гаруй жолоочийн дунд асуулга тавьж үзэхэд азийн машин үйлдвэрлэгчдээс японы Lexus, Toyota, Mazda, Subaru, өмнөд солонгосын Kia машиныг нэрлэсэн байна.
Харин Европын зах зээлд бол найдвартай машинаар Audi, BMW, Mini Cooper, Porsche, Volkswagen-ыг нэрлэжээ. Америкийн бүсээс Ford, Buick, Lincoln, Dodge, Jeep машинууд илүү найдвартай гэж жолооч нар үзэж байгаа юм байна.
Шинжээчид бас хамгийн аюулгүй загваруудыг нэрлэхэд мөн л Lexus GX тэрүүлж, Toyota Prius C, Mazda MX-5 Miata болон Subaru Crosstrek удаалжээ.