Жүдо бөхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг болох "Парисын их дуулга" өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 2-4-нд болох тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсанаас хойш 50 дахь удаагийн тэмцээн болж байна
Парисынийн анхны тэмцээнд таван жингээр өрсөлдөж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр өрсөлдөх болсон. Харин эмэгтэйчүүд 1988 оноос тус тэмцээнд нэгджээ.
Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч (эрэгтэй 365, эмэгтэй 256) өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монголоос эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ.
Эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, -70 кг-д Б.Ням-Эрдэнэ_ С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанабагана, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.
"Парисын их дуулга"-ын сугалааг энд дарж үзээрэй.