x

МАН нэг удаа унагасан хуулиа дахин оруулж ирэх шалтгаан юу байв?

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс завсарлага авав. Үүний өмнө (мягмар гаригт) АН-ын дарга Лу.Гантөмөр уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаа тухайгаа өөрийн цахим хуудсаар мэдэгдэл хийж, хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардсан.

Ингэхдээ “Бүтэн найман жил эрх барихдаа нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй, эсрэгээрээ хөрөнгө оруулагчдыг хөөн гаргах бодлого явуулж байсан МАН сонгуулийн босгон дээр яаран сандран хууль оруулж ирсэн нь сэжигтэй байна аа. Энэ хуулийг хэлэлцүүлж болохгүй шүү” гэсэн. Үнэн үг үргэлж гашуун байдаг. Н.Алтанхуяг даргын хэлсэн нэг үг бий. Хүний юу хэлж байгаагаар нь биш, юу хийснээр нь үнэлж бас болдог юмаа гэж.

Яг үнэндээ МАН засагласан өнгөрсөн найман жилд юу юу болж өнгөрлөө дөө. Ямар ч хуульгүйгээр, шүүхийн шийдвэргүйгээр, зүгээр л хүчний байгууллагуудыг босгоод хөрөнгө оруулагч нараа хөөж гаргаад хаалгаа түгжсэн, өөрсдөө эзэн суучихлаа гэж хөөрч байсан л нам шүү дээ. Араар нь баахан авилга цэцэглэсэн. Гадаадын байтугай дотоодынхоо компаниудыг дээрэмдээд, өмчийг хурааж аваад эзэн суусан. Одоо хэр нь шүүхийн маргаантай. Ийм бодлоготой нам, Засгийн газарт итгэж хөрөнгөө оруулдаг тэнэгүүд дэлхий дээр байх уу?

Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Манай төрийн авилгажсан байдал, эрх зүйн орчны тогтворгүй байдал, эрх мэдэлтнүүдийн шунал, хуулийг уландаа гишгэсэн дур зоргод байгаа юм. Монголчууд үүнийг хэлээд байгаа юм биш, угаасаа дэлхийгээрээ ярьж байгаа, хөрөнгө оруулагч нар өөрсдөө хэлж байгаа.

Тиймээс нэгдүгээрт, хууль өөрчилснөөр хөрөнгө оруулалт орж ирэхгүй ээ. Хуулийг хэрэгжүүлдэг төр, төрийн байгууллагын цэвэр тунгалаг байдал, ил тод, нээлттэй байдал, бодлогын тогтвортой байдлыг хөрөнгө оруулагч нар хүсч байгаа. МАН найман жил эрх барихдаа хийж чадаагүй. АН-ын дарга үүнийг л хэлсэн. Ардчилсан нам хийнэ ээ л гэсэн.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг МАН их мэргэн цэцэн болоод анх удаагаа оруулж ирж байгаа ч юм биш. 2021 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар яг ийм хууль өргөн барьж, мөн оныхоо аравдугаар сард УИХ-аар хэлэлцүүлж эхлээд, зургаан сарын дараа хуулийн төслөө татаж авсан. Тухайн үед хуулийн төсөлд хөрөнгө оруулагч нарт тавьдаг 100 сая долларын босгыг 50 сая болгон бууруулж, Монголд оршин суух зөвшөөрөл олгохоор төсөлд тусгасан. Тавин мянган доллар бариад орж ирсэн (тухайн үеийн ханшаар хоёр өрөө байрны үнэ) хэнийг ч “хөрөнгө оруулагч” гэж нэрлээд Монголд орших суух зөвшөөрөл олгох, татварын хөнгөлөлт эдлүүлэх тухай ярьсан. Бүтэн зургаан сар хэлэлцсэний эцэст хууль санаачлагч нь төслөө эргүүлэн татсан. 

Гэтэл өнөөдөр 50 сая доллар ч байхгүй, ерөөсөө ямар нэг босго тавихгүйгээр бүгдийг нь “хөрөнгө оруулагч” гэж нэрлээд бүх төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах хууль бичээд ороод ирж байна. Тэгвэл монголчууд нь яаж бизнес эрхлэх юм, бидэнд ч гэсэн яагаад боломж олгодоггүй юм, яаж тэдэнтэй өрсөлдөх юм, гэх мэтчилэн олон асуудал үүснэ ээ дээ. Дэмжих дээрээ хүрвэл гадна, дотногүй л дэмжүүлмээр байгаа шүү дээ.

Тэгээд яг адилхан үндэслэлээр хоёр жилийн өмнө УИХ дээр унасан хуулийг өнөөдөр яагаад Засгийн газар өөрөө бариад оруулж ирэв. Ямар нөхцөл байдлыг улмаас энэ хуулийг сонгуулийн өмнө шахаж батлуулах хэрэгтэй болов? Хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор огт өөр бодлого яваад байгаа юм биш биз?

Энэ бол сөрөг хүчний зүгээс тавих ёстой зүй ёсны асуулт мөн үү, мөн. Харин хууль санаачлагч (Ч.Хүрэлбаатар), Засгийн газрын зүгээс ямар ч бодитой, үндэслэлтэй хариулт өгөөгүй. Зүгээр л “Х.Баттулга намайг олон жил доромжилж байгаа, одоо ил гарлаа” ч гэх шиг дов тойрсон хэрүүл хийлээ. Ийм бодлого гэж байдаггүй юмаа, эрх мэдлийг ингэж хэрэгжүүлэхгүй ээ. "МАН чаддаггүй юмаа, АН хийдэг юмаа" гэсэн АН-ын даргын үг харин ч бодитой юм байна.

Б.ЗАЯА

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Өчигдөр 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Өчигдөр 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Өчигдөр 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Өчигдөр 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Өчигдөр 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Өчигдөр 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Өчигдөр 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Өчигдөр 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Өчигдөр 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Өчигдөр 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Өчигдөр 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Өчигдөр 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Өчигдөр 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top