Загварын салбарын Trendstop гэдэг тренд-товчоо дэлхийн тэргүүн брэндүүдийн хамгийн сүүлчийн үзүүлбэрүүдээс дүгнэлт хийгээд 2019 оны хавар-зуны гол өнгийг тогтоосноо Fashion United хэвлэлд нийтэлжээ.
Ихэнх цуглуулгад натураль “байгалийн” өнгө байгааг товчоо олж хараад тэднийг гурван ангилалд хуваажээ.
Эхний хэсэгт heated desert tones («цөлийн халуун өнгө») газар шорооны, бүдэгрүүлсэн хүрэн, мөн шатаагдсан шаврын өнгө багтжээ. Стилистүүд тэднийг хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Эсвэл дангаар нь ч хэрэглэж болох аж.
Хоёр дахь хэсэг нь сontemporary cores («орчин цагийн голлох») гэсэн нэр авсан ба түүнд сонгомол цэнхэр, ягаан өнгүүд нэмэлт саарал эсвэл цайвар өнгийн аксессуаруудыг багтаажээ.
Гуравт сhalky brights («хурц гялбааны») гэх өнгө багтлаа.