x

Гэр хорооллынхон ээлжээр галладаг болчихвол утаанаасаа ч саллаа, Хотын дарга аа!   

Өчигдөр буюу амралтын өдрөөр (17-ны ням гариг) зарласан хотын дарга Х.Нямбаатарын шийдвэр нийслэлчүүдийг нийтээр нь уур бухимдалд автуулав. Бухимдаад зогссон гэж үү, ажил амьдралаа алдаж байгаа нь олонхи.

Эхлээд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан” өнөөдрөөс 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг, 25-наас дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, сурагчдын өвлийн улирлын амралтыг энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлэх тухай Л.Энх-Амгалан сайдын тушаалыг танилцуулсан. Араас нь хотын дарга ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдэгдэв. Мөн л хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан.

Ингэхдээ автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай” хуулиар НИТХ өөр дээрээ авсныг дуулгалаа. Иргэдийн хувьд “хоёр дахь машинтай болох” тухай ойлголт байхгүй болж байгаа юм. Нийслэлд бүртгэлтэй машины нийт машины ердөө 50 хувь нь хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт зөрчвөл хариуцлага тооцно. Эрх хасна, торгууль тавина. Автобусандаа сууя гэсэн ч автобус нь байхгүй. Ингээд нийслэл гэдэг их айл Х.Нямбаатарын үед “дээвэргүй шорон” болж хувирлаа. Түгжрэлээ шийдээч ээ гэхээр “Май чи, тэгвэл явган явахгүй юу” л гэж байна. Хятадын компанитай хийсэн гэрээний дагуу автобусны эхний ээлж дахиад арав гаруй хоногийн дараа (энэ сарын 29-нд) орж ирнэ. Дараачийнх нь нэгдүгээр сарын 31-нд. Ядаж автобусаа хангалттай оруулж ирчихээд хязгаарлалтаа хийж болохгүй байсан уу? Амралтын өдрөөр яаруу сандруу танилцуулсан гэнэтийн энэ шийдвэрүүдийн ард яг ямар арга бач байсан бэ? Х.Нямбаатар гэдэг хүн зүв зүгээр байж байгаад өөрөө өөрийнхөө толгойд олс углана гэж байх уу? Үгүй л байх.

Нэгдүгээрт, Засгийн газрын амласан шатахууны хангалт хэвийн горимдоо шилжээгүй, ШТС-ууд бензинээ ээлжээр өгч, тэнд нь иргэд өдөр шөнөгүй дугаарлан уур бухимдлаа барж байгаа. Үүнээс болж хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Шатахууны хомсдлоос болж Засгийн газар дээр ирж байгаа галыг намжаахын тулд. Боловсролын сайд хүртэл оролцоод, хичээлийг цахимд шилжүүлсэн нь ингэж хардахад хүргэж байна. Түүнээс биш ковидын үеийн хоёр жилийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүйтний эрч -30 хэмд хүрээгүй байхад хичээлийг цахимд шилжүүлэх өөр шалтгаан салбарын сайдад байхгүй. Ядаж хөдөө орон нутгийнхан, сумын сургуулийн хүүхдүүд цахимаар яаж хичээллэхийг бодож үзсэн үү?

Хоёрдугаарт, бага ангийн хүүхдийг цахимд шилжүүлнэ гэдэг эцэг эхчүүдийг нь хамтад нь гэрт нь хорьж байгаа хэрэг. Тэр хэмжээгээр хөдөлгөөн дахиад хоригдоно. Ингээд түгжрэлээ ч, шатахууны хомсдлоо ч нэг амьсгаагаар шийдчихэж байгаа юм. Хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй. Хот, Засаг хоёр талаасаа л хавсайдаж харууллаа.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хотын даргад энэ их эрх мэдэл, зүрх зоригийг өгч байгаа хүн нь Ерөнхий сайд өөрөө шүү дээ. Одоо гэр хорооллын айлуудыг ээлжээр галладаг болгочихвол утаанаасаа ч салчих боломж байна, Хотын дарга аа!   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Өчигдөр 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Өчигдөр 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Өчигдөр 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Өчигдөр 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Өчигдөр 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Өчигдөр 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Өчигдөр 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Өчигдөр 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Өчигдөр 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Өчигдөр 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Өчигдөр 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Өчигдөр 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Өчигдөр 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top