x

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батална

УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүн Ж.Чинбүрэн, батлан хамгаалах салбарын мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хэлэлцүүлгийн үед гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир нар дотоодын цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг зөвхөн цэрэг татлагын үеэр бус, алба хаах хугацаанд тогтмол хийх, цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн ур чадвар, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад онцгой анхаарах талаар санал хэлжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Б.Бейсен, хилийн цэрэгт алба хааж байгаа албан хаагчдын гэр бүлийн хүмүүс хэдий өндөр, дээд мэргэжилтэй ч гэлээ ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, хохирдог талаар дурдан, үүнийг яам хариуцан шийдвэрлэж болох эсэх, мөн тэднийг аймаг, сумын төвд ажиллуулах талаар Засаг дарга нартай гэрээ байгуулах ажиллах боломжтой эсэх талаар асуулт асуув. Түүний асуултад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хариулахдаа, оны эхэнд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг, үүний хүрээнд хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, хилийн заставт ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлийн хүмүүс Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тул холбогдох хуульд тусгаж, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх боломжтой гэсэн юм.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариулт дууссан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлжээ. Хуулийн төслийг энэ долоохоногт чуулганаар эцэслэн батална.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна саяхан Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 1 мин “Бидний хүч, бидний гараг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 2 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 6 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 41 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 51 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 55 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 2 цаг 0 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 2 цаг 8 мин 2006 он: Эргэлтийн цэг 2 цаг 14 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 25 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 28 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 32 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 35 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 45 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 14 цаг 6 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top