x

Малчдыг социализмаас нь салгаач ээ!

-Малчдыг 100% биеийг нь даалга!-

Гарчгаа тун эвгүй сонголоо. Тэгэхээс ч өөр арга алга. Эх орон маань олигтой хөгжиж өгөхгүй байгаа шалтгааныг маш томоор илэрхийлж гарчгаа сонголоо. Малчид гэлтгүй нийт иргэдээ шинэ нийгэмд нь үтэр түргэн дасгамаар байна.

Гучин хэдэн жил төр нь бүх зовлонг нь хуваалцах гэж алингаа алдаад өнөөдөр ч яг бахь байдгаараа. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэж алга болоод чилийсэн 33 жилийг үдчихжээ. Хөдөөд бүх мал, аж ахуй, газар тариалан, машин техник хувийн хэвшилд 100% шилжээд 33 жилийг үдчихсэн атал Төр нь малчдынхаа өмнө сөхөрч унан царай алдаад л. Одоо тэднийг зөнд нь орхих (хаях) хэрэгтэй. Тэгсний оронд малчдыг төр халамжлахгүйгээр, ОБЕГ өвс тэжээлийг нь зөөж өгөхгүйгээр нэг өвлийг туулуулаад үзэх хэрэгтэй. Тэд арьс мах, тархи толгой, мал сүргээрээ мэдэрч дараа дараагийн өвлүүддээ бэлтгэх болно. Зун амарлингуй суухаа болино.

Оршил бичье. Улиг боллоо. “Анхаар! Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна” гэж ирээд л сүртэй зарлана. “Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна”, “Өнөө өглөөний цаг уурын станцаас цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна”, “Өнөөдөр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ”, “Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт 8 дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна”, “Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ”, “Цасан шуурганы улмаас хоттой мал цасанд дарагджээ” гэх мэт, лав гучин хэдэн жил чихэнд хэт дастал, улиг болтол ярьжээ.

ОБЕГ нь малчдыг цаснаас хамгаалах ариун үүрэгтэй. Тийм үү? Өвөл цас их ордог хүйтэрдэг гэдгийг мэддэггүй малчин байна гэж үү, хөдөөгүүр? Ертөнцтэйгөө танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй тийм албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж байна уу гэсэн туршлагыг явж судална уу.

Мал, бэлчээрээ хувьдаа авчихсан, эсвэл эзэмшиж эрхшээж байгаа малчдад ОБЕГ нь өмнөөс нь далдганаж гүйж очдогоо нэг өвөл тас зогсоогоод, нэг үгээр наад малчдаа социализмаас нь бүрмөсөн салгаач, сэтгэхүйг нь чөлөөлөөч хэмээн би уриалан дуудаж байгаа царай нь энэ шүү. Улаанбаатарт зун намрын хэдэн сарын турш хааш нь ч хийх аргагүй асар их (бүр асар их) өвс овоорч халиурч байна аа, хаяж байна, шатааж байна, нийслэл орчмын аймаг сумдын малчид ирээд хамаад аваач ээ (үнэгүй!), нийслэлийн ЗДТГ өвсөө хурааж нөөцлөөд малчдад өвөл нь зараач ээ хэмээн би уриалан дуудаж facebоok-тээ зурагтай пост оруулж байсан даа. Малчдыг уриалсан хэрэг шүү дээ. Яг одоо голд чинь оров уу хэмээн зуданд нэрвэгдсэн малчдаасаа ам асууя.

Цасанд шуурганд төөрнө үү, байна уу, тэр малчны менежмент. Хамар хатгах өвс малд нь байна уу, үгүй юү, бас л малчны менежмент. Төр ямар ч дарамтгүйгээр малыг нь хувьчлаад өгчихлөө, түүнийгээ яаж адуулах, хариулах, маллах, эсэн мэнд бойжуулах нь малчны менежмент юм биш үү? “Төл түмний үйлс” гэсэн социалист уриа үгүй болоод гучин хэдэн жил өнгөрчихсөн, гэтэл түүн рүүгээ буцаах гээд л мачийгаад, түүнийгээ урлаг уран сайхантайгаа хольчихсон, дуу хуур, шүлэг найрагтаа шингээчихсэн, яг өвөл тулаад ирэхээр тэр сэтгэхүй нь дээр доргүй сэргэчихдэг.

Төр хамаг зовлонг нь үүрэх гэж хичээх тусам цаадуул (малчид) нь эрхэлж дуусаж байна. Эрхээрээ хатах хэрээрээ олхиогүйтэж дуусаж байна. Ардчиллыг, тэгэх тусмаа эдийн засгийн ба өмчийн (мал сүрэг) эрх чөлөөг чинь гарт чинь атгуулчихлаа, малчид аа, гэтэл юун хатуу ширүүн хувь заяанд нэрвэгдэх болоод явчхав аа, байгалийн хүчний өмнө юун их хоосорсон өчүүхэн амьтад болж хувирах гээд царай алдаад эхлэв ээ хэмээн би бичсээр байх болно.

2017 онд ид өвлийн үеэр УИХ-аас баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль гэж байна. Малчид мэдэх байлгүй. “Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх”, “Малаа вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах”, “Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх” гэх мэт олон чухал заалт бий дээ. “Малчны хариуцлагын тухай хууль” үгүйлэгдээд байх шиг надад санагддаг. Эсвэл байгааг нь би мэдэхгүй байж болно.

Хэрэв тийм хууль байхгүй, байлгахыг зорьж байгаа бол малчдад хатуу үүрэг хариуцлага тохмоор санагддаг юм. Зун намрын урин цагт ихэнхдээ хэвтэж, тэнэж, найрлаж, айл хэсэж, эсвэл ажилгүй уйдаж цөхөж суухаар зуны төдөн сард малчин бүр малдаа өвс тэжээл бэлтгэхийг хатуу үүрэг болгоно, малдаа өвс тэжээл бэлтгээгүйг нь торгоно, өмчийг нь хураана гэдэг ч юм уу, эсвэл өвөл болохыг мэдсээр байж зуд цасанд бэлтгээгүй бол тэгж торгоно, шийтгэнэ, зун намрын урин дулаан цагт найр наадмыг хэтрүүлэх, зүгээр суух, айл хэсэж хов ярихыг хориглоно, малын арьс шир, ноосоо хаясан, булсан, шатаасан, үнэгүйтүүлсэн бол тэгж шийтгэнэ, арчаагүйгээсээ (залхуугаасаа) болж малаа зуданд үхүүлж хотоо хоосруулсан бол баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, нийслэл рүү шилжин суурьшуулахгүй, нийслэлд ирээд олон жил олхиогүй амьдарч, нийслэлийг муухай харагдуулж байгаа малчдыг албадан нутаг буцаах буюу баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, албадан фермерийн аж ахуйд өгнө гэх мэт хариуцлага тооцуулах шалтаг (жагсаавал маш ихийг бичиж болно) мундахгүй их байна.

Эдүгээ мал сүргийн тоо толгой хэдэн арван сая хүрснийг яг нарийн мэдэхгүй ч лав 80 сая хавьцаа гээд таачихъя. Монголын нийт хүн ам 3.5 сая, тэгвэл 80 ч бай, 70 ч бай, 60 ч бай, ихэднэ гэхээс багадахгүй. Энэ их малыг хадгалж харж баясаж суух нь XXI зууны даяаршил, цахим хөгжлийн эрин үед даанч бүтэхгүй болж байна.

Үүнтэй холбоотой сэтгэл сэргэмээр байж мэдэх Хятадын хүнсний дэлгүүрийн махны үнийн зургийг дор харуулъя. Хагас кг мах 80-100 юань, зарим нь 150 юаниар зарагдан буй өнгөт зурагнууд.

 

 

 

Малчид минь олхиогүйтэж, ОБЕГ-ын ам харж суух биш, зүгээр л энэ зургаас урам зориг аваад наад их махаа экспорт болгочих.

Дүгнэе. Иймд энэ их малыг уран сайхандаж дуу шүлгэндээ мөнхлөн уярч харж сууж, зуданд үхүүлж суухаар эртхэн нядалж ядаж өмнөд хөршийн хүнсний зэх зээлд яаралтай, бүр жилийн дөрвөн улирлын турш гаргамаар байна. Социализмаасаа салж зах зээлийн сонгодог харилцаандаа үтэр түргэн шилжихсэн!

Олхунуд Д.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (172.69.252.152)
    Цаг агаарын мэдээг сэрэмжлүүлэн зарлах нь зайлшгүй хэрэгтэй шүү. Аль талаараа...малчид тариаланчид...орон нутагруу аялагчидад. Өвс тэжээлийг үнэгүй өгдөгүй, тараадагүй юм байнаа ...энд бичицгэнж байгаагаар хөөрхий. Харин тэр хэт эрхлүүлж байгаа гол юм нь ямааны тоогоор мөнгө өгөх(нөгөөдүүл нь ургамалыг үндсээр нь идэж устгадаг гэжуугаа) бас нийгмийг даатгалыш улсаас даана ч ..гэх шиг. Мигий мэдэж байгаа зэвүүн вм энэ байна. Мэдэхгүй зөндөөн юм байгаа байх. Малчид махаа үнэгүй тараадагүйшд. Сүү уагаан идээгээ үнэгүй өшдөгүы шд. Тэр хуруу хумсаа хөдөлгөж олсоноороо НДаатгалаа төлөөч. Сүүлийн үеийн малчид хотод амьдардаг ах дүүгийнхэнрээ ирэхээрээ ...бүр хөл мах ч гүй ирдэг нарийг...хорголоо тоолсон болсон. Бас болоогүй ээ....жаахан аарц гялгарт хийгээд ичихгүй сарвайна. Өөр юм авчирахгүй шд. Хүн хүн янз бүр л бөйх. Миний сонссоноор адил юм билээ. Тэгээд хэд хоног хотыхныг ийш тийш унаж гайтна хэдэг өдөр хооллоно тэд нарыг. Хөлс хир нь үнэртээд ...нээх их ноолуур зарсан өвөрөа түнтийлгэсэн бүдүүлэгдүү хүмүүс шдээ. Сүүлийг жилүүдэд ноолуураа тэрүүхэнээрээ харин борлуулдаг болж. Ичихгүй ничихгүй юм бододгүй улсужд даа. Хотод гараалявбал мөнгө зарж байдагийг мэдэхгүй. Нэг кг боов, боорцог , сүз хэдээр авдашийг мэджаагахч юмуу....мэдсэнч юм бодохгүй. Тэд ирсэн биш гай л болно. Өрхийг сарыг зарлага боов боорцог, мах шөл, сүү! авсаар урсаж өгнө. Өдөртөө дор нь 2кг боорцог, боов идчинэ. Хөлсөө гоожуулаад хэдэн данх цай нэхэж ууна. Сүү нь өдөртөө 2ыг авахаас наашгүй. Одоо хөдөөнийхнийг гэртээ буулгах аймаар дургүй би. Хотынхон нарийн....гэж ярьдаг дуулдана. Тэр их мөнгөтэй улсууд одоо соёлжих, юмыг наана цаана бодох болсон бөйлтай. Буудлууд зөндөө байгаа. Тэрэнд буугаад ...нийтийн унаагаар явдаг сануу..такси баринуу... юм бодох цаг нь болсоон. Ах дүүгийдээ айлчилж зочилолгүй яахав. Дайлуулаад гараххэрэгтэй. Айл хүндрүүлдэгээ больчих наызуудаа. ҮНЭН ҮГ ГАШУУН Ч БОД БОД БОДООРОЙ.
    2023 оны 11 сарын 29 | Хариулах
  • Өоллалоб (172.69.252.157)
    Хэзээ нээх өвс зөөж өгдөг байсын ганц зөөж өгснииг нь хараачгшй юм бн ядаж ганц зөөж өгчөөд олон юм хуцаач
    2023 оны 11 сарын 29 | Хариулах
  • Хөдөөний хүн (172.69.45.143)
    Хотыхонг 100% бие даалга үер ус гал түймэрт онцгой байдлыхан, цэрэг цуухыг бүү дайчил өөрсдөө дааг. Малчид онцгой бадлыханы авч ирсэн өвс тэуээлийг үнгүй авдаггүй байгаа шүү далимдуулаад мөнгө хийдэгийгээ тусламж гэж нэрлчихдэг ш дээ ичээч
    2023 оны 11 сарын 28 | Хариулах
    • Яаг үнэ шүү
      2023 оны 11 сарын 28
    • Mal bhgvi bl yaj vheh bl ideh yum n dan nohoi gahainii mah ...
      2023 оны 11 сарын 28
    • Готын өвгөн
      Малчдад учир их бнаа зунжин намаржин найр наадам хийгээд морьдоо ачаад сум хэсцгээх юмаа 8н сараас эхлээд хадлан өвсөө аваачжээ Хэнтий дорнодын буриад сумууд. Том том нуруу өвс авахии халх сумууд нь зуд болоод балрах юм үүн дээр жоохон өөр бнаа арай л арчаагүй ю үү
      2023 оны 11 сарын 28
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top