x

МУГЖ Г.Ариунбаатарын тухай бүтээл “Прикс Европа”-д нэр дэвшжээ

Энэ оны эхээр Английн "Би-Би-Си Радио 4" хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар Монгол Улсын “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарын тухай "Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй нэвтрүүлэг цацагджээ.

Хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон, продюссер Стивен Ражам нарын хийсэн, тус бүр хагас цаг үргэлжлэх цуврал хоёр нэвтрүүлэг нь Германы Берлин хотод жил бүр зохиогддог Европ тивийн "Прикс Европа" хэмээх радио, телевизийн салбарын оны 5 шилдэг сэтгүүлч, нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшсэн байна.

Нийт нэг цаг үргэлжлэх нэвтрүүлэгт МУГЖ дуучин Г.Ариунбаатар, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас "Монголын тал нутаг"-ийг дуулахад нулимс унагасан шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, халамцуу монгол залуус, "Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг" номын зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б.Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш.Туяа,  ДБЭТ-ын дарга Ч.Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц.Ариунаа, Гадаад яамны сайд асан С.Пүрэвсүрэн, Монголын хамтлаг чуулгын төлөөлөл багтжээ.

Энэхүү нэвтрүүлгийг угсаатны нийтлэг хэв шинжит соёлын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийллийг тэр чигт нь буулган судалгаа хийж, тухайн үндэстэн угсаатны соёлын бүхэл зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга барил бөгөөд чухам энэ сонгомол аргаар бүтээсэн байна.

Уг нэвтрүүлэг монгол хөөмийгөөр эхэлж, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн нэгэн дуугаар төгсдөг ч уртын дуу, хуурын татлага, "Уран Хас" бүжгийн жүжгийн аялгуу, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрөл бүгд байраа олон эгшиглэдэг аж.

Англид суугаа Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаа, хөгжмийн сэтгүүлч К.Моллисон нар твиттер хуудастаа “Тус хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэлээр наанадаж 40 сая сонсогч Монгол орны түүх, соёл урлаг, хөгжмийн урлагийн уламжлалыг чихээр сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн. Өнөөгийн Монгол орны хөгжмийн амьдралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон бүтээл хэмээн мэргэжилтнүүд үзэж байн” гэж мэдээлжээ.

medee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 5 цаг 34 мин Махны үнэ өсөлттэй байна 5 цаг 35 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 37 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 5 цаг 39 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 5 цаг 40 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 5 цаг 42 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 44 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 46 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 50 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 52 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 56 мин Жанжин 6 цаг 5 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 49 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 55 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 10 цаг 1 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 10 цаг 6 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top