Рэппер Snoop Dogg 2016 оноос эхлэн Америкийн бизнес эрхлэгч, телевизийн жүжигчин Марта Стюарттай хамтран "Martha & Snoop's Potluck Dinner Party" нэртэй хоолны тухай шоугаа хийж эхэлсэн билээ.
Америкийн VH1 сувгаар цацагдсан уг шоу чамгүй амжилт үзүүлсэн. Snoop Dogg ч часгүй тогооч гэдгээ баталсан. Тэгвэл Snoop Dogg чадварлаг тогооч болохоо ахин харуулж "From Crook to Cook: Platinum Recipes From Tha Boss Dogg's Kitchen" нэртэй хоолны ном гаргажээ. Энэ номонд нийт хоол болон амттаны 50 гаруй жор багтжээ.