x

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" хэмээсэн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын хоршил

Нийслэлийн шинэ дарга Х.Нямбаатар өчигдөр ажлаа хүлээж авчээ. Хотын даргын албан тушаалын төлөө УИХ-ын гишүүний бүрэн эрх, Сонгинын иргэдийн итгэж өгсөн мандатаас татгалзсан (сайдын суудлыг яах вэ, үеэл нь өгсөн юм байж) түүний хүсэлтийг өчигдрийн чуулган ёсоор болгов. Айхтар муухай жишиг тогтож байна даа. УИХ-ын гишүүний мандат гэдэг албан тушаал наймаалцдаг хэрэглүүр болчихлоо шүү. Өмнө нь Сумьяабазар нэг удаа мандатаа буцаасан. Тэр үед ядаж л нийслэлд намаа ялуулчихаад хот руу ирсэн л дээ. Харин Х.Нямбаатар гэдэг хүн өчигдөр “2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллахыг хүсч байна” гэж донгосчээ. Ирэх онд нийслэлд сонгууль явахгүй гэсэн үг үү? Энэ нөхөр өөрийгөө арай дөрвөн жилийн хугацаатай томилогдсон гэж эндүүрээгүй биз дээ.

Бүр 2020 оны сонгуулийн дараа, УИХ-ын гишүүн болчихоод байхдаа л "Нийслэлийн иргэд зөвшөөрвөл би хотын дарга болмоор байна" гээд шүлсээ үсэргээд явж байсан нөхөр шүү дээ. Тэр үед нь тавьчихсан бол хуулийн салбар өнөөдөр ийм болтлоо дампуураа ч үү. 

Хоёр дахь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэл. Тэр Х.Нямбаатарт хотын даргын тамгыг хүлээлгэж өгөхдөө “дунд шатны авилгыг цэгцлэх” үүрэг өгчээ. Үүгээр хотын даргыг НИТХ-ээс нэр дэвшүүлэх биш, Ерөнхий сайд шууд томилсон шалтгаанаа зөвтгөж байгаа юм шиг байна. Ингэхэд бид хотын даргатай болчихов уу, эсвэл хотын асуудал эрхэлсэн Хуулийн сайдтай болчихов уу? Нүүрсний сонсгол, ногоон автобусны хэргээ хааш нь чихэж орхиод ирэв?

Уг нь хотын дарга хотын иргэдэд үйлчлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах, нийтийн тээврийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг арилгах, өвөлд нь хөлдөөчихөлгүй онд оруулах (уг нь ганцхан өвөл үлдээд байгаа) үүрэгтэй. Аль ч шатны авилгыг илрүүлэх, таслан зогсоох чинь хуулийн байгууллагын, хууль сахиулагчдын үүрэг. Атал Хууль зүйн сайд байхдаа нам доторх авилгаа цэгцэлж чадаагүй хүн одоо хотын дарга болчихоод "авилгатай тэмцэнэ" гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

Ийм л нэг тэмээ гэхээр ямаа ярьдаг, ямаа гэхээр тэмээ руу чирдэг буруу ишилсэн сүх шиг хоёр нөхөр нийслэлийг хуваан захирахаар боллоо. Тэгээд “Засгийн газар нийслэлд бүгдийг даатгаад орхисон нь асуудлыг ужигрууллаа. Энэ удаа Засгийн газар нийслэлийн асуудалд дэмжлэг үзүүлэх биш, шууд оролцож ажиллана” гэв.

Юу яасан нөгөө Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн бие даасан байдал. Төсвөө баталдаг, хяналтаа тавьдаг НИТХ-ын эрх мэдлийг бол зад авлаа, байхгүй болголоо. 

Атал манай “ард түмэн” нөгөө хоёрт чинь амжилт хүсээд, алгаа хорстол ташаад сүйд гэнэ ээ. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу л гэдэг. Ер нь тэгээд иймэрхүү үл бүтэх, хууль ёс, хэм хэмжээг үл сахих, уландаа гишгэх хонгио толгойтой нөхдийг оройдоо залчихаад, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг нь хараад толгой дохиод сууж байгаа бидний л буруу шүү дээ. Бид л өөрсдөө өөрсдийнхөө нүд рүү хуруугаа хийсэн болж таарлаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top