x

Чуулганы нээлтийн үг: Ногоон автобус, нүүрсний хэргээр нээлттэй сонсгол хийнэ

Өнгөрөгч долоо хоногт мандсан ногоон автобусны дуулиан Ардын намыг ар далаар нь ганц сайн савлаа. Засгийн газар нууцад хамруулж улсын төсөвт суулгасан 318 тэрбум төгрөгөөр 810 автобус (нэг бүр нь ойролцоогоор 400 сая төгрөг) авахаар гэрээлсний эхний 100 ширхэг нь нийслэлд хүргэгдэж ирсэн ч үйлдвэрлэгчиддээ буцахаар болов. Асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Нийслэлийн худалдан авалтын газартай гэрээ хийсэн “Тэнүүн Огоо” нэртэй хувийн компани хариуцлагыг хүлээхээр болж байх шиг.

Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үг улстөрчид буюу шийдвэр гаргагч нарыг асуудалд илүү хариуцлагатай, нухацтай хандахыг сануулав. Тодорхой хэлбэл, “Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөн хүний шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг удаанаар тогтвортой баллаж байна. УИХ-ын эрхэм гишүүд авлигын эсрэг тэмцэлд сэтгэл зориг шулуудан зүтгэхийг хүсч байна” гэсэн нь асуудлыг зөвхөн хууль хяналтын байгууллага руу түлхээд орхиж болохгүй, парламентын түвшинд ярих ёстой гэсэн үг. Хамгийн түрүүнд автобус худалдан авах мөнгийг улсын төсөвт суулгахдаа яагаад нээлттэй тендер зарлалгүй, нууцад хамруулсан бэ гэдгийг ярих ёстой.

Тийм болохоор ядаж энэ удаа Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд Ж.Сүхбаатар сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авч болохгүй. Албан тушаалаас нь түр түдгэлзүүлж байгаад нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй. Тэгсний дараа огцруулах үндэслэлийг нь оруулж ирвэл сая хууль ёсны үйлдэл болно. Тэгэхгүйгээр хэрэгт холбогдсон болгон сайн дураараа өргөдөл бичиж шидчихээд ялаас мултардаг явдал Ардын намын үед гэм биш зан болж байна. Дээр нь УИХ-д суудалтай бусад намууд, сөрөг хүчний зүгээс хяналтаа тавьж чадаж байна уу гэдэг ч бас асуудал мөн. Ардчилсан нам лав үүн дээр дуугарсангүй. ХҮН-ын дарга “манай нам шүгэл үлээсэн” гээд зогсож байгаа нь ч хангалттай бус. Улс төрийн нам юм бол шүгэл үлээх бус, хариуцлага ярих ёстой.

Хэдийгээр УИХ-ын дарга “Хотын ужиг асуудал” гэж онцолсон боловч энэ зөвхөн хот тойрсон асуудал биш, манай нийгмийн бүхий л салбарыг аалзны тор шиг хэрсэн авилга, албан тушаалын хэргийн сүлжээг тодруулж, томруулж харуулсан ганцхан жишээ гэдгийг санахад илүүдэхгүй. Хаа сайгүй ухаад үзвэл ийм л дүр зураг гарна. Тийм учраас УИХ-ын даргын санал болгосон парламентын нээлттэй сонсголд парламентын бүх намууд, түүний дотор сөрөг хүчин илүү хариуцлагатай, оролцоотой байх ёстой.

УИХ-ын даргын чуулганы нээлт дээр хөндсөн бас нэг сэдэв бол Нүүрсний хэрэг. Хэрэв санаж байгаа бол өнгөрсөн хаврын чуулганаар нүүрсний хэргээр нээлттэй сонсгол явуулахаар УИХ дээр Түр хороо байгуулсан. Түр хорооны дарга нь Г.Ганболд гишүүн “АТГ-аас санал ирүүлсэн учраас сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна” гэснээс хойш даруй таван сарын хугацаа өнгөрөөд байна. Уг хэрэгт холбогдсон 11 хүний хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Гэм буруугийн шуух хурал нь энэ сарын 30 хүртэл хойшлоод байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаад явбал дахиад хэдэн сар, жилээр ч хойшлох боломжтой.

Тиймээс УИХ-ын дарга уг асуудлаар улс төрийн дүгнэлт гаргах, олон нийтийг мэдэх эрхээр хангах нь парламентын чиг үүрэг гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Нээлттэй сонсголыг намрын чуулганы хугацаанд хийх саналаа нээлтийн үгээр дамжуулаад хэлчихлээ. Түүний хэлсэнчлэн “Монгол төрийн нэр хүндийг удаан хугацаанд тогтвортойгоор унагаж байгаа” авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд парламентын хяналтын механизм түүнээс илүү тогтвортой, үр дүнтэй ажиллах ёстой болно. Ардын намын хувьд ядаж л үнэн, худал нь хамаагүй, өөрсдийн “шүгэл үлээж” (намын дарга нь үлээсэн гэдэг) ил гаргасан нүүрсний хулгайн хэргээ нэг тийш болгохгүйгээр ирэх сонгуульд орно гэвэл иргэдийн итгэлийг дахин хүлээх тухай санахын ч хэрэггүй.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top