Америкийн Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд айдсынхаа төлөө хүмүүс яагаад мөнгө төлдөг болохыг тогтоохоор оролдов. Тэд хүн яагаад аймшгийн кино ба аймшгийн тасалгаанд орохын тулд тасалбар худалдан авдаг вэ? талаар судалжээ.
“Хий үзэгдэлтэй байшинд” орох гэж байгаа ба ороод гарч ирсэн 262 хүнээс судлаачид сэтгэгдлийг нь авсан байна. Мөн тэд зуугаад сайн дурынхнаас янз бүрийн ургуулан бодох чадварынх нь талаар электро энцефало графийн (ЭЭГ) тусламжтайгаар бичлэг авчээ. Тэд бичлэгээ уг байшинд орохоос 15 минутын өмнө, тэндээс гарч ирснийх нь дараах 15 минутад хийсэн байна.
Судалгаанд оролцсон хүмүүс айдас болон сэтгэлийн хөдөлгөөнд дайрагдсаныхаа дараа сэтгэл санаа нь өөдрөг болсныг хэлсэн байна. Хий үзэгдлийн байшинд орсны дараа тэдний сэтгэл өмнөхөөсөө илүү тайван ч бага зэрэг ядарсан байжээ. Сонирхолтой нь айдас их байх тусам дараа нь тэдэнд улам сайхан болсон байна. Зарим нь өөрийгөө туршин үзэх шинэ санаа бодолтой болсноо ч хэлсэн байжээ.
Электро энцефало графийн бичлэгийн үзүүлэлт ч айдсын дараа тэдний тархины ажиллагаа сайжирч ургуулан бодох чадвар нь ихэссэнийг харуулсан байлаа. Ийм үр дүнд хүмүүс нэг гол зүйлд анхаарч, бусад хоёрдагч зүйлийг хаан бясалгах замаар хүрдэг хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
М.Цогт