x

Өөрчлөлтийн эзэд

Энд тэнд явахад амнаас нь гарч буй үг болгон нь алт мэт хүмүүс үе үе таарна. Аз таарвал уулзаж танилцана, бүүүр аз таарвал найз болж ярилцаж мэтгэлцэнэ. Хэдэн жилийн өмнө янкуудын нутгаар явж гайхалтай хүмүүстэй уулзаж байв. Тэр тэмдэглэлийн нэг жаахан хэсгийг нь ийшээ чирээд оруулаад ирлээ. Та бүхэнд бага ч гэсэн хэрэгтэй тэмдэглэл болсон гэдэгт итгэж байна.

Changemakers

Энэ дэлхий гайхалтай сайхан хүмүүсээр дүүрэн юм аа. Харамсалтай нь бид өдөр болгон тэд нартай таараад байдаггүй. Нөгөө талаасаа бид тэднийг олж харах билгийн нүдгүй мэт. Байгаа орчноо өөрчлөх, илүү сайхан амьдралыг бий болгохыг зорьдог, бусдад боломж өгч, ирээдүйг нь бэлэглэдэг хүмүүсийг Changemaker буюу хувь заяаны залуур гэдэг ажээ.

АНУ-д аялан, судалгаа хийх явцдаа төрийн, төрийн бус байгууллагууд, улстөрчид, нийгмийн энтерпрайзууд, судлаачид, лоббистууд, сайн дурынхан, оюутан залуус, тэтгэврийнхэн, тэнд байгаа монголчууд, сошиал энтрепренерүүд, орон нутгийн удирдлагууд, том корпорациуд захирлууд гээд маш олон сонирхолтой мундаг хүмүүстэй уулзсан. 

Нэг л дүгнэлт гарахаар байна. Бизнес хийх, ашиг олох, мөнгө босгох гэдэг ойлголт дараагийн ахисан төвшинд гарчээ. Энд ийм гоё бизнесийн санаа эсвэл боломж байна хамтраад ажиллах уу гээд асуувал нийгэмд ямар ашигтай вэ, бидний эргэн тойронд байгаа олон асуудлыг шийдэхэд хэр туслах юм бол, бүс нутаг, дэлхийд ямар эерэг нөлөө үзүүлж чадах уу л гэж асуудаг болжээ. Зүгээр л мөнгө хиймээр байна, цөм ашигтай ажиллаж зах зээлийг тэр чигээр нь базах бизнес санаа байна гэвэл шуудхан хэлэхэд дээрэмчин, хулгайч шиг л сонсогддог болсон юм байна. Шинэ үеийн залуус ч гэсэн худалдан авалт хийхдээ тухай компанийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг чухалчлан харж байж шийдвэрээ гаргадаг болсныг дотоод, гадаадын олон судалгаа баталж байна. 

Changemakers буюу оршин суугаа бүс нутаг төдийгүй тив дамнан сэтгэж, даяар асуудлыг шийдэх юниверсал шийдэл хайж, түүнд хөрөнгө оруулдаг хэдэн хэдэн мундаг хүмүүс, байгууллагатай уулзлаа. Тэдний өгсөн зөвлөгөөг нэгтгээд үзвэл дараах 5 зүйлд багтаж болохоор байна. North Caroline мужийн Greensboro хот руу явах замдаа та бүхэнд мэдээлэл болгон бичиж байна. Болгооно уу!

1. Шинэ санаа. Энэ олон мэдээлэл дунд хүмүүс улам бүр уншихаа болихоос илүүтэйгээр бодож сэтгэхээ больж эхэлсэн гэнэ. Залхуу болохын хэрээр оюуны дархлаагүй болж байна. Монголын сошиал медиагийн дүр төрх үүнийг гэрчилж чадах байх. Энэ орчил дунд өөрийн амьдарч буй аймаг, улсаасаа давж сэтгэсэн шинэ санаа амь тариа шиг хэрэгтэй болжээ дэлхий даяар. Энд тэндэхийн залуустай уулзаж байхад европт сая тэгчихлээ, латин америкт ийм нөхцөл байдал шинээр үүслээ, африкийн ирээдүйн тренд ийм байхаар байна гээд дэлхийн сонин хачин, мэдээллийг хоёр малчин тал газар суугаад сумынхаа тухай “хов базаж” буй мэт л ярилцах юм аа. Өөрөөр хэлбэл бидний үеийн залуус дэлхий ертөнцийг, хамгийн чухал нь өөрсдийгөө 3D хэмжээсээр харж байна. Тэгэхээр шинэ санааны төлөө байнга өлсгөлөн байхаас гадна бид өргөн сэтгэх, том зургаа харах, алсыг зорих ёстой юм байна. 

2. Бүтээлч байдал. Алив асуудлыг шийдэх шинэ санаа олсон бол тэр нь хэр бүтээлч байхаас хамаарч хөрөнгө оруулдаг болжээ. Хэдхэн жилийн өмнө бид хүнд бэлэн загас бүү өг, харин загас барих аргыг нь зааж өг гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр тэр загас барих арга чинь хормын дотор хэд хэд өөрчлөгдөж байна. Энэ орчлийг мэдрэн бүтээлч байдлаар ажиллаж чадахгүй бол загас ч үгүй болно гэнэ дээ. 

3. Энтрепренер чанар. Дотроо бодсон шинэ санаа, бүтээлч шийдлээ хэрэгжүүлэх тууштай чанар, шантрашгүй зориг, цуцашгүй тэвчээр, эдгээрийн төлөө гаргах хувийн болон хувьсгалын золиосыг хөрөнгө оруулагчид анхааралтай судалж хардаг ажээ. Бэлэн боломжийг ашиглачихъя л даа ах аа, эгч ээ гээд гүйгээд байвал Остап Бендер л гэж ойлгогдох юм байна. Харин ийм шинэ боломжийг бий болгох ёстой, яагаад гэвэл гээд гүйвэл олон хүмүүс та биднийг өөрөөр харах юм байна. Өөрөөр хэлбэл хувь хүний, таны, миний давуу, сул талыг скан хийхээс гадна төрснөөс хойш одоог хүртэл хэрхэн ажиллаж амьдарч ирснийг шалгана гэсэн үг.   

4. Нийгэмд үзүүлэх нөлөө. Хичнээн гоё ажил эхлүүлэх гэж байлаа ч гэсэн үүнээс гарах үр дүн нь нийгэмд, танд өөрт чинь, гэр бүл, найзууд, аав ээж, ангийн хүүхдүүд, ажлын түншүүдэд, бидний үзэн яддаг хятадуудад, бидний зорьж явдаг солонгос, европ, америк хүмүүст ямар эерэг нөлөө үзүүлэхийг дараа нь чухалчлан хардаг гэж байна. Бүр хүний тоогоор хэмждэг тухайгаа нуулгүй хэлнэ билээ. Нийгэмд ямар ч эерэг нөлөө үзүүлддэггүй бизнес хийдэг бол та бид бараг л орчин үед “гэмт хэрэгтэн” шиг харагддаг болжээ. Гэтэл манай зарим бизнесменүүд нийгмийг хохироож, хэрэглэгчдээ гомдоож, бусдын боломжийг блоклон байж мөнгө олоод яваад байдаг ... Үүнтэй холбоотой карма гэдэг үгийг тойрч нэлээд хэлэлцэв. Үйлийн үрийг бид муу юм хийвэл эргээд толгой дээр бууна гэж ярьдаг ч бусдад сайн үйл хийвэл тэр нь хэд дахин үржиж тань дээр болон таны гэр бүл, хайртай хүмүүст чинь ирдэг гэдэг өнцгөөс харж бай гэсэн. Сошиал энтрепренер гэдгийг яаж монголоор тодорхойлох вэ гээд л толгойгоо шаагаад яваад байсан чинь ийм амархан тодорхойлолт байдаг юм байна шүү дээ. 

5. Ёс зүй, хүн чанар. Эцэст нь энэ мундаг юм яриад байгаа хүнд итгэх үү, эсвэл хэлээд байгаа гоё санаанд нь итгэх үү гэдэг хүнд сонголтыг хөрөнгө оруулагчид хийдэг юм байна. Зүгээр нэг гоё төсөлд ямар ч хамаагүй байдлаар оролцож өөрийн өчүүхэн нэрээ гаргах гээд байна уу, эсвэл өөрийн нэрээ ашиглуулж юу ч хийхгүйгээр ашиг олох гээд байна уу гэдгийг банкны барьцаа хөрөнгө шаардахаас илүү шалгаж үздэг болсон байх юм аа. Ялангуяа эрүүл мэндийн салбарт энэ асуудал хурцаар хөндөгддөг аж. Шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн нь хүнийг үнэхээр эмчлээд, өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд байна уу эсвэл өвчин зовлон дээр нь дулдуйдан мөнгө хийж, ашиг олох гээд байна уу гэдгийг олон параметрээр хэмждэг юм байна. 

Дээрх шаардлагуудыг хангаж чадсан нийт төслүүдийн 92% нь ямар ч асуудалгүй мөнгө босгож байна, энэ хэмжээний өндөр хувиар хөрөнгө оруулагчид шууд мөнгөө өгдөг болсон гэдэг дундаж статистикийг эдгээр хүмүүс хэлж баталж байна. 

Харахад энгийн мэт хүмүүс байх боловч их биш мөнгөөр хөрөнгө оруулахдаа ч хүртэл хүмүүсийг ингэж айхтар судалдаг юм байна. Сонгон шалгаруулалт хэрхэн хийдэг процессийг нь яриулсан чинь бараг л CIA-аас дутахгүй ажиллаж, тухайн хүнийг гэр бүл, найз нөхөдгүй цугт нь судалдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, та нэр муутай, өмнө нь хууль бус зүйл хийж байсан, ёс зүйн алдаа гаргаж байсан бол дэлхийн том жижиг сангуудаас хөрөнгө оруулалт босгох боломж 0-ийн мянган зэрэгт юм байна. Нэр хугарахаар яс хугар гэж энэ бөлгөө. Эцэст нь энэ бүх ажлаа хийхдээ та кайф авах ёстой, аз жаргалыг мэдрэх ёстой. Ингэж чадахгүй бол өөрийгөө хэзээ ч бүү хүчлээрэй гэсэн шүү. 

Хэдүүлээ бас нэг жигдрэх юмандаа байх байгаа даа энэ чинь одоо ... 

Changemaker гэдэг үгний утга одоо ойлгогдож байна уу?

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top