x

“Halloween”-ний баярын тухай

Эртний Ирландчууд аравдугаар сарын 31-нд нар жаргах үеэс буюу үдэш гэгээ тасрахын хэрд дэлхий дээрх бүх сүнс цугларан тэнүүчилдэг гэж үздэг байжээ. Тиймээс айл бүхэн үүднийхээ гадна талд сүнснүүдэд хоол үлдээж дайлах ёсыг гүйцэтгэдэг байжээ.

Түүнчлэн Ирландад тухайн үед өвлийн эхлэл нь арван нэгдүгээр сарын нэгэнд гэж тооцдог байсан бөгөөд ард иргэд өвлийг айлгах, удаашруулах гэсэн үүднээс хулууг нүхэлж дотор нь гал асааж өвлийг айлгах дом хийсэн нь цаашдаа ийнхүү хөгжсөн ажээ. 

Энэхүү уламжлалаас үүдсэн Хэллоуны баярыг Ирланд, Шотланд, АНУ, Канад зэрэг олон оронд өдгөө өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ.

Хэллоуны баярын өдрөөр нүүрэндээ баг зүүж, сүнснүүдэд танигдалгүй хувцаслаж нуугдах ёстой аж. 

Энэ баярын бас нэгэн бэлгэдэл нь улбар шар хулуу юм.  Хойд Америкт харамчаараа алдартай Чарли гэгч хүн байжээ. Хахир муухай ааштай, хүнд өглөг огт өгдөггүй тэрбээр бие барахдаа ч энэхүү зангаа огт тавиагүй гэдэг. Тиймээс эд хөрөнгөндөө хоргодсон түүний сүнс Хэллоуны баярын үдшээр хулуу болон үзэгддэг болжээ. Эл түүхийг мэдэх хөршүүд нь Чарлигийн сүнснээс болгоомжилж, гэрээсээ холуур явуулахын тулд шар хулуунаас хамгийн томыг нь сонгон, дотор нь лаа асаан тавьж домнодог болжээ. 

Овсгоотой Америкчууд эртний энэ түүхийг ашиглан баг, хувцас чимэглэл, баярын ил захидал, хулуу зэргийг худалдаалж эхэлснээр аймшигт Хэллоуны баяр дэлхий даяар алдартай болжээ. Мөн энэ баярыг хар өнгөөр тодотгодог.

Дээр үед сүсэгтэй хүмүүс "бяцхан чөтгөр"-үүдийг баярлуулахгүй бол муу зүйл тохиолдоно гэдэгт жинхэнээсээ итгэдэг байсан тул муу ёрын сүнснүүдийн баяр хүүхдүүдийн хамгийн дуртай баяр болон хувирсан байна.

Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсч, айл болгоны хаалгыг тогшин "Чихэр жимс өгөхгүй бол бид танд муу зүйл хийнэ шүү" хэмээн "айлгаж" амттан цуглуулдаг уламжлалтай болсон байна. 

Ирландаас маш олон тооны цагаачлагч АНУ руу гарч энэхүү баяраа тэмдэглэсэн нь ондоо утгаар баг, хувцас өмсөх мэтээр шоу хэлбэр орсон юм хэмээх нь ч бий. Америкчууд жил бүр 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол чөтгөрүүдийн баяр буюу Халловений өдөр юм. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээр энэ баярыг зул сарын дараагийнхад тооцон тэмдэглэж байна. 

Мартаж болохгүй алтан дүрэм нь өөрийнхөөрөө байж хэзээ ч болдоггүй. Ядаж л нүүрээ элдэв өнгийн будгаар будах хэрэгтэй. 

Нью-Йорк хотынхон энэ баяраас 40 сая ам.доллар олдог гэнэ. Аймшигт шулам, Дракула, араг яс, шар шувуу, хар муур, зомби, вампир, буг чөтгөр, хий үзэгдэл, элээ, хэрээ, муми, аалз, сарьсан багваахай гээд хамгийн этгээд гаж дүрийн эзэн болбол энэ баярын ялагч гэсэн үг. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 5 цаг 25 мин Махны үнэ өсөлттэй байна 5 цаг 27 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 28 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 5 цаг 30 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 5 цаг 31 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 5 цаг 33 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 35 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 38 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 41 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 43 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 47 мин Жанжин 5 цаг 56 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 40 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 47 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 9 цаг 52 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 9 цаг 57 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top