x

А.М.Позднеевын “Монгол дахь буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл” номын тухай

Энэхүү бүтээлийг монгол уншигчдад хүргэхэд чин сэтгэлээсээ туслан дэмжиж, хянан тохиолдуулан, төвөд нэршлүүдийг нөхөж бичсэн түүхийн ухааны доктор Дамдины Сэрдарамд гүн талархал илэрхийлье.

Энэ оны хоёрдугаар сард хэвлэгдсэн номын тухай энд товчхон оруулъя.

Оросын дорно дахины судлаач, монголч эрдэмтэн, монгол, халимаг хэл бичгийн ухааны доктор Алексей Матвеевич Позднеев нь (1851-1920) Дорно дахины институтийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд буддын судлал, монгол судлал, хятад судлалд жинтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр 1896 онд Оросын Эзэн хааны Газарзүйн Нийгэмлэгт гишүүнээр элсэж, монгол, манж, хятад судлалын эрдэм шинжилгээний нийт 122 бүтээл бичсэний 17 нь нэг сэдэвт зохиол юм.

Судлаачийн энэ бүтээл ерөнхийдөө анх 1876-79 онд Монгол нутгаар аялахдаа хөтөлсөн аяллын тэмдэглэл бөгөөд тэрээр энэ тэмдэглэлээ 1887 онд эмхэтгэн гаргажээ. Тэр жил монголчуудын хувьд өлзийтэй буюу Монгол нутагт буддын шашин сэргэж, Эрдэнэ зуу хийдийн их равнайг үйлдсэний 300 жилийн ой тохиосон түүхтэй. Тухайн үеийн Орост Зонхавын ёсны шарын шашинд маш олон хүн сүсэглэн итгэж байсан боловч сүм хийдэд залсан бурхад нь чухамдаа ямар учиртайг нарийн тайлж өгүүлсэн ном зохиол байсангүй; оросууд, цаашлаад барууныхны хувьд буддын лам хуврагууд ихээхэн болхи бүдүүлэг, ард иргэдийг дарлан мөлждөг, шашны зан үйлд нь энгийн иргэд ямар ч оролцоогүй, лам хуврагууд эрх чөлөөтэй, дур зоргоороо авирлах нь энгийн үзэгдэл гэсэн ягшмал ойлголт дэлгэрч байсанд Позднеевын хувьд аливаа шашин ард түмэнд хандаагүй бол, шашныг түгээн дэлгэрүүлж буй лам хуврагууд тогтсон ёс жаягийг мөрдөхгүй л бол ер шашин гэж хэлэгдэх ёсгүй гэсэн үүднээс нарийн судалгаа хийж энэ тэмдэглэлээ хөтөлжээ. 

Энэ тэмдэглэл нь тухайн үеийн Монголын сүм хийд, засал чимэглэл, эдлэл хэрэглэгдэхүүн, лам хувраг, хувилгаад, хурал номын тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн 5 бүлэгтэй. Сүм хийдийн бүлэгт гэхэд уран барилга, дотор гадна заслын тогтсон дэг ёс, амгалант бөгөөд догшин бурхдын тухай, суварга, танка, хот мандал, тахил, долоон эрдэнэ, өлзийт найман эд, дулдуй, толь, судар ном, хөгжмийн зэмсэг, явуулын хийдүүдийн тухай дэлгэрэнгүй бичжээ. Хувилгаад бүлэгт тэдгээрийн гарал үүсэл, цол хэргэмийн нь ялгаа, хувилгаан тодруулах ёс, хийдэд шавилан суух зан үйл, хувилгаанд мөргөхөд мөрддөг журам, Бээжинд очсон хувилгаадын тухай, тэдний аж байдал, жанч халсны нь дараа хэрхэн оршоосон тухай өгүүлжээ. 

Позднеевын хувьд тухайн үеийн буддын сүм хийд, лам хуврагуудын дэг ёс, сургаал номлолыг бодитойгоор хүргэх эрдэм шинжилгээний даалгавартай явсан учраас үзэж харж, дуулж сонссоноо нарийвчлан тэмдэглэсэн аяллын тэмдэглэлээ бараг засваргүйгээр бүхэлд нь энэ бүтээлдээ оруулахдаа буддын нэр томьёонуудыг монголоор тэмдэглэсэн нь судалгааг маш ойлгомжтой, тодорхой болгожээ.

XIX зууны сүүлийн хагаст Оросын Газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний аяллууд хөрш зэргэлдээ газар нутгийн газарзүй, амьтан, ургамлын аймгийг судлан шинжлэхээс гадна тэдгээр улс орны нийгэм, эдийн засаг, ард иргэдийн аж байдал, итгэл үнэмшлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай тулгарчээ. Үүний тулд монгол хэл мэддэг судлаач эрдэмтнийг анх томилон илгээсэн нь А.М.Позднеев юм. 

Тэр цагт буюу 1875 онд Төв Азийн судлаач Г.Н.Потанин “Томск, Енисейск мужтай хил залгаа Монгол нутаг орны газарзүй, угсаатны зүй, ургамал, амьтны аймгийг нарийн тодорхой судлаагүй учраас эрдэм шинжилгээний аялал зохион байгуулах зайлшгүй шаардлагатай” гэж үзээд эл саналаа Оросын Газарзүйн Нийгэмлэгт хүргүүлэв. Ингээд энэ саналыг нийгэмлэгээс дэмжиж, 2 жилийн экспедиц зохион байгуулсанд залуу судлаач А.М.Позднеев оролцож, Монгол нутгаас нийт 1 800 гаруй ном судар, хожмоо Бээжинд байхдаа 1891 онд Оросын элчин сайдын яамны зарлага Гомбоевын зуучилснаар Лигдэн хааны үед орчуулсан Ганжуурын монгол эхийг Хорчингийн хохь тайжаас худалдан авч Дорно дахины сургуулийн номын санг баяжуулжээ. 

Позднеевын энэ бүтээлийг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн дээд шагнал Константины одонгоор үнэлэн шагнаж, Нидерландын Газарзүйн нийгэмлэг уг бүтээлийг ихэд сайшаан судлаачийг хүндэт гишүүнээрээ элсүүлжээ. Эл бүтээл XIX зууны сүүл үеийн буддын нийгэмлэг буюу сангхагийн тухай нарийн өгүүлснээрээ өдий хэр үнэ цэнтэйд тооцогдож байна.

Анандгэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top