x

Малчны амьдралд хөл тавих эмэгтэйчүүд цөөрчээ

-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно - @Global Press Journal-

МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, ТӨМӨРБУЛАГ СУМ. 

Наранд борлосон эрүүл хөрслөг царайтай идэрхэн хөвгүүн морио хөтлөн, хөхрөн харагдах уулсын дундах хөндий бэлийг дүүргэсэн хонин сүргийг тааваар нь бэлчээн хариулж явна. 

Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн Бямба-Очирын Дандаабаяр дотуур байрнаасаа гарч, төрсөн гэртээ буцан очиж малчин болжээ. Аав, ээж, таван дүүгийнхээ ахуй амьдралд нэмэр болохоор шийдсэн түүний 17 насанд тохирох хөдөлмөр нь малчин болох байв.

“Би моринд их хайртай” хэмээн тэрээр хэллээ.

Б.Дандаабаяр ойрын жилүүдэд гэр бүл зохиох хүсэлтэй байгаа боловч энэ нь 900 толгой малаа өсгөхөөс амаргүй хэрэг ажээ. Монголд малчид жилийн турш малдаа үржил шим сайтай бэлчээр сонгон, нүүдэллэж явдаг онцлогтой. Тиймээс Б.Дандаабаяртай нас ойролцоо, гэрлээгүй эмэгтэйчүүд олдох магадлал бүхий, гэрт нь хамгийн дөхүү суурин газар Мөрөн хотод гэхэд уулархаг газрын бартаат замаар мориор, адаглаад 6 цаг  явж байж хүрч очих боломжтой байдаг.

Өнгөрсөн нэг үеийн турш Монгол Улсын их, дээд сургуулийн систем хөгжиж, улмаар уламжлалт мал аж ахуйн биеийн хүчний хөдөлмөр их шаардсан амьдралын хэв маягтай харьцуулахад ачаалал багатай, илүү тогтвор суурьшилтай, өндөр цалин хөлс авах боломжтой ажил мэргэжил эзэмших нөхцөл бүрдсэн. Энэхүү сонголт бий болсноор малчин айлын охид сурч, боловсрохыг урьтал болгодог болсон тухай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын орлогч Чойжилсүрэнгийн Энхбаяр хэлж байна.

Тэрээр “Монголчууд эрэгтэй хүүхдээ мал ахуйд тусал гээд, тэгсэн мөртлөө охидоо хүний дор хийхгүй гээд сургуульд явуулдаг” гэсэн юм.

Дээрх үзэгдлийн үр дагавар болох жендэрийн тэнцвэрт бус байдал илт мэдэгдэх болжээ. 2021 онд Монгол Улсад их сургуульд элсэн суралцаж буй эмэгтэй оюутны тоо эрэгтэйчүүдийнхээс 1.6 дахин олон байв. Сурч, боловсрол эзэмшин, хот суурин газрын хэв маягт дадсан эмэгтэй эргээд хөдөө нутгийн, таамаглах боломжгүй орлого бүхий нүүдэлчний амьдралд орохоос цааргалдаг. Үр дүнд нь малчин эрэгтэйчүүд эхнэртэй болоход бэрхшээлтэй болсон ба Монгол Улсын уламжлал, хөдөө аж ахуйн салбарт үүссэн малчдын гэрлэлтийн энэхүү асуудлаас урган гарах урт хугацааны үр нөлөөг судлаачид онцлох болов.

Одоогоор Монгол дахь нийт 305,000 малчны гуравны хоёроос илүү нь 35 буюу түүнээс дээш настай ба 25-аас доош насны малчдын гуравны нэг нь эмэгтэйчүүд байна. Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хороо хамтран 2021 онд хийсэн судалгаанд дурдсанаар жендэрийн ялгааг багасгахын тулд “залуу малчин эмэгтэйг бэлтгэх, чадавхжуулах, тоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн тухайлсан арга хэмжээг тэдний боловсрол эзэмших хэрэгцээтэй нь уялдуулан дэмжих шаардлагатай” гээд жишээлбэл, Улаанбаатар хот дахь Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ. 

Монголчууд хэдэн мянган жилийн тэртээгээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, нүүдэллэн амьдарч ирсэн уламжлалтай. Мал аж ахуй нь өдгөө Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Малын тоо толгой 2013 оноос 2017 оны хооронд 45 саяас 69 сая болж өсжээ. Харин энэ хугацаанд хүн амын тоо 2.9 саяас ердөө 3.4 сая болж нэмэгдсэн байна.

Мөн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөв. Зургаан аймгийн 15-аас 34 насны 850 малчныг хамруулсан асуумжаас үзэхэд өрхийн 64 хувь нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хүн амын амьжиргааны баталгаажих түвшин 207,000 төгрөг (60 ам. доллар)-өөс доогуур орлоготой байна.

Мал аж ахуйн хөдөлмөрт хамжиж оролцох эмэгтэйчүүдийн тоо буурч, айл өрх цөөн бүлтэй болсон нь асуудлыг лавшруулж байна. Бог малыг сааж, сүүг нь боловсруулах явдал багасаж, бэлчээрийн малаас гарах түүхий эдүүд болох яс, арьс шир, ноос, хөөвөр, сүү зэргийг бүрэн ашиглахаа больсноор малчин айл өрхийн нэмэлт орлого буурчээ.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын малчин Лувсандоржийн Бузмаагийн хэлж буйгаар 25 настай хүү нь самарт явж, түүсэн самраа борлуулж өрхийн орлогод нэмэрлэдэг аж. Тэрээр хүүгээ хурдхан гэрлэж, мал ахуйн ажилд нь хамжилцах хүнтэй болоосой гэж хүсэж байвч нутагт нь гэрлэх бүсгүй бараг байхгүй тухай хүү нь түүнд хэлжээ.

“Хүүтэй хүн чинь хүүхэн л харж явдаг юм байна”, “өөрийнхөө багийн нутгийг дээш доош нь айл болгоныг бодоод л” хэмээн Л.Бузмаа хэлээд “Хүүгээ 25 хүрчихээр бүр аюулын хурдан бодогдож байна” гэлээ.

Гэвч улсын хэмжээнд монголчууд хожуу гэрлэх болсон байна. Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээс үзэхэд эрэгтэйчүүдийн гэрлэх нас дунджаар 28.6, эмэгтэйчүүдийнх 26.7 байгаа нь 2000 оныхтой харьцуулахад 3 насаар нэмэгджээ.

Өмнөх үеийнхний хувьд залуус, бүсгүйчүүд нутагтаа уулзаж, танилцдаг байсан аж.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин, 53 настай Пүрэвийн Ойдовын хувьд нэг нь гэрлэсэн, нөгөө нь ахлах ангийн хоёр хүүтэй. Тэрээр: “Бидний үед бол хонь малд явж, орж гарч, аяга цай ууж байгаад л болно бүтнэ гээд сууцгаадаг байлаа. Тэгж байгаад утсаар ярьчихъя гэх юм байхгүй байж” гэж байв. 

Өнөөдөр хөдөө нутагт аяга цай уух байтугай утсаар ч ярих гэрлээгүй эмэгтэй барагтай үлдсэнгүй.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аав, ээжтэйгээ амьдардаг, 39 настай Билэгдэмбэрэлийн Дэмчигсүрэнгийн хэлснээр түүний гэрлэнэ гэж найдаж байсан эмэгтэй гадаадад суралцахаар яваад эргэж ирээгүй аж. Жилдээ нэг удаа тэрээр хэдэн зуун тоо толгой малаа орхин өөр нутагт очиж эхнэр хайдаг хэдий ч тохирох хүнтэй учирсангүй явна.

Тэрээр: “Охид сургуульд яваад л алга болдог” гээд “Бүсгүйчүүд ховорхон, байгаа нь хүнтэй суучихсан,тиймэрхүү л байх юм ” хэмээсэн юм.

Баасанжавын Янжмаа  22 настай, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин гэр бүлд төрж өсжээ. Монгол Улсын Боловсролын Их Сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшин төгссөн тэрээр жилийн өмнөөс Мөрөн хотын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөө суманд нь орон тоо олдоогүйгээс энд ажилд орсон аж.

Тэрээр мал аж ахуй эрхлэхэд тулгардаг асуудлууд болох тогтмол цалингүй, ажил нь хүнд, цаг наргүй, мөн салхи шуурга, шар усны үер гэх мэт байгалийн хүнд шалгуурыг туулах болдог тухай аав, ээжтэйгээ зөвшилцөөд малчны амьдралаас холджээ.

“Иймээс өөрийгөө зовоохгүйгээр эрдэм мэдлэгээр мөнгө олоосой гэсэндээ охидоо боловсролтой болгох тал дээр нь илүү анхаардаг  байх” гэж Б.Янжмаа хэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тулгамдаад буй бэрхшээлийг шийдэхийн тулд зохих бодлогыг хэрэгжүүлж, орон нутагт амьдрах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх, “малчдын залуу халааг бэлдэх” зорилтот хөтөлбөрийг батлах зэргээр нөхцөл байдлыг сайжруулах алхмуудыг хийж байна.

Гэрлэлтийн асуудлыг шууд бус аргаар шийдэх боломж бий. Тухайлбал: Улсын аварга малчин эмэгтэй, саальчин эмэгтэйг шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж байна.

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, түүн дотор малчин эмэгтэйчүүдийн асуудалд онцгой анхаарах нь тус салбарыг хөгжүүлэх үндэс суурь болох” тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Лавагийн Отгонболор мэдэгдэлдээ дурдсан юм.

Дээрх асуудлыг өнгөрсөн оны наймдугаар сард Говь-Алтай аймагт зохион байгуулсан “Алтайн залуус” арга хэмжээний үеэр онцолж хөнджээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлстийн дарга Пүрэвдоржийн Хулангийн мэдээлснээр тус уулзалтад 18 сум, 2 тосгоны нийт 700 орчим залуус оролцсон ба тус арга хэмжээний нэг зорилго нь залуусыг хоорондоо танилцах боломжоор хангах байв. Тэрээр  өгсөн мэдээлэлдээ: “Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдрах ухааныг эзэмшүүлэх , гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн ба нийгмийн эрүүл мэндийн мэдлэг олгох зорилгын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулав” хэмээсэн байна.

Төмөрбулаг суманд Б.Дандаабаярын аав Гунаажавын Бямба-Очир малчин болж буй хүүгээ   халуунаар угтав. Ажилсаг, малч хүү нь мал ахуйн ажилд оролцож нэмэр болбол охин дүү нарыг нь их сургуульд явуулах боломж нэмэгдэх төдийгүй нэг дүү нь эмч болохыг хүсэж байгаа ажээ.

Харин хүүгийнхээ талаар Г.Бямба-Очир хэлэхдээ  “Заяаны хань зам дээр гэж заяаны хань олдоно биз” гээд “Болохгүй бол төв суурин газар луу өөрийг нь явуулна гэж боддог” гэсэн юм.

“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн юм.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. Баруун гар талд хонио оторлож яваа 17 настай Бямба-Очирын Дандаабаяр аав Гунаажавын Бямба-Очирт шанагаар гар угаах ус гоожуулж өгч байна.

Өгүүллийг бичсэн: Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Жоурналын Монгол дах сурвалжлагч.

Гэрэл зургийг: Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Жоурнал Монгол.


“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top