x

Л.Оюун-Эрдэнийг огцруулах ШЕЗ-ийн тогтоол албажиж, намрын нанчилдаан эхлэх нь ээ

Энэ намрын улс төр “халуурна” гэсэн нь үнэн байна. Эхний мэдээлэл яригдаж эхэллээ. Улс төрийн хүрээнд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж эхлэх чимээ гарч байна.

Үүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр хэлэлцээд дуусгаагүй орхисон асуудлыг гүйцээж шийдвэрлэснээр гүйцэлдүүлэх бололтой. Тэр өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл Л.Оюун-Эрдэнийг огцруулах агуулга бүхий асуудлыг хэлэлцсэн. Тэд “Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх "хэрэгтэй” хэмээн хуралдсан байдаг. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн талаар таатай үг унагадаггүй нөхөр л дөө. Байнга хэмлэж байдаг. Тэр нь л ийм хурлын үндэс болсон хэрэг.

Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл түүний 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан.

2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэснийг авч хэлэлцсэн байдаг. Тэгээд уг хуралд оролцсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн есөн гишүүний зургаа нь тогтоолын төслийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл “Огцруулъя” хэмээсэн. Харин татгалзсан гурван гишүүний нэг нь болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно. Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой” гээд тогтоолыг баталгаажуулаагүй орхисон. Шүүхийн ерөнхий зөвлөл гурав хоногийн дараа дахин цуглаж хуралдаад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээ больё гэж шийдсэн гэдэг.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сарын 3-нд авлигын эсрэг ажиллаж буй ажлын хэсгүүдийн хурал дээр “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна. Түүнээс өмнө, хойно ч шүүхийн талаар хэд хэдэн удаа ноцтой дуугарсан.

Жишээлбэл, 2023 оны тавдугаар сарын 9-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр “Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл Засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм. Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй. “Эрдэнэтийн 49” хувийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэж хэлжээ.

Улсын наадмын дараахан “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гаригт Сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзахдаа “Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон, барилга бариулсан, уг үйлдлийг шүүх дээр хамгаалсан албан тушаалтнууд, шүүгчид ийм орон сууцанд амьдарч байгаа бол мэдээллийг нь өгөөрэй” гээд Сууц өмчлөгчдийн холбооныхонд хувийн холбогдох утас, и-мэйлээ өгчээ.

Гэвч дээр хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн эдгээр үг өмнөх дээр нь нэмэгдээд удахгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол болж гарч болзошгүй болжээ. Үүний ард улс төр, хууль хяналт, бизнесийнхний томоохон хүч ч байгаа бололтой. Тэгэхээр дэмий нэг хов жив, бор шувуу биш гэсэн үг. Тэгэхээр энэ биеллээ олбол энэ намрын улс төрийн нанчилдаан маш ширүүн үргэлжлэх нь тодорхой болов бололтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top