x

Хотод ХОРИГ тавилаа, араас нь юу өрнөх вэ?

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд, хотын дарга хоёрын хооронд нэгэн бэсрэгхэн асуулт, хариулт өрнөжээ. Агуулга нь нийслэлд болж өнгөрсөн хэд хэдэн удаагийн үерийн асуудлаар. Хот өөрөө аливаа байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд бэлэн үү? гэхээсээ гарц, орц юу л байна бүгдийг нь хааж, боож “бетонон ширэнгэ” босгосон нь гамшигт үзэгдэл бий болох суурь шалтгаан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Яг ийм агуулгаар Ерөнхий сайд хотын даргаас асуужээ. Нийслэлд болсон үерт хариуцлага хүлээх шат, шатны дарга бий эсэх талаар. Харин хотын даргаас амнаас “Байхгүй” гэхээс өөр үг унаагүй гэнэ.

Үндсэндээ 48 мянга гаруй гишүүнтэй нийслэлийн намын хороо, 1200 орчим удирдах албан тушаалтныг зангидаж буй хотын даргынхаа өмнөөс хариуцлага хүлээх нэгэн өнөөдөртөө тэнд байхгүй байгаа бололтой. Үнэндээ хотын дарга “ганцаардаж” эхэлснээ Ерөнхий сайдад ийн учирлаж. Тэгэх нь ч аргагүй байж мэднэ. Угтаа бол нийслэлээс сонгогдсон 23 гишүүн энэ парламентад Улаанбаатар хотыг төлөөлдөг. Бүгдээрээ нийслэлийн МАН-ын хороонд харьяалагддаг. МАН-ын Үндсэн дүрмийнхээ дагуу намын хорооны даргын “цэрэг”-үүд. Дарга нь хотын мээр. Гэвч дүүрэг бүрийн намын хороогоо “атгаж”, Засаг даргын, захиргааны албан хаагчийн томилгоонд нь хүртэл нөлөөтэй оролцдог, оролцож ирсэн УИХ-ын гишүүд нь цагаа тулахад хотын даргаасаа нүүр буруулж, хариуцлагаас бултаж эхэлснийг “Байхгүй” хэмээх хотын даргын хариулт хэлээд өгөх шиг. 

Үүнийг гадарласан Ерөнхий сайд тэр даруйд нь арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь “Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол. Энэ дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайд дэргэдээ ажиллуулахаар төсөл боловсруулж, түүнийг батлах хүртэл шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн Засаг даргад даалгав.

Шийдвэр гаргах шалтгаан нь ойр ойрхон болсон үерийн гамшиг, биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан нь хотын дарга ч шууд утгаараа Ерөнхий сайд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу газар, түүнийг тойрсон ашиг сонирхол руу хүссэн, эс хүссэн ч ийн орлоо. Яг л “Газартай холбоотой асуудлыг ил гаргаж, цахимжуулна. Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй. Үүний цаана байгаа улстөрчдийг зарлана. Ингээд манай бусад асуудал цэгцэрнэ” хэлж байсан шиг ээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийг баталтал, албан ёсоор хэрэгжих хүртэл гэж тооцвол 2024 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийслэлд сөөм газар ч олгохгүй байх хоригийг Засгийн тэргүүн нь тавьсан хэрэг. Том зургаараа Ерөнхий сайдын тэмцэлд нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын хэрэг гэсэн ЦЭС албан ёсоор нэмэгдлээ.

Цаг хугацааны давхцал нь тэгж таарав уу? хэлж мэдэхгүй, эл шийдвэртэй зэрэгцэн 2008-2023 оныг хамарсан Улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршуулав. Он цагийн хэлхээсээр хөөж үзвэл Г.Мөнхбаяраас Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан /түр орлон гүйцэтгэгч/, Д.Сумъяабазар хүртэлх зургаан Засаг даргын үед гаргасан захирамжаар газар олгож, барилга, орон сууц барьсныг хүлээж авсан тухай. 2008 оноос хойш 15 жилийн хугацаанд нийслэлд том, жижиг гэлтгүй 8404 орчим барилга сүндэрлэсэн гэсэн үг. Үүнд есөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын захирамж ч хамаарна.

“Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээн авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдлөшгүй баримтууд” гэж сайд Н.Учрал зүгээр ч нэг тодотгоогүй нь лав.

Эсрэгээрээ Төрийн нэрийн өмнөөс газар олгодог, түүгээрээ дамжуулан ашиг сонирхол, хэтэвчээрээ нэгдэж, хотыг бүхэлд нь хэрсэн "Бетонон ширэнгэ"-ийн автор, жинхэнэ эзэд болох улстөр, бизнес дамнасан хэсэг бүлгийн араас Ерөнхий сайд нь хотын даргатайгаа хүч хавсран орж, хуулийн хайчинд оруулах нь. Тэгэхээр ирэх жилийн нэгдүгээр сар 1-нийг хүртэл буюу 2024 оны Төсвийн тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлтэл нийслэлийн хэмжээнд газар олгохыг хориглосон Ерөнхий сайдын шийдвэр, Засгийн газрын тогтоол зөвхөн эхлэл нь байж мэднэ. Өөрөөр хэлбэл, хотод тавьсан хоригийг араас юу өрнөх вэ? гэдэг нь сонирхолтой бөгөөд хүлээлт үүсгэх сэдэв болох нь. Хотын дарга Д.Сумъяабазар 1642 барилгын А даалгавар цуцлах шийдвэр гаргаснаа зарласан нь зүгээр ч нэг нийгэмд өгч буй мессеж биш юм.

 С.Гандөл Uzeg.info

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top