x

МАН-ын хүүхдүүд сурч болдог, манай хүүхдэд үзүүлж болдоггүй англи хэл

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна” гэдэг заалт унасан байна. Байнгын хороон дээр эсрэг санал өгч унагасан гишүүд нь С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амалан, Э.Батшугар, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нар гэдгийг хэвлэлүүд онцлов. Тэр дундаа хуулийн төслийг өргөн барьсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрөө дунд нь орж суугаад эсрэг санал өгсөн нь ингэхэд хүрсэн “но”-той, “ноцтой” шалтгаан байсан гэсэн үг. Тэдний хэлж буйгаар англи хэлийг хоёр дахь хэлээ болгох нь “үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах” юм байх аа.

Ердөө жилийн өмнө Боловсролын сайд Л.Энх-Амгалан салбарынхаа 100 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж, энэ үеэр 1990 оноос хойш боловсролын салбарыг удирдаж ирсэн үе үеийн сайд нарыг урьж ярилцсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Эндээс гарсан үр дүн нь “Англи хэлний боловсрол дутмаг байгаа нь манай хүүхдүүдийн боловсролын чанарыг унагах гол хүчин зүйл болж байна” хэмээн дүгнэж, англи хэлийг хоёр дахь албан ёсны хэлээ болгох дээр санал нэгдсэн байдаг юм. Үүнээс өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч бас энэ асуудлыг дэвшүүлж байв. Монгол хүүхдүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь англи хэлний боловсрол юмаа гэж. Ер нь бол аман дээрээ хүн бүр лтэгж ярьдаг юм. Жилийн өмнө болсон сайд нарын уулзалт дээр ч гэсэн Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ асуудлыг уухайлан дэмжиж, “Боловсролын салбарт жил бүр 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя” гэж байсан нь саяхан. Гэтэл ердөө жилийн дараа, энэ бодлогоо хууль болгож батлуулах дээр хүрч ирээд ухарчихлаа. Ингэхэд хүрсэн сэдэл, шалтгаан юу байв?

Нэгдүгээрт, гадаад хэл дээр сургалт явуулдаг хувийн сургуулиудын лобби орчихлоо гэдэг дээр маш олон хүн санал нэгдэж байна. Хэрвээ улсын сургуулиуд бүгдээрээ англи хэлийг бага сургуулиасаа үзээд эхэлбэл эцэг эхчүүд тэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хүүхдээ өгөх хэрэгцээ шаардлага үгүй болно.

Хоёрдугаарт, боловсон хүчний асуудал. Хэрвээ ЕБС-иуд бүх нийтээрээ англи хэлийг монгол хэлтэй зэрэгцүүлээд үзээд эхэлбэл тэнд ажиллах багш нар, түүнд нь зориулсан төсөв хэрэгтэй болно. Тэр нь манайд байна уу, үгүй юу?

Уг нь энэ бол цэвэр менежментийн асуудал юм л даа. Өнөөдөр бараг гудамжны булан бүрт англи хэлний сургалтууд байна. Тэнд ажиллаж байгаа боловсон хүчин улсын сургуулиудад ажиллаж байгаагаасаа ч олон. Тэднийг татаж оруулж ирэх нь салбарын яамны бодлого, зохицуулалт л байхгүй юу. Мэргэжлийн, ур чадварын шалгалт аваад, түүнд нь тохирсон цол, зэргийг нь олгоод, тэр хэмжээгээр цалинжуулаад явчих л асуудал шүү дээ. Гэтэл Боловсролын сайдад ийм бодлого алга. Хүсэл эрмэлзэл ч алга. Тийм бол тэр 1,7 их наядын хөрөнгө оруулалтыг өөр юунд зориулах гээд байгаа юм бэ?

Гуравдугаарт буюу хамгийн эмзэглүүштэй зүйл бол угаасаа манай төр, хууль тогтоогчид болон Засгийн газар угаасаа боловсролын ялгавартай байдлыг бодлогоор дэмждэг, бий болгодог юм байна. Саяхан нийгэмд “буум” болоод өнгөрсөн БЗС-гийн асуудлаа эргээд хар л даа. Сангаас олгосон бүх зээлийн 96 хувийг МАН-ын дарга нар, тэдний хүүхэд, гэр бүлийнхэн авсан гэдгийг сангаас танилцуулсан биз дээ. Гэтэл нийтдээ сая гаруй хүүхэд энэ сангаас зээл авч сурсан байдаг. Энэ нь 960 мянган хүүхэд гадаадад сурсан гэсэн үг биш юм. Зүгээр МАН-ын дарга нарын хүүхдэд олгогдож байгаа зээлийн дүн дотоодын их сургуулиудад сурч байгаа манай хүүхдүүдийн авсан нийт зээлийн хэмжээ 96:4 хувь байна шүү дээ.

Энэ бол манай улсын сургуулиуд болон хувийн сургуулиудын олгож байгаа боловсролын чанарын бодит ялгаа. Харвард, Оксфорд, Кембрижийн их сургуульд боловсрол эзэмшсэн унаган англи хэлтэй нөхөд болон ШУТИС, МУИС төгссөн манай хүүхдүүдийн авсан боловсрол, амьдралын чанар тэнд төлж байгаа мөнгөөр хэмжигдэж байгаа гэдгийг бид ер нь хэзээ ойлгох вэ?

Хавар ЭЕШ-ийн шалгалт өгөхөд нэг их хол зөрүүтэй гараад байдаггүй (мэдээж чанарын хувьд ялгаа байгаа, гэхдээ арай ч 96:4 биш) энэ ялгаа юун дээр илүү тодордог вэ? гэхээр гадаад хэл, тухайлбал англи хэлний боловсролтой л холбоотой байдаг. Хувийн сургуулиуд ихэнх нь бага сургуулийн 1, 2-р ангиасаа эхэлж англи хэл үздэг. Хувийн цэцэрлэгүүд бол бүр хэлд орохоос нь эхлээд англиар яриад явчихаж байгаа шүү дээ. Атал монгол сургуулиар явсан хүүхэд математик, физик, хими, биологи гээд байгалийн ухааны хичээлүүддээ хичнээн мундаг байгаад, хичнээн ч олимпиадад түрүүллээ гээд IELTS, TOEFL дээрээ хүрээд унадаг, дандаа ард нь хаягддаг. Хэлний чадвар нь хүрдэггүй л гэсэн үг шүү дээ.

Тийм болохоор ядаж БЗС-гаас зээл аваад дэлхийн шилдэг их сургууьд сурчих хэмжээний боловсролыг хүүхэддээ олгоё гэвэл “Дарга нарын хүүхэд яагаад зээлээр сурчихав, миний хүүхдэд яагаад зээл олгосонгүй вэ” гэж хэрэлдэхээсээ өмнө суурь боловсролоо л сайжруулах ёстой. Тэрний нэг чухал хэмжүүр нь англи хэлний боловсрол, англи хэлийг аль болох эрт үзэх явдал юмаа гэдгийг эцэг эхчүүд ч гэсэн ойлгох ёстой. Юу яасан “монгол хүүхдийн identity”, ямар юмных нь “үндэсний аюулгүй байдал”. Яахаараа МАН-ын дарга нарын хүүхэд АНУ, Европод сурах нь үндэсний аюулгүй байдал, манай хүүхэд англи хэл сурах нь "үндэсний аюултай байдал" болчихдог юм. Эрх барьж байгаа нөхөд чинь энэ үгээр хаацайлаад үр хүүхдийн чинь сурах, боловсрох боломжийг л хулгайлж, өөрийнхөө хүүхдэд давуу байдал бий болгож байгаа шүү гэдгийг л ухамсарлах ёстой.

Б.СЭМҮҮН                                                                                 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top