x

Зуун жилийн ойгоо модон жорлонтой угтаж байгаа сургууль, сумын баярт мөнгө битгий хандивлаарай

Монголчууд хошуу нутгаас аймаг, сумын зохион байгуулалтад ороод 100 орчим жилийг үдэж байна. Өнөөдөр Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Эдгээрийн дийлэнх нь 90-100 орчим жилийн түүхтэй гэсэн үг. Жил бүрийн улсын баяр наадмаар тэд түүхт ойгоо тэмдэглэдэг. Сар хүрэхгүйн дараа түүхэн ойтой аймаг, сумд сүр дуулиантай баяр наадмаа тэмдэглэнэ. Аймаг, сумдаар тогтохгүй сургууль, эмнэлэг, контор, клубүүд ч тусдаа ойтой.

Ой болохоор тэр нутаг уснаас гаралтай том жижиг гэлтгүй бизнес эрхлэгчид л баяр наадмынх нь гол зардлыг даадаг, хандив тусламж өгдөг. Мөн тус нутгаас гаралтай сэхээтнүүд ачааны хүндийг үүрдэг. Тэгвэл зуун жилийн ой тэмдэглэх гэж байгаа сумд, сургуулиуд ямархуу байгаа билээ гэдгийг эргэцүүлдэг болъё.

Өвлийн ес тачигнасан хүйтэнд зургаан настнууд өдрийн хэд гүйдэг өтгөн шингэн нь данхраадаад хөлдчихсөн модон жорлонтой сургууль, дотуур байрууд бүх сумдаар байна. Сумын контор нь ч, хүн эмнэлэг нь ч гаднаа модон жорлонтойгоор өнөөдрийн 21 дүгээр зуунд “оршиж” байна. Хөдөөний жирэмсэн эхчүүд сумын төвийн эмнэлэгт төрөхөөр ирээд модон жорлонд нь хүүхдээ алддаг гашуун түүх жил бүр дуулддаг. Ногоон батгана дүнгэнэсэн өмхий ханхалсан модон жорлонтой газарт эрүүл аюулгүй байдлын тухай, хөгжил дэвшлийн тухай ярих хэрэг байх уу. Монголын модон жорлон гэдэг гадны хүмүүсийн өмнө биднийг ганц шившиглэдэг зүйл. Харин манай хөдөө сумдын дарга, удирдлагуудад модон жорлон асуудал биш байсаар өнөөдөртэй золгож байгаа. Тэд тун удахгүй түүхэн ой тэмдэглэх гээд хот хүрээгээр гүйлдэж нутаг орны гаралтай сэхээтэн, бизнесмэнүүдийн хаалга үүдийг сахин хандив тусламж цуглуулна гэж албатай юм шиг дайрч байгаа.

Ерөөсөө манайд ой болдоггүй сум гэж алга. Бүр жил дараалан болж байна. Энэ жил сумын 100 жилийн ой, дараа жил сургуулийнх, түүний дараа жил соёлын төвийнх, араас нь хүн эмнэлгийнх, цэцэрлэгийнх гээд яг таван жил дараалан ой тэмдэглэдэг сум Монголд байна. Тэд бүгд тэр нутгаар, тэр байгууллагаар овоглодог бизнес эрхлэгчид, сэхээтнүүд, хүмүүсээсээ хандив тусламж гуйдаг. Нөгөөдүүл нь нутгийн хүүхдүүдийн нүүрийг хараад яаж үгүй гэхэв гээд олсон долсоноосоо илүүлчлэн өгдөг. Олны олон гэсэндээ хандив тусламж хангалттай цугларахыг яана. Дээрх төсвийн зардлаасаа ойдоо илүүчилнэ. Ой нэрээр хангалттай мөнгө цуглардаг. Түүгээр нь сумын хэдэн дарга нар, баяр наадмын комисс нэртэй хүмүүс холын зочид гийчдийг баярлуулж байгаа нэрээр нөгөө цугларсан мөнгийг нь ичихгүй хуваагаад идчихдэг.

Социализмаас хойшхи 30 жилд хөдөөний ард түмэн, сум, сургууль, соёлын төвүүд ой тэмдэглэхээс өөрийг хийсэнгүй. Ууж идэж, баярлаж цэнгэдгээрээ бол монголчууд Азийн бараар барахгүй дэлхийн бар болох байв. Хаашаа л харна, найрлаж наргисан хүмүүс бие биеээ түшээд “Хөөрхөн борлог морь минь” гэж согтуу хоолойгоор орилолдсоор өнөөдрийг хүрлээ. Тэгээд сайжирсан нь хаа байна вэ. Улам л мунхаг болж улам л бүдүүлгийн туйл болж улам л хүн төрлөхтнөөс тасран хойш хаягдсаар ирлээ.

Түүхт ой гэдэг бол утгаараа, агуулгаараа өмнөх үеэсээ, өмнөх түүхээсээ ахисан, дэвшсэн, дээшилсэн харуулах, бариулах зүйлтэй байх учиртай. Бүтэн нэг зууны түүхийг элээж байгаа өнөөдрийн 300 гаруй сумд жил бүр ой тэмдэглэж, хол ойроос мөнгө төгрөг цуглуулдаг хэрнээ модон жорлонгоо шинэчлэх сэтгэлгүй хүмүүс байсаар байгаа нь ямар вэ. Тэдэнд нутгаа гэсэн сэтгэл байгаа юу. Элгэн нутаг эгэл ардаа шулан амьдарч байна уу.

Ой болоход сайндаа л зурагт, мотоцикль цөөн хэдэн хүнд азтан болгож өгнө. Аймаг, хотоос нэг гайгүй дуучин аваачаад дуулуулчихна. Үүндээ байдаг мөнгөө өгчихнө. Хэн ч уншдаггүй ойн ном хэвлүүлж, шахааны бизнес хийчихнэ. Дээр нь эрх барьж байгаа намын хэдэн хүн нь шагнуулчихна. За тэгээд ойн баярын үндсэн зардал нь морь, бөхийн бай шагналд явчихдаг. Нэг ёсондоо ойн

баяр бол уяач, бөхчүүдийг яаж байлах вэ гэдэг уралдаан л гэсэн үг. Дарга нар тэдэнд гар татдаггүй. Тэр сумын баяр сайхан болж өнгөрлөө, шууд жипээр их морь байлсан гэж хэлүүлэхийн төлөө цуглуулсан бүхнээ гөвж орхино. Ядаж морь, бөхийн түрүүг нутгийнхан авч чадахгүйг яана. Аймгийн цолтой нэг нөхөр ирж барилдаад л түрүү бөхийн шагналыг хамаад яваад өгнө. Зэргэлдээ аймгийн гайгүйхэн уяачид ирээд айрагдчихна. Сумын дарга нар ой нэрээр малчдаасаа хэдэн хонины татаас авч баяраар хагалж, зочид гэх нэрээр найрлана. Үүнийгээ хамгийн сайхан баяр наадам, ой боллоо гэж бахдацгаадаг. Холоос очсон ахан дүүс нь айраг цагаа хамаг байдгийг нь идэж уугаад, хамаад аваад явчихна. Баяр өнгөрлөө. Ард нь нөгөө л ажилгүй, орлогогүй сумын ард иргэдийн амьдрал бахь байдгаараа. Ганц нэг хашаа будсан, аа тийм нэг их том угталтын хаалгатай л үлдэнэ. Сумын дэлгүүрүүдийн гадна нутгийн хэдэн хөлчүүрхсэн нөхөд л холхиж ногоорсон архидалт үргэлжилнэ. Ажилтай хүмүүс гэвэл сумын конторынхон, эмнэлгийн хэдэн ажилчид, сургуулийн хэдэн багш нар. Бусдаар ажил орлоготой хүн бараг үгүй. Ажил хийе, орлого олъё гэсэн ч суманд бизнес үгүй.

Ингээд харахаар манай өнөөдрийн сумд 30 жилийн өмнөх социализмын үеэсээ 100 хувь дордчихоод байна. Хөгжиж, соёлжиж, ажлын байр нэмэгдэж, амьжиргаа дээшилж байгаа нь алга. Ажлын байр нэмэгдэхгүйгээр хөгжил гэж ярихгүй. Ядаж нэг талхны цех байгуулаад ажилгүй 10 хүнийг цалинжуулдаг болчихсон ойн баяраараа үүд хаалгыг нь нээж байвал өөр хэрэг. Хол ойроос ирсэн зочид, хандив тусламж өгсөн бизнес эрхлэгчдийн сэтгэлд хүртэл өег. Тэд ийм л зүйлд зориулж хөлсөө дуслуулж олж байгаа хэдэн бор төгрөгөөсөө өөрөөсөө харамлан байж илүүчилдэг юм. Сумын дарга нарын хавтгай архидалт, хувааж иддэг мөнгө болог гэж хандив өгдөггүй. Алийн болгон тэд хүй нэгдлийн үеэрээ байх вэ.

Ерөөсөө хөгжил байхгүй, хөгжлийн бодлого байхгүй, дарга удирдлагууд намаар талцаж, сонгуульт жилүүдээ бардаг, иргэд нь хот хүрээ рүү дайжсаар байгаа сумдыг цомхотгож, ажил амьдрал буцалдаг, ажлын байр нэмэгдэж байдаг засаг захиргааны цомхон нэгжүүдэд хуваарилах цаг болсон. Тиймээс ядаж л модон жорлонтой сум, сургуулиудад хандив мөнгө битгий өгөөрэй. Бас модон жорлонтой байвал ойн баярт нь битгий очоорой. Нэр төрөө эрхэмлэдэг сэхээтнүүд, бизнесмэнүүд нь хандив өгөхгүй, баярт нь оролцохгүй байвал яаж баярлахыг нь харъя л даа. Ингэвэл сум суурингийн удирдлагууд нутаг орноо хөгжүүлэх талаар юм бодож магадгүй юм. Хэрэв сум нь модон жорлонтой байгаа л бол тэд та бүхний сэтгэл гаргаж илгээсэн хандивыг бөх, уяачдадаа тараагаад, үлдсэнийг нь өөрсдөө хулгайлаад л дуусна.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top