Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар БНХАУ-ын Ханжоу хотод ирэх ес, аравдугаар сард болох Зуны спортын XIX их наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Азийн наадамд өрсөлдөх шигшээ багт АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийн багт тоглохоор болсон Ш.Энхийн-Од багтсан байна.
“Ханжоу 2022” Азийн наадам 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болох юм. Монгол Улсын шигшээ баг Оюутны дэлхийн наадамд оролцож, ирсний дараа бэлтгэлдээ гарах аж.