Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны лиг буюу NBA-д тоглох анхны монгол хүн болохоор хилийн чанадыг зорьсон сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од Сан-Францискогийн их сургуулийн багт тоглохоор болжээ.
Тодруулбал, Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад нэрээ өгөөд байсан ч эргүүлэн татаж, дахин коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-д нэг жил тоглох шийдвэр гаргасан. Ш.Энхийн-Одын аав болон ойр дотнынх нь хүмүүсийн хэлснээр нэр бүхий NBA-ийн багаас түүнийг драфтаар сонгож, багтаа элсүүлье гэсэн ч Ш.Энхийн-Одыг NCAA-д дахин тоглож, драфтад дээгүүр сонгогдох хүсэлтэй байгаа гэнэ.
Ш.Энхийн-Од NCAA-н 2022-2023 оны улиралд “Dayton Flyers” багт тоглож, улирлын 32 тоглолтоос 20-т оролцсон. Тэрээр оролцсон тоглолтууддаа 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалттай байсан байна.