Их Британийн алдарт Coldplay хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх "A Head Full of Dreams" баримтат кино ирэх арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ. Уг киноны найруулагчаар Мэт Уайткросс ажилласан ба тэрээр Coldplay хамтлагийн ‘Paradise', ‘A Sky Full Of Stars', ‘Adventure Of A Lifetime' зэрэг дуунуудын клипны найруулагчаар ажиллаж байжээ.
"A Head Full of Dreams" баримтат киног хамтлагийн гишүүд болох дуучин Крис Мартин, гоцлол гитарчин Жонни Баклэнд, басс гитарчин Гай Бэрримэн, бөмбөрчин Вилл Чэмпион нарын залуу нас, карьерын эхэн үе, Coldplay хамтлагийн сэтгэл хөдөлгөм тоглолтын хэсгүүд болон өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй дүрс бичлэгүүдээр бүтээж байнаа аж.
Coldplay хамтлаг нь гайхалтай уран бүтээлүүдээрээ дэлхийн олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээж, дэлхий дахинаа 75 сая хувь цомог борлуулж, хөгжмийн нийт 209 шагналд нэр дэвшин 62 шагнал хүртэж, олон гайхалтай тоглолтуудыг зохион байгуулсан билээ.
Тэд анхны цомог болох Parachutes цомгийн Yellow дуугаараа дэлхий дахинд нэр алдартай хамтлаг болж чадсан билээ.
Сэтгэгдэл (1)