x

Сонголтын золиос

Олон нийтэд нэр нүүрээ таниулж амжсан авч МАН, АН-аас нэр дэвших шаансгүйгээ мэдэрсэн гарууд нэр нь үл мэдэгдэх үй түмэн жижиг намууд руу урсана. Өөрснийгөө жагсаалтын №1-д тавиулаад ердөө ганц суудал авахад гишүүн болно гэсэн тооцоотой. Урсгал хэдийнээ эхэлснийг ажигласан уу гээд Баабар гуай жиргэжээ. 

126 гишүүнээ ирэх жил яаж сонгох гэж байна даа?

Асуудлыг томоор харахыг хичээвэл юм болгон философи мэт. Хэрэв та хурдан галт тэрэгний зогсоол дээр зогсож байгаад асар хурдтай ирж буй галт тэргийг анзааралгүй зам засварын ажил хийж буй 5 залууг харжээ. Тэдэнд анхааруулах ямар ч боломж байхгүй, дээрээс нь тэд галт тэрэг ирж буйг харсан ч замаас нь амжиж гарч ирж чадахгүй дайруулахаар байжээ гэж төсөөлье. Харин та гэнэт уг хурдан галт тэрэгний замыг солих хавхлагын хажууд зогсож буйгаа анзаарлаа. Замыг нь сольж өөр тийшээ шилжүүлэхэд тэр шилжсэн зам дээр нь нэг залуу согтуу хэвтэж байв. Та төмөр зам дээр ажиллаж буй 5 залуугийн амийг аврахын тулд замыг нь сольж согтуу залуу руу хурдан галт тэрэгийг шилжүүлэх байсан уу?

Үүнийг “Сонголтын золиос” буюу “Trolley Dilemma” гэх агаад 1967 онд философич Philippa Foot анх гаргаж ирсэн бөгөөд 1985 онд Judith Jarvis Thomson улам хөгжүүлсэн түүхтэй аж. Энэхүү сонголтын золиос нь биднийг өдөр тутам хийдэг үйлдлийнхээ үр дүнг тооцоолох, бидний хийсэн үйлдэл ёс суртахуун ба үнэ цэнийг агуулж чадаж байгаа эсэхийг шалгадаг сонгодог арга юм. 

Ёс суртахуун гэгч энэүү зүйл биднийг амьдрал дээр олон зүйл дээр сорьж байна. Жишээ нь: дайн эхлүүлэх, хүнийг ялгаварлан гадуурхах, дроны зохистой хэрэглээ, үр хөндөлт, нэгэн эдгэшгүй өвчин туссан хүнийг зовоолгүй бурхны оронд илгээх эсэх гэх мэт асуудлууд дээр бид байнга хоорондоо маргалддаг. 

Харин одоо дээрх хурдан галт тэрэгний жишээнээс арай өөр жишээг авч үзье. Галт тэрэгний зам дээрх гүүрэн дээр та зогсож байжээ. Яг галт тэрэгний зам дагуу мөн л 5 ажилтан ирж буй эсэхийг нь анзаарах, сонсох завдалгүй ажиллаж байв. Сонсож, мэдсэн нь замаас гарч амжихгүй дайруулахаар байв. Энэ удаад галт тэргийг өөр зам руу шилжүүлэх хавхлага байсангүй. Харин гүүрэн дээр таны хажууд нэгэн тарган эр цуг зогсож байлаа. Хэрэв тэр эрийг түлхээд хурдан галт тэрэгний зам руу унагаавал ямар ч байсан зам дээр ажиллаж буй 5 хүн хүртэл явж чадалгүй галт тэрэг зогсоно гэдэг найдлага танд 100 хувь байв. Та тэр хүнийг түлхэж хөнөөгөөд нөгөө 5 хүний амийг аврах байсан уу?

Дээрх 2 жишээг хүмүүсээс асуухаар ихэнх хүмүүс эхний жишээн дээр хавхлагыг түлхэж 1 хүний амийг зольж 5 хүнийг аварна гэж хариулдаг бол 2 дахь жишээн дээр ихэнх нь тарган эрийг гүүрнээс түлхэхгүй 5 ажилтаны амийг харсаар байж галт тэргэнд өгөх сонголтыг хийдэг. Үр дүнг нь тооцох юм бол аль аль нь нэг хүний амийг зольж таван хүн аварч байна. Гэтэл хүмүүс мораль буюу ёс суртахуунаас шалтгаалж өөр өөр сонголтыг хийдэг байна. 

Дахиад л төсөөлж үзье л дээ бүгдээрээ. Та өөрийгөө эмч гээд бодно уу. Яаралтай эрхтэнээ солиулахгүй бол амиа алдах 5 ажилтан таны гар дээр байна. Гэтэл хөл нь хугарсан болохоос дотор цул 5 эрхтэн нь эв эрүүл залуу гараад ирлээ. Та тэр залуугийн 5 цул эрхтэнг авч амийг нь золин нөгөө 5 өвчтөндөө эрхтэн суулгах мэс засал хийж амийг нь аврах байсан уу? Энэ бол галт тэрэгний эхний жишээтэй яг адил жишээ юм. Гэвч ихэнх хүмүүс хөл нь хугарсан эрийн амийг солих сонголтыг хийдэггүй. 

Хүмүүн гэдэг бодгаль бидний зөн совин, ёс суртахуун маань тэр болгон логиктой, тууштай, бас итгэлтэй байж чаддаггүй аж. Тэгэхээр бидний зөн совин, ёс зүйд нөлөөлдөг өөр хүчин зүйл байгаад байна. Дээрх галт тэрэгний 2 жишээний хувьд нэг нь хүнийг түлхэж хөнөөж байхад нөгөөг нь бид азгүй тэр хүний хувь тавилантай нь холбон тайлбарлахаар байна. Ухаан нь агсан эсвэл асан?

Тархины мэдрэл, эс судлалын түвшинд эрдэмтэд дээрх хоёр галт тэрэгний жишээг хүмүүс дээр туршихдаа тархины аль хэсгүүд нь илүү их ажиллаж хүмүүсийг шийдвэр гаргахад нь нөлөөлж буйг судалжээ. Галт тэрэгний хавхлага сольж 5 хүнийг аварч 1 хүнийг шууд бусаар хөнөөж буй үйлдэл дээр хүний тархины логиктой сэтгэх, асуудалд рациональ буюу эрүүл ухаанаар хандах функцуудыг идэвхжүүлж байжээ. Харин тарган залууг гүүрнээс түлхдэг жишээн дээр хүмүүс сэтгэл хөдлөл дээрээ шууд суурилан сонголтыг хийж байв. Энэ нөхцөлд бидний сэтгэл хөдлөл дээрээ суурилан гаргаж буй шийдвэр болгон зөв байж чадах уу амьдрал дээр? Эсвэл бид 5 хүний амийг аврахын тулд 1 хүний амийг золих ёстой юу?

2024 оны УИХ-н сонгуульд сонгогч та бид тархиныхаа аль хэсгийг идэвхижүүлэн сонголтоо хийх ёстой юм бол оо? Хийх сонголтынхоо үр дүнг бид харж, тооцоолж, төсөөлж чадах уу? Эсвэл сэтгэл хөдлөл дээрээ суурилан хайрлан, өрөвдөж, эсвэл үзэн ядах сэтгэлээр төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгож өөрсдөө сонголтынхоо золиос болох уу?

Сонголт та бидний гарт хэдий ч бидний хэн хэн нь сонголтын золиос болохыг хэзээд үл хүснэм!

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top