x

Эммануэл Макрон Монголд саатсан ЕСӨН ЦАГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Францын Төрийн тэргүүн Эммануэл Макрон Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийлээ. Японы Хирошимад чуулсан "Их Долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон тэрбээр тэндээсээ шууд Монголд газардсанаараа онцлог. Угаас дэлхийн улс төр, эдийн засгийн хамгийн нөлөө бүхий Бүлгийн энэ удаагийн уулзалтаас ямар шийдэлд хүрч, шийдвэр гаргах нь бөмбөрцгийн анхаарлыг бүхэлд нь тийш хандуулах сэдэв байв. Ямартай ч АНУ, Япон, Их Британи, Герман, Франц, Итали, Канад улсуудаас гадна Европын Холбоо багтдаг "Их Долоо"-гийн нэгдлээс Украинд өдөөсөн дайныг дуусгахад ОХУ-ыг шахах, дэлхийн худалдааны чиглэлд БНХАУ-ыг шударгаар өрсөлдөх уриалга бүхий хамтарсан мэдэгдэл хийсэн юм.

Энэхүү мэдэгдлийн бэх нь хатаагүй байхад Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон үргэлжлүүлэн ОХУ, БНХАУ-ын дундах ардчилсан Монгол Улсад зүгээр ч нэг саатсангүй. Харин "Их Долоо"-гийн бүлгээс гаргасан ОХУ, БНХАУ-д хандсан хамтарсан мэдэгдлийг тэг дунд нь орших Монголоос дахин баталгаажуулах дипломат өрөг дээрх Э.Макроны боловсон нүүдэл байв. Лав Монгол Улс цаазын ялыг халж олон улсын энх тайван аюулгүй байдлыг тогтооход өөрсдийн хувь нэмрээ оруулж байдагт баяр хүргэсэн нь үүний бодит илрэл. Дэлхийд энхтайван, аюулгүй байдлыг сахиулах, хүний эрхийг хамгаалах нь НҮБ-ын үндсэн зорилго. Үүгээр Францын Ерөнхийлөгч Э.Макроны эл өгүүлбэр гадаад тавцанд Монголыг харах үзүүлэлтэд эерэг мессеж, бас ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрнээс ялгаатай, гол нь төвийг сахьсан, ардчилсан улс гэдгийг тодотгосон байр суурь юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг, албан ёсны хэлээр нь ярьдаг гүрний бодлогыг чиглүүлж яваа Төрийн тэргүүний амнаас гарах л үг. Яг л "Энх тайвны бэлгэ тэмдэг" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монголд ирэхдээ хэлж байсан шиг.

Гэхдээ Францын Ерөнхийлөгчийн байр суурь зөвхөн ийм агуулгаар хязгаарлагдсангүй. Монгол Улс нүүрсний хэрэглээгээ аажмаар багасгаж, эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох чиглэлд хамтрах асуудлыг хоёр улсын Төрийн тэргүүн нар ярилцсанд айлчлалын гол цөм оршив. Үндсэндээ эрчим хүчний салбарт цөмийн реакторын технологийг нэвтрүүлсэн туршлагаараа дэлхийд тэргүүлдэг улсын Ерөнхийлөгч нь Монголд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ ийн зарлалаа. 

1997-1998 онд Францын "Арева" компани Төвийн Азийн хоёр улсад төсөл хэрэгжүүлсний нэг нь Монгол, нөгөөх нь Казахстан. Нэг нь боломжоо ашиглаж, нөгөөх нь суурин дээрээ хий эргэсээр эцэстээ эрчим хүчний хямралд тулсан нь Монгол. Эсрэгээрээ Казахстан нь цөмийн эрчим хүчний салбарт том тоглогчийн хувиар нүүж, "TОП 5"-ын энтэй явна. Харин Монгол Улс эрчим хүчний эх үүсвэр, тэгэхдээ атомын цахилгаан станц руу шилжих цаг болсныг Францын Ерөнхийлөгч нь албан бусаар хэлсэн нь ойрын хугацаанд хамгийн хүлээлт үүсгэх сэдэв байх нь. Хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улс ураны олборлолт эхлүүлж, атомын цахилгаан станцтай болдоггүй юм гэхэд бага оврын цөмийн реактортой болж гэмээн эрчим хүчний хямралаа өлхөн шийднэ гэдгийг энэ цаг үед ойлгож эхэлсэн нь сайны дохио.

Үүгээр зогсохгүй хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хамтран ажиллаж, хүнсний хараат байдлаас гарахад олон улсын байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, дэмжихэд бэлэн гэдгээ Э.Макрон нотоллоо. Аль, аль нь Монголд хэрэгтэй, хийж, хэрэгжүүлэх шаардлагатай асуудал. Монгол Улс үйлдвэржихийн тулд эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангах учиртай. Харин үйлдвэрлэгч орон болохын цаана нэн тэргүүнд эрчим хүчний асуудал хөндөгдөнө. Хоорондоо харилцан уялдаа бүхий холбоо хамааралтай эрчим хүчийг дотоодоос хангах, хүнсний хараат байдлаас гарахад нь Франц улс бүх талаараа туслахад бэлэн гэдгийг Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдсэний ард бас нэгэн шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас эрчим хүч, БНХАУ-аас хүнсний хараат байдлыг аажимдаа халахад "Гуравдагч хөрш" тэр дундаа Францын оролцоо жин дарж мэдэх дипломат саналыг тэрбээр бидэнд тавилаа. Бас дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн хуваарилалт дан ганц хөрш орноосоо хамаарахгүйгээр хувьсан өөрчлөгдөж, хэнтэй ч гар барьж, хамтрах боломжтой болсныг өөрийн айлчлалаар харуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч Францын Төрийн тэргүүнд бараалхаж, эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүссэн нь Засгийн газрын тугаа болгож буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д "Гуравдагч хөрш"-ийн оролцоо, хөрөнгө оруулалт онцгой үүрэгтэйг илэрхийлсэн дипломат санал. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар Токио, Лондонд Ерөнхийлөгч Э.Макронтой өмнө нь уулзаж байсан удаатай. Энэ удаад эрчим хүчний засаглалаа сайжруулахад туслахаа албан ёсоор мэдэгдсэний дараа уулзсан гэдгээрээ онцлог. Хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцаагаа Стратегийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцсон цаг үед Монголын Ерөнхий сайдын санал ч тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх нь мэдээж. Дэлхийн томоохон хэвлэлийн агентлагууд "Монголын нүүрсний хараат байдлыг бууруулаад зогсохгүй Францын өөрийн реакторуудыг чухал түлшээр хангах боломжтой болгоно" хэмээн Э.Макроны айлчлалыг дүгнэж эхэлсэн нь олон улсад нэн шинэхэн мессеж.

Хирошимагаас шууд Улаанбаатарт газардсан Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалын үеэр хөндөгдсөн асуудлыг онцолж хүргэхэд ийм дүр зураг бууж байна. Албаныхны өгсөн мэдээллээр тэрбээр Монголд яг есөн цаг саатаад буцжээ. Ингэхдээ Монгол, Франц хоёр улсын дипломат харилцаанд түүхийн шинэ хуудас нээгээд буцсан нь ОХУ, БНХАУ-д төдийгүй дэлхийд бас нэгэн мессежийг өгч чадлаа!. Ташрамд дурдахад Э.Макроны айлчлалын өмнөхөн Төрийн ордонд зохион байгуулсан эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцолсон. Үүнээс яг хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч уг байр суурь Францын Төрийн тэргүүний амаар тодорсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Ялангуяа Засгийн газрын түвшинд "Эрчим хүчний сэргэлт" гэсэн тусгайлсан хөтөлбөрийг дэвшүүлж, түүндээ хүч хаяж буй цаг үед.

Айлчлал бүхэн гэнэтийнх байдаггүй, тэр тусмаа том гүрний Ерөнхийлөгч нарынх. Тодорхой цаг хугацаа, төлөвлөлт, харилцан ойлголцлоос бүтдэг олон шат дамжлага, нарийн дэг жаягтай. Үүгээр Монгол Улс ойрын хэдэн жилдээ эрчим хүчний шинэ эх үүсвэр, хүнсний хараат байдлаас "Гуравдагч хөрш"-ийн оролцоотойгоор ангижирах нь өөрөө хөгжил, мөн дэвшил юм.

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Баатар (172.69.59.173)
    Вашингтоний тавиул Макрон намчдын янзыг нь vзээд буцав уу
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    хуцдаг тэр холоос ямарч дэмжлэг үзүүлж чадахгүй үлгэрт битгий итгэ
    2023 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн
      2023 оны 05 сарын 24
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно
Top