x

Хоёр хөрш гэх “мангас”-уудаас үл бэрхшээх “гуравдагч хөрш”

Гарчгаа их л содон авчихлаа. Уншигчид шуугиг гээд. Дипломатч хүн ингэлээ тэглээ гэх зэмлэл урсана гэдгийг би мэдэж байвч ингэж нэг “цочроох”-гүй бол болохгүй болчихсон байна, нийгэм маань. 

Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагаа (хэрэг дээрээ “Орос-Украины дайн”) гэх гайтай явдал монголчуудыг бүтэн жил гаран алмайруулж, талцуулж, хэрэлдүүлж, цөстэй нэгнийх нь цөсийг хөөргөж, тэр нь нийгмийн цахим сүлжээнд бялхаж байгааг бид харлаа. Тэр дайндаа Орос ялж чадахгүй байгаагийн тусгал нь монголын сошиал ертөнцөд АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг харааж зүхэх (тэр дундаа Польшийг!), Монголоос хөөх аман хийрхлээр харагддаг боловч яг нарийвчлан тодруулбал амьдрал ахуй нь нойл заачихсан, улс төрд шаансгүй, тэр хэрээрээ ардчилалд гомдогсод (Баруунд гомдогсод), худалдагсад л цаана нь харагддаг юм билээ. Хэнд ч худалдагдахад бэлхэн, аль ч нийгэмд, хэзээ ч байж ирсэн нийгмийн тийм хэсэг бол Монголд байнаа байна. Гэмт хэрэгт хутгалдсан сэхээтнүүд гэе дээ, “Орос-Украины дайн”-ы фонон дээр хийсэн хэргээ хайцаалуулах гэсэн мэргэн арга сонгоод сошиалд цамнаж байгааг бид харж л байна. Оросын ба бүр болбол Путины ивээл өмгөөлөлд багтчих санаатай нэг тал руу туйлширна. Мөнгө цаас, залилан, бас бус ноцтой хэрэгт нэр нь явдаг зарим сэхээтэн сошиалд украины туг мандуулчихсан, даян дэлхийн ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч болоод барууныхны ивээл өмгөөлөлд орохыг хичээж яваа харагддаг л юм. 

Өчигдөр, уржигдар, мэдээж өнөөдөр ч Өрнөд ертөнц, Европын Холбоо, НАТО, Польш, мөн Украинруу шүлс үсэргэн давшлах явдал сошиалд өрнөнө. Өчигдөр юм даа. “Оросоосоо урвалаа” хэмээн нам-засгийн удирдах ажил хийж явсан нэг эрхэмТөрийн ордон хавиар гомдол тавин манаргаж явсан сураг чиг дэлсэв. “Нутгаа аваад нүүхгүйгээс хойш энэ хоёр хөршөөсөө хайшаа зайлдаг юм” гэх ам асуулт бас тасрахгүй. “Маш зөв. Гэхдээ хоёр хөршөөрөө дамжиж харилцана гэдгээ санаж байх хэрэгтэй” хэмээн төр түшилцэж явсан нэг эрхэм миний fb-д хариу барьжээ. “Ерөөсөө хамгийн болдоггүй хоёр улс л байдаг, тэр нь Польш, Британи хоёр юм” хэмээн ахмад дипломатч, гүн ухааны доктор нэг ах маань надад ярьж байв. “Орос-Украины дайн”-ы шалтгааныг шууд тэр хоёр руу тохчихно билээ. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм бол бас Орост нь ч, Донбассынханд ч үзүүлэх ёстой хэмээн миний дотно найз, ахмад дипломатч нөхөр маань мэтгэлцэн байв. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно доо, олон хүнийг би нэрлэхээр байна.

Энэ олон гомдлуудад харин Монголын Төр өчигдөр цэг тавьчихлаа. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалсан, түүх сөхсөн цуврал өгүүллүүд миний сайтад цуваад байгааг алдалгүй уншсан, эрүүл саруул сэтгэдэг монгол хүн бүрт ойлгогдохоор бичиж байна шүү. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс анхаарал татахуйц ийм нэгэн уриа цууриатлаа. “Монгол, Польшийн энэ сайхан АХ ДҮҮГИЙН найрамдалт харилцаа үеийн үед мандан бадрах болтугай!” 

Энэ бол ах дүү Польшийн ард түмний төлөөлөгчид өгч байгаа Монгол Төрийн үнэлгээ, айлчлалын ач холбогдлыг ганцхан үгээр тодотгочихож байгаа хэрэг юм биш үү? 

Цааш нь эшлэе. Польш улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг мөчид манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй өрнөж ирсэн түүхтэй юм. Тухайлбал Польш улс Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэр гаргаж, төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад бид бүхэн баяртай байна гэжээ. ЭСЯ-аа дахин нээж байгаа нь улс төрийн харилцааны хамгийн итгэлцсэн алхам, иж бүрэн түншлэхийн эхлэл, магадгүй манай улсын хувьд одоо буй стратегийн түншлэлтэй улсуудын жагсаалтыг (нэр бүхий 6 улс) тэлэх дараагийн түнш маань Польш болох юм биш үү? 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ: 1950 онд Польш улстай дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байгаа гэв.

Манай улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд уламжлалт хоёр хөршөөсөө нүүр буруулах гээгүй. Тэгэхдээ үргэлж хамааралтай байгаад байна гэсэн үг биш. Тэр хоёроос гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэц бий болгоно гэх нь туурга тусгаар Монгол Улсын маань бүрэн эрхийн асуудал бус уу? Түүнийг л өчигдөр Төрийн тэргүүн ил тод хэлчихжээ.

Яг одоо бидний сэтгэлийг зовоож буй, зовоосоор ирсэн олон асуудалд хариу өгсөн мэдэгдэл Төрийн тэргүүн хийжээ: –Хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байна гэв. Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилав. 

Стратегийн маш чухал салбарт хамтран ажиллахад бэлхэн байна гэдгээ нотолсон нь анхаарал татлаа. “Манай хоёр орон уул уурхайн салбарт урт хугацааны турш хамтран ажиллаж ирсэн. 1962-1965 онд Польш улсаас 190 хүний бүрэлдэхүүнтэй геологийн баг баруун бүс нутагт эрэл хайгуул судалгааны ажлыг амжилттай хийж, хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байсан. Энэхүү хамтын ажиллагаа өргөжин, газрын ховор элементийн хайгуул мөн хийж байсныг онцолмоор байна. Цаашид геологи уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж нээлттэй байгаа” гэв. Үнэхээр уул уурхай, тодруулбал зэс, алт, үнэт металл, бас эрчим хүчний салбарт Польш гэдэг шинэ түнш ороод ирвэл бид баярлаад угтахаас аргагүй л дээ. Тэр бол стратегийн ололт дэвшил байх болно.

Энэ чухал мэдэгдлүүдийн төгсгөлд “Монгол, Польшийн энэ сайхан ах дүүгийн найрамдалт харилцаа үеийн үед мандан бадрах болтугай!” гэдгээ хэлжээ.

Польшийн Төрийн тэргүүний хэлсэн үг гэж сэтгэлд хүрсэн улс төрийн чухал мэдэгдэл байна. “Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа” гээд албан мэдээнд нь байна. “Геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулах” гэдгийг би гуравдагч хөршийн бодлого руугаа татаж авчраад онцлох гэж байна.

Ямар асуудлыг тэгж нэрлэв гэдэг нь ч ойлгомжтой. Польшийн Ерөнхийлөгч өөрөө тодотгоод хэлчихлээ. “Монгол Улс нь БНПУ-ыг ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг “Гуравдагч хөрш” хэмээн хүлээн зөвшөөрдөгт Ерөнхийлөгч Анджей Дуда талархал илэрхийлэв.  Мөн Монгол Улсын геополитикийн бодлогыг сайн ойлгож байгаагаа онцолж, Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, дүрвэгсдийг хүлээн авахад Монгол Улс дэмжлэг үзүүлснийг өндрөөр үнэлдгээ хэлэв” гээд албан мэдээнд явж байна. “Монголоос Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байна. Манай улс Украинаас дүрвэгчид хүлээн авсан. Ноён ерөнхийлөгч өө, Танай зүгээс ч мөн дэмжлэг үзүүлснийг сонсоход таатай байна. Украины ард түмэнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид дахин дахин талархлаа илэрхийлмээр байна” гэж бүр тодорхой хэлчихлээ. 

Одоо нууц биш болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан. Украины Элчин сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч Итгэмжлэх жуух бичгийг нь өргөн бариулсан. Би fb-тээ постолж байсан даа. “Сүхбаатарын талбайгаар нэг Украины Төрийн дуулал эгшиглэж, Украины Төрийн далбааг мандуулжээ. 2010 оноос хойш анх удаа Элчин сайд нь морилон ирж ИЖБ-ээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьжээ. Монголын Төр Украиныг нацист фашист улс гэж үзэхгүйгээр дипломат найрсаг харилцаагаа эрхэмлэн Элчин сайдыг нь хүлээн авчээ. Энэ бол бодит үнэн! Монгол бол энх тайванч улс мөн! Украинтай 2011 онд Олон талтай хамтын ажиллагааны түншлэл тогтоосон нь ч үгүйсгэх аргагүй бодит үнэн!” гэж миний бичсэнийг үзсэн, лайк өгсөн нь маш олон байна билээ. Бас надтай муудалцлаа, дахин миний ярих бичихийг үзэхгүй гэж тангарагласан гомдогсод ганц нэг байна лээ.

Монгол Улс залгамж чанараа хадгалсан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлогоо тууштай явуулсаар байгааг Польшийн Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал, АНУ-ын ТНБД-ын орлогчийн айлчлал сүүлчийн ганцхан 7 хоногт бэлнээ итгэлтэйгээр илтгэн харуулж чадлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын ТНБД-ын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг хүлээн авч уулзахдаа, Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд ч ийм байр сууриа хариу илэрхийлсэн. “АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгааг” илэрхийллээ гэж албан мэдээнд нь буй.

Төгсгөлд нь “Оросоосоо урвалаа” гэдэгчүүдэд хандсан хэдэн үгс бичье, учирлая. Монголын Төр, монголчууд хэнээс ч урваагүй ээ. “Хүйтэн дайн”-ы сэтгэлгээ XXI зуунд явахгүй ээ. Аль дивангарын Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэлгээ энэ цаг үетэй чинь зөрчилдөнөө. Империалист гэж харааж зүхдэг байсан бүх улсуудыг манай улс “гуравдагч хөрш” гэж үзнээ. Харгис маоистуудтайгаа “Иж бүрэн стратегийн түншлэл” хамгийн түрүүлж тогтоочихоод “нэгэн арван”-ых нь үр дүнг удахгүй тайлагнах гэж байнаа.

Монгол Улс даян дэлхийд энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо ямагт явуулсаар байх болно. Ганц тулгуурт гээгүй байна шүү! 

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалдаа ороод Төрийн анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлсэн (2021 он), хөрш БНХАУ, түнш Япондоо айлчилсан. Олон талт дипломат бодлогодоо онцгой анхаарсан, тэр хэрээрээ ч нэр хүнд нь олон улсын тавцанд өссөн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 ба 77 дугаар чуулганууд, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний жил дараалсан уулзалт (Глазго, Шарм Эль-Шейх) ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII хуралдаан (Самарканд, Узбекистан), тэр үеэр Монгол-Орос-Хятадын гурван Төрийн тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцсон. Анх удаа Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монгол Улсад зочилсон гэсгээд жагсаалтыг азная. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын түвшний харилцан айлчлалууд олныг нэрлэж болно. Гуравдагч хөршүүд маань дотор нь ярайж байна. Бүгд үр дүнгээ үзнэ. Ашиггүй, хэрэггүй айлчлал гэж байдаггүйг манай гадаад бодлого тууштай нотлож чадлаа. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөр гээд манай улсад хэрэгжих үндэсний бүх төслүүдэд таатай гадаад орчныг бүрдүүлэх, түүнд гадаад талаас тус дэм болох бүх чиглэлээр ажилласаар байна гэдгийг тэмдэглэе!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top