x

"Зовлогоо зовоож бүтээсэн Гуравдагч хөрш IV"

“Бид гартаа зэвсэгтэйгээр асуудал шийддэг хойд хөрштэй, мөнгөөр асуудал шийддэг өмнөд хөрштэй, хүний эрх, ардчилалыг дээдэлдэг 3-дагч хөрштэй. Сонгосон зам маань 3-дагчтай ижил. 2 хөршөөрөө халхлагдан далайд гарцгүй болсон ч 3-дагч хөршүүдээрээ дамжуулан оюуны гарцтай болсон”–УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн жиргээнээс

Энэ асуудлыг өмнө нь гурван цувралаар академич Ц.Батбаярын түүхийн номоос хөндсөн. Ач холбогдолоо алдахгүй сэдэв. Орос-Украины дайн үргэлжлэх тусам АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг үзэн ядах, Монголоос хөөх хийрхэл монголын сошиал ертөнцөд үе үе дэвэрдэг. Өөрсдөөсөө болж амьдрал нойл заасан зовж ядарч явагсад, улс төрд шаансгүй бологсод Өрнөдийн (Баруун) эсрэг босох уриагаа мэр сэр түгээнэ. “Оросын тролл” гэх нэр усгүй, хаяггүй баахан нөхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд орхичихмооргүй санагдана. Гарчигт өгүүллээ. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалахын хамт дахин түүх сөхөж эрхэм анд доктор профессор Дэнзэнлхамын Уламбаярын туурвисан шинэхэн номоос эшлэхээр шийдлээ. Энэ бол Ардын хувьсгалын эхний жилүүдийн бахархам түүх!

1920-иод онд Ардын эрхт Монгол Улс, Өрнөдийн томоохон гүрэн АНУ, Герман улсын[1] [1918-1933 оны хоорондох Герман улсын албан ёсны нэр нь Ваймерын Бүгд Найрамдах Улс Д.У] хооронд олон улсын эрхзүйн ad hoc харилцаа тогтсон гэж дүгнэж болохоор байна.

Улс буюу Засгийн газрын хооронд бие биеэ албан ёсоор харилцан хүлээн зөвшөөрөөгүй, үл зөвшөөрөх бусад учир шалтгаантай боловч тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд түр зуур албан ёсны харилцаанд орох тохиолдол олонулсын харилцааны түүхэнд түгээмэл байсан бөгөөдэдүгээ ч байгааюм.Үүнийгдипломатынэрхзүйд ad hoc хүлээнзөвшөөрөх гэдэг билээ. 

Монгол Улсын олон улсын эрх зүйн статус, түүнийг хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явцыг шинэлэг байдлаар судлан, үнэнийг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага эдүгээ зүй ёсоор урган гарч, тийм учраас ч дурдсан чиглэлд судлаачид анхаарлаа хандуулж буй нь ч бүрнээ зүй ёсны хэрэг юм. 

1920-иод оныг тус орны улс төр, эдийн засаг, оюуны амьдралд эргэлтийн шинжтэй ч гэж хэлж болохуйц, ингэхлээрээ нарийн түвэгтэй, үүгээрээМонгол Улсын шинэхэн түүхийн нэн сонирхолтой үе гэж хэлж болохоор байна. Учир нь урьд өмнө шийдвэрлэж байгаагүй олон чухал асуудлууд энэ үед цоо шинээр дэвшигдэн гарч иржээ. Улс төрийн зүтгэлтнүүд, олон түмэн тэдгээр үзэгдэл, үйл явцыг өөр өөрийнхөөрөө үнэлж цэгнэж, янз бүрээр хандаж байв.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа 9 дүгээр сарын 12-нд Ерөнхий сайд бөгөөд Гадаад Хэргийн тэргүүн сайд Д.Бодоо Хаалган хотноо Гадаад Монголыг тусгайлан хариуцаж суусан Америкийн анхны суурин Консул Самуэл Сокобиныг анх хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хэлэлцэхдээ Монголын үндэсний ардчилсан хувьсгал ялсны дүнд Ардын эрхт, хэмжээт цаазат засаг тогтсон үнэнхүү учир байдал хийгээд түүний гадаад, дотоод бодлогын утга чанарын тухайд нотлон тайлбарлахын хамт өөрийн нэрийн өмнөөс АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад (тухайн үед Charles Evаns Hughes ажиллаж байжээ) тухайлан хандсан ноот бичгийг ноён консулд гардуулжээ.Тэрхүү ноотод: «...Америк улсын Гадаад хэргийн яамны эрхэм сайд танаа...Одоо гагцхүү тусгайлан илтгэх нь манай Богд хаан ба Засгийн газар хийгээд олны санал улсын Засгийн газраас манай Монголын Ардын Засгийн газартай эртхэнээ гэрээ байгуулан, Элчин сайд суулгаж, худалдаа, арилжааг улмаар бадруулан хоёр этгээдийн ашиг тусыг хөгжүүлэхийг хүсч байгаа тул эрхэм сайд Та толилж даруйхнаа баяртай хариу хүртээх ажаамуу»[2] гэжээ. Дурьдсан ноот бичиг Нью-Йоркт хэвлэгддэг «The Nation» сэтгүүлийн 1921 оны 11 дүгээр сарын 13-ны дугаарт тайлбар, бүрэн эхээрээ «Mongolia Speaks to the World. Chairman of the Council of Ministers and Minister for Foreign Affairs of Mongolian People‘s Government Mr. Bodo» нэртэйгээр нийтлэгдсэн байна.[3] 

Америкийн Консул С.Сокобин Ерөнхий сайдтайуулзахдаа Монгол Улс тусгаар тогтсоноо албан ёсоор нотолж, гадаад олон улсуудад ялангуяа Дундад Иргэн Улс болон Өрнөдийн гүрнүүдэд тунхаглан зарлах нь чухал болохыг зөвлөсөн баримт юм.[4] Үнэхээр ч хоёр хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 14-нд өөрийн нэр дээр «Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсуудад тунхагласан бичиг» гаргасан нь хоёр хөршөөс гадна Дундад болон Өрнөдийн орнуудад хандсан хэрэг байв. Тийнхүү «...Монголын хүн иргэнийг тус тусдаа энх түвшний улиралд хандуулахыг гүнээ эрмэлзэн бүхий дээр, бас ч гадаад олон улстай гэрээ байгуулан худалдаа арилжааг нэгэн адилаар нэвтрүүлэхийг эрмэлзэн байгаа явдлыг хамтад илэрхийлэн гаргав»[5] хэмээн дэлхий дахинд зарлажээ.

Америк Консул С.Сокобин Монголын талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нийслэл Өргөөд 4 удаа ирж байжээ.[6]

ХБНГУ-ын Бундес архивт шинээр олдсон нэгэн чухал эх сурвалжид Германы дипломатчдын Монголд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яамны тэргүүн сайд С.Данзангаас “ Их Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа Элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих”-д Олноо өргөгдсөний арван хоёрдугаар оны 5 сарын 23 буюу 1922 оны 7 дугаар сарын 18-наар өдөрлөсөн 567 тоот албан захидал илгээжээ.[7] Сайхь нугалбар албан бичгийн(үндсэн эх, орос, герман орчуулгын хамт) гол зорилго нь Монгол Улсын Засгийн газар Герман Улсын худалдааны пүүсүүд Монголоос мал болон ангийн гаралтай түүхий эд худалдан авч, Германаас төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа авчран худалдаалахад дэмжлэг үзүүлэх төдийгүй цаашид худалдааны харилцаа тогтоох замаар хоёр орны хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Бээжин дэх ЭСЯ-аар нь дамжуулан Засгийн газарт нь хүргэх явдал байжээ. Консул Х.Гипперих Бээжинд буцаж очоод албан захидлыг монгол эх, орос, герман орчуулгын хамт Берлинд илгээжээ. Тухайн үед Ваймерийн БНУ-ын Рейхсканцлер бөгөөд Гадаад хэргийн сайдаар Карл Йозеф Вирт (Karl Josef Wirth,1879-1956) ажиллаж байжээ.[8]

1920-иод онд Монголын нам, засгийн удирдах зарим зүтгэлтнүүд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан өндөр хөгжилтэй Өрнөдийн зарим гүрнүүдтэй худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох чиглэлийг барьж байсныг 1923 оны 7 дугаар сарын 24-нд тусгай комиссоос боловсруулан нийтэлсэн 18 зүйл бүхий “Эдийн Засгийн үндсэн бодлого” хэмээх Засгийн газрын бодлогын шинж чанартай баримт бичиг басхүү тодорхой илтгэнэ. 

Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулах ажил 1922 онд эхэлж, Засгийн газрын шийдвэрээр ГЯЯ-ны сайд Б.Цэрэндорж, Дотоод яамны дэд сайд бөгөөд Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бигийн дарга Ж.Цэвээн, Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамьян нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэрхүү баримт бичгийн 17 дугаар зүйлд: «Монгол Улсын гадаад харилцааны учир байцаавал Орос, Рибин, Америк, Англи, Герман зэргийн олон их, бага улс дотроос зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраас зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм, соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрүүлэхэд хүрвэл эрх биш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орох буй заа»[9] гэжээ. Энэ баримт бичгийг 1923 оны 7 дугаар сард хуралдсан МАХН-ын II их хурлаас «намын програмìд нэмэн өргөтгөж баталсан 9 дүгээр зүйлтэй адил сацуугаар улс төрийн ба намын хэрэгт удирдлага болговол зохино»[10] гэжээ. 

Дээр дурдсан «Эдийн засгийн үндсэн бодлого» баримт бичгийн 18 дугаар зүйлд монгол залуусыг гадаад оронд сургахдаа гагц Орос улстай хэмээн заасангүй, харин «Урьд эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай эрдмээр илүү нь эрхбиш түрүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг Засгийн бодлогын манлай болгожээ» гээд улс орнуудыг боловсролын түвшингээр нь дараалуулахдаа: 

Аль улс

Хэдэн хүнээс

Бичиг үсэг үл мэдэх хэд

Герман

Нэг түмэн

10

Англи

Нэг түмэн

10

Орос

Нэг түмэн

7000

Рибин

Нэг түмэн

100

гэх мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө чадал хүчээр аяндаа баялаг ажгуу. Учир тийм тул эдийн засгийг үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино[11] гэсэн байна. 

Үргэлжлэл бий...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно
Top