x

"Майк драфтад нэрээ өгсөн нь яарсан шийдвэр биш"

Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од агенттай гэрээ байгуулж, NBA-н драфтад нэрээ өгсөн сенсаац мэдээтэйгээр Монголчууд бид өглөөг угтлаа. Монгол хүн драфтад нэрээ албан ёсоор өгч байгаа нь бахархам, түүхэн үйлдэл явдал яах аргагүй мөн. Угаас ч ийм шийдвэр хэзээ нэг өдөр гаргах байсан гэдгийг бид мэдэж байсан ч эрт үү, орой юу гэдэг дээр маргаан өрнөлөө. Ингэх ч ёстой. Спортод гарч байгаа шийдвэр болгон магтаал шүүмжлэл эргэцүүллийг зэрэг дагуулж явдаг.

ШАЛТГААН:

Миний хувьд энэ мэдээг яарсан шийдвэр гэж хүлээж аваагүй. Яг үнэндээ аргагүйн эрхэнд гаргаж байгаа шийдвэр гэж харж байна. Дэйтон энэ жил плэйоффын тоглолтод оролцож чадаагүй. Уг нь орсон бол үндэсний телевизээр гарч, олон хүний анхаарал татах боломж гарах байлаа. Буруутныг нь би дасгалжуулагч Грант гэж харж байгаа. Төвийн тоглогчоороо түлхүү довтолдог хуучны арга барилтай дасгалжуулагч хурдан довтолгоог огт дэмжээгүй. Хэрвээ олон олон коллеж шиг Run n Gun хувилбартай тоглосон бол Энхийн-Од маань энэ жил 10 оноо 5 дамжуулалтыг сэлгээнээс дундажлах боломж бий. Гэвч байршсан удаан сагсан бөмбөгийг сонгосноор түүний статс хүлээлтэд хүрсэнгүй.

Бас найруулагч хийх ур чадварыг гаргах боломж төдийлөн олдоогүйн дээр улирлын төгсгөл рүү бүр минут ч өгөхөө болив. Уг нь бол гараанд гарахдаа ямар потенциалтай тоглогч вэ гэдгээ хангалттай харуулсан ч гарааны хамгаалагчид нь гэмтлээс ирсний дараа минут нь эрс багасав.

Ирэх жил яг ижил нөхцөл байдал Майкыг хүлээж байгаа. Амзил, Блэйкни хоёр өөр сургуулийг сонгохоор болсон ч, хамгаалагчийн байрлал дээрх гурвал болох Малакай Смит, Коби Бреа, Коби Бреа үлдсэн. Майк дахиад сэлгээнээс тоглож магадгүй. Яг жилийн дараа гэхэд дахиад плэйоффгүй, сэлгээнээс, дахиад л March Madness-гүй нэг насаар хөгширсөн тоглогч болох эрсдэл байгаа учраас аргагүйн эрхэнд драфтад нэрээ өгөх шийдвэрийг гаргасан биз.

ДРАФТАД НЭРЭЭ ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛ:

Одоо Майк 6-р сар хүртэл драфтад нэрээ өгсөн залуусын адилаар бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна. “Mongolian Mike” киноны эхний ангийг үзсэн бол түүний хуваарь ямар шахуу гэдгийг хангалттай харсан биз. Харин одоо тэр 100 хувь сагсан бөмбөгтөө анхаарах боломж бүрдэж байна. Өглөө 8-15 цагийн хооронд хичээл, үргэлжлүүлээд бэлтгэл, шөнө нь даалгавраа хийх шаардлага байхгүй боллоо. Зөвхөн сагсан бөмбөгт л бүх хүч чадал, оюун ухаанаа зориулна. Энэ бол эхлэл. Хамгийн чухал нь драфтад нэрээ өгч байгаа залуучуудын бэлтгэлийг NBA-н скаутууд, G лигийн скаутууд ирж үзнэ, огт байгаагүйгээрээ анхаарлын төвд орох боломж эндээс олдоно. Жинхэнээсээ дээд түвшнийхэн анхаарал хандуулж, юун Ази хүүхэд гараад ирэв гэж тоглолтыг нь харах боломж анх удаагаа үүснэ.

БУСАД БОЛОМЖ: 

Майк ч, Жордан ч тэр ганц л удаа NBA-н драфтад нэрээ өгөх эрхтэй. Хэрэв сонгогдож чадахгүй бол түүний боломж үүгээр дуусна. Гэхдээ сонгогдож чадахгүй гэдгээ мэдвэл 6-р сараас өмнө нэрээ татаж аваад дараа жилийг хүлээж болно. Тэр болтол Майк болон агент нь бүх чадлаараа хичээх л үлдлээ. Нэрээ татвал түүний дараагийн боломж хөгжлийн лиг байх болно. NBA-н G лиг буюу хөгжлийн лигт IGNITE гэж баг бий. NBA-д орох магадлал өндөртэй тоглогчдоос сонгож нэг улирал бэлдээд, дараа жил нь драфтад оруулдаг. Гэвч IGNITE-д орохыг хүссэн мянган мянган залуусын нэг нь л Майк. Бусадтай адил л магадлал боломж бага. Тэгэхээр G лигийн бусад багуудад орж байж, NBA-рүү зүтгэх бас нэг боломж байх болно.

АГЕНТЫН ТУХАЙД: 

Майк шиг тоглогчид том агенттай гэрээ хийх боломж байдаггүй. Томчууд хэдийнээ NBA-д орох нь бат болчихсон залуусын араас л явна. Хэн хэндээ хэрэгтэй. Харин Майкд том агентын шаардлага байхгүй. Яагаад гэвэл халаасандаа 20 тоглогчийн нэр авч яваа агент жагсаалтынхаа дээрээс танилцуулна уу гэхээс доороос нь эхлэхгүй нь лав. Тэгэхээр Майкт яг тохирсон өөрийнх нь төлөө тултал гүйх, танил тал холбоо сүлбээ сайтай агент хэрэгтэй байсан. NBA, NCAA, FIBA-д тоглогч төлөөлөх эрх бүхий хуульч мэргэжилтэй Скотт Никольсийн байгуулсан Rize Management компанийг тэд сонгожээ. Драфтын тооцоонд байгаагүй нөхрийг 2-р тойргоор сонгуулж чадсан, драфтад сонгогдож чадаагүй Ламар Стивенсийг Кавальерстай дөрвөн жилийн гэрээ хийлгүүлсэн гээд манай хүнд яг тохирсон агент болов уу гэж харлаа.

ЭЦЭСТ НЬ: 

Энэ нөхцөлд амжилт хүсэх л үлдлээ. Ямар ч үед чиний болон танай гэр бүлийн гаргасан шийдвэрийг үргэлж хүндлэх болно, Майк. Шараваа ах ч олон сонголтууд дундаас хамгийн өөрсдөд ашигтай хувилбарыг нь сонгож байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Аав хүн хүүдээ хамгийн сайныг л бий болгохын төлөө зүтгэдэг. Энэ хүртэл тэгсээр л ирсэн. Одоо ч тийм л зорилгоор энэ шийдвэрийг гаргаж байгаа биз ээ. Тийм учраас тэдний шийдвэрт итгээд тултал дэмжих үлдлээ. Майк Шаравжамц гэдэг тоглогчийг авбал ард нь бүхэл бүтэн улс дэмжихэд бэлэн хүлээж байгаа гэдгийг мэдэртэл нь дэмжих цаг ирлээ.

БАРИМТАТ КИНО: 

Баримтат киноны 2-р бүлэг 4-р сарын 10-аас Premier Sports Network 1 сувгаар гарч эхэлнэ. Даваа гараг болгоны 20 цагаас. Өмнөх бүлэг Майкийн гэр бүл, түүний төлөө хэрхэн тэмцэж байгааг, өвөө аав ач гурван үеэрээ шигшээ багтаа тоглох гэж байгаа гэхчлэн илүү намтрыг харуулсан бол энэ удаагийнх Дэйтон улирлаар аялуулах болно. Киноны маань сүүлийн анги гарахад тэр драфтаас нэрээ татсан, эсвэл өгсөн хэвээр байх нь тодорхой болчих биз. Ингэж ч таараасай гэж тооцоолж эхлүүлсэн төсөл юм. Өөрийнх нь тухай 16 ангитай баримтат цуврал гарчихсан гэдэг тэр тоглогчийн NBA-д орох боломжид нь нөлөөлнө гэж найдаж байна.

Б.Ялалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу?
Top