x

Х.Нямбаатар: Сэжигтний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог байдлыг зогсооно

Шүүх, прокурорын байгууллагаас хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийг хууль зөрчин шууд хорих болсон талаар олон нийт шүүмжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.

-Сүүлийн үед таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шууд хорьдог боллоо гэсэн шүүмж байна. ХЗДХ-ийн яам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг бид хаврын чуулганаар бий болгохоор зорьж байна.

Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно.

ХЗДХЯ ямар нэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гагцхүү улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэл хийдэг бодлого гаргадаг. Энэ хүрээндээ бид бодлогын шинэчлэл хийх ёстой юм.

-Хуульд оруулж байгаа онцлог нэмэлт, өөрчлөлт нь юу вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийж байгаа.

Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулах, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, түүнчлэн эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулсан лавлагаа, тодорхойлолтыг нотлох баримтад тооцох зохицуулалтыг хуульчилна.

Эхний ээлжид бид зөрчил шалган шийдвэрлэх цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Чингэлтэй дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид өөрсдийн таблет дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, цаасан суурьгүй, прокуророос очиж зөрчлийн дугаар авахгүй, хэргээ биечлэн явж хянуулдаг явдал үүгээр арилж байна гэж ойлгож болно. Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байгаа.

Энэ хүмүүс цаашид 100 хувь цахимаар хэрэг хянан шийдвэрлэдэг болох бүх техникийн программ хангамж шийдэгдсэн. Энэ ажил амжилттай болсны дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэрэг нээх, цахимаар эрүүгийн хэргийн дугаар авдаг хэлбэрт шилжихийг зорьж байна. Энэ нь хүний эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох. хүний эрхийн зөрчил дутагдал гаргахгүй байх боломж нөхцөл бүрдүүлнэ.

-Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог байдлыг таслан зогсооно гэж ойлгож болох уу?

-Тийм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,000 гаруй хүн хоригдож байна. Энэ тоог цөөлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөө батлуулж. энэ оны хоёрдугаар хагасаас мөрдөж эхлэх боломжтой. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түшиглэн техник, программ хангамжийн бүх шийдлээ гаргасан.

Өнөөдөр улсын хэмжээнд 1,400 гаруй хүн цахим бугуйвчтай ажил хөдөлмөрөө эрхлэх, сурч боловсрох эрхээ эдлээд нөгөө талаасаа шүүхийн шийдвэрээр оногдуулсан төрийн ял шийтгэлийг технологийн хөгжилтэй нийцүүлэн эдэлж байна. Цаашид таны хөндөж тавьдаг цагдан хорих асуудлыг маш бага түвшинд аваачихын тулд ХЗДХ-ийн яам ийм хуулийн төслийг боловсруулж байна.

-Шүүх байгууллага амралтын өдөр ажилладаггүйн улмаас цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа хүнийг хоёр өдөр илүү саатуулах шаардлага гардаг. Үүнийг засах боломж бий юу?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай явуулах, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх үүднээс сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахад практикт тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх шаардлага бий.

Энэ хүрээнд шүүхийн зөвшөөрлийг амралтын болон бүх нийтээр амрах өдрүүдэд авч хэрэгжүүлэх буюу 24 цагийн шүүх ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг ярьж байна. Ингэснээр шүүх жижүүрлэн ажиллаж, хүний эрхийг зөрчихгүй, хүндрэл учруулахгүй болно.

-Гэм буруутай нь тогтоогдоогүй шалгагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд зогсоох тохиолдол бий. Энэ нь нөгөө талд эргээд эдийн засгийн хүндрэл үүсгэдэг. Энэ талаар зохицуулалт оруулах уу?

-Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хүн, хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж үзвэл тэдгээрийн хуулийн дагуу явуулж буй бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийхээр мөн төлөвлөж байна.

-Зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газраас Улсын ерөнхий прокурорын газар руу бичиг хүргүүлсэн гэсэн. УИХ-д энэ талаар мэдэгдсэн үү?

-Энэ тухай мэдээлэл надад алга. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Уг асуудлыг хэлэлцэхээр бол хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Улсын ерөнхий прокурорын газраас энэ талын мэдээллийг авах нь зүйтэй байх.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top