x

“БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ

Сүүлийн хэдэн өдөр болсон томоохон үйл явдлын нэг нь Монгол улсын Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол байлаа. Чухал зөв асуудлуудыг хөндсөн. Ардчилсан улсад аливаа асуудлаар сонсгол хийх нь байх л зүйл мэт боловч манайхны хувьд анхны сонсгол болж, түүхэнд үлдэх бөгөөд тэр хэрээрээ шуугиантай үйл явдал байж чадаж байна. Сонсголд улстөрчид ирснээс гадна хамаг л бизнесийн томчуудыг, "атаман"-уудыг нь нэг, нэгээр нь “хуньж” байх юм. Тэдэн дундаа хаа явсан газраа дуулиан шуугиан үүсгэж явдаг Буян Жагаа ах өөрийн биеэр орж тайлбар өгөв. Бидний хүндэлдэг хамгийн томчууд нь хүртэл төртэй нийлж зээл авч, төлж, “хадгаламж” үүсгэж л аж төрдөг юм байна. Томчууд маань бүгд л төрийн хишгийг зүй бусаар ашиглаж, бусдын боломжийг хааж ирсэн аж. Жагаа ах бол сайн, муу олон зүйлтэй ч манай үеийнхний хувьд бизнесийн бэлгэ тэмдэг болсон, бараг богд шахуу болсон дүр, идол. Очиж очиж Жагаа ах ийм байхад бусад нь бүр хэрэг алга гээд энэ бүхэнд эгдүүцэж, бухимдах сэтгэл ч эхлээд төрлөө. Сошиалаар ч Монголын сүйрлийн буруутан нь бизнесийнхэн гэдэг төлбөртэй, төлбөргүй акц хөвөрч эхэлж байна.

Тэр дунд Жагаа ахын нэг томьёолол анхаарал татлаа: “Хувийн бизнес хийх боломжийг төр олгодоггүй юм аа” гэж... Үнэн шүү дээ.

Энэ дээр харин бизнес эрхлэгчдээ өмөөрмөөр санагдав. Мэдээж тэдэн дунд сайн муу хүмүүс бий. Манай төр бизнес эрхлэгчдийн дансыг харуулж, нүүрийг улайлган нийтийн өмнө байцаадаг юм байж. Тэгвэл тэдний өгсөн татварын мөнгө, тодруулбал, сүүлийн 10 жил (АН 4 жил, МАН 6 жил) улсын төсвийн болон төрийн өмчит үйлдвэрүүдийн 187 их наядыг хэн нь хэрхэн зарцуулсныг хэн, хэзээ сонсгох вэ? Хамгийн түрүүнд сонсгол хийж асуух зүйл чинь энэ биш юм уу. Бизнесийнхэн ч яахав, зээлээ ядаж эргүүлээд төлчихсөн байна, төлөөгүй байгаагийнх нь хамаг хөрөнгө барьцаанд байгаа, аргаа ядахад төр тэр хөрөнгийг нь хураагаад л хохиролгүй болчихно. Бизнесийнхний зээл 0.87 их наяд ба төсвийнх 187.0 их наяд. Сагсны бөмбөг ба будааны ширхэг шиг хоёр зүйл. Шилжилтийн 30 жилд алдаа дутагдал байлгүй л яах вэ. Засаж залруулж, урагшаа хараад явах ёстой. Гэхдээ дүгнэлтээ өрөөсгөл дутуу, зөвхөн бизнесийнхэн дээр бүх алдааг тохож дуусгавал бид тэгээд өмнөх коммунизм руугаа буцаж “хувийн өмч, бизнес балиар” гэдэг рүүгээ л явах аюултай. Үүнийг бүгдээрээ бодох цаг болсон шүү.

Дараагийн нэг аюултай өнцөг хөндөгдсөн нь, ард түмний мөнгөөр хүүгийн зөрүүг төлсөн гэх тодорхойлолт. Ард түмнийг төлөөлж Төр хэлцэл хийж тэр зээлийг олгож, Төр хянадаг биз дээ? Төр нь ард түмэнтэйгээ хэлцэл хийж төлөөлөх эрхээ аваагүй байсан юм уу? Одоо яагаад ард түмэн бизнес хоёрыг хооронд нь нүүр тулган яс хаяж, талцуулаад байгаа билээ?! Монголын ард түмний 1 сая нь насанд хүрээгүй, хувийн хэвшилд 1 сая, бусад олон түмэн 1 сая. Улстөрч болон төрийн захиргааны албанд нийт 20 мянган хүн. Энэ 20 мянган хүн 187 их наядыг зарцуулсан. Гэтэл одоо яагаад тэр 20 мянган хүний яс хаялтаар ард түмэн 1-1 саяараа хуваагдаад хоорондоо талцах ёстой билээ? (Энд нэг зүйлийг онцлох ёстой нь Нээлттэй сонсголын гол нүүр болсон Б.Энхбаяр гишүүний хувь хүнд хандсан асуудал биш шүү.)

Яагаад энэ нь аюултай, өрөөсгөл өнцөг вэ гэхээр “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо ард түмэн хүүгийн зөрүүг төлсөн гэх нэрээр Таван Богд, Ханбогд Кашмир, М-Си-Эс, Буян гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв.

Төрийн мэдлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй юм байна гэдгийг яс махан дээрээ мэдрээд 1990 онд бид зах зээлийн эдийн засагт шилжиж түүхэн ЗӨВШИЛЦӨЛ хийсэн. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд буцаад хуучин Социализм руугаа ухарч буй мэт санагдах боллоо. 60 км/ц хурдтай, нүүрстэй галт тэргэндээ сууцгаачихаад ухраад яваад байна уу гэлтэй.

Энэ маш том уршигтай өрнөл. Учир нь бүхнийг төр хийх гэж дайрдаг болсон тул залуус дийлэнх нь улстөр рүү, нам төр рүү хошуурч энтрепренёр болж бизнес хийх хүсэлгүй боллоо. Бизнесийн айкон болсон Буян Жагаа ах “Би энэ бизнес гээчийг хийхээ больё” гэж шантрахыг цөхрөхийг бүгдээрээ харлаа. Явж явж Жагаа ах л сурсан барилаараа аанай л энгийн хар үгээр яг хэлж өглөө. Буян Жагаа шиг ах нар бидэнд бизнесийг зааж өгөөгүй бол өнөөдөр бид Туркменистан шиг байх байсан юм шүү.

Фрэнсис Фукуяма “Түүхийн төгсгөл” зохиолдоо “1990 оноор тасалбар болгон хүн төрөлхтөн Төвлөрсөн тогтолцоот Социалист эдийн засгийг үүрд халж, зах зээлийн чиг баримжаатай чөлөөт хувийн хэвшилд суурилсан эдийн засагт шилжлээ” хэмээн бичсэн байдаг. Төрийн үүрэг нь бизнес, капиталын үнэ цэнийг хамгаалж, хувийн хэвшлийг урамшуулахын зэрэгцээ татвараа хураах замаар олон нийтэд баялгийн тэгш, шударга хуваарилах.

Ажлын байр бол зах зээлийн ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЗӨВШИЛЦӨЛ ЮМ. Ийм л учраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүргийг хувийн хэвшил хариуцаж, төрөөс ажлын байр ихээр бий болгох салбарыг дэмжих зохицуулалтыг л хийх учиртай.

Гэтэл одоо, төр энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн оронд бизнесүүдийг ард түмний өмнөөс турхирах замаар Төр бүхнийг өөрөө хийхээр санаархах болсон нь, Төр бүхнийг удирдах далд ЗӨВШИЛЦӨЛ хаа нэгтээ хийгдсэн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Байтал аа, 7 тэрбумын хэрэгтэй Батдөл гэх пацаан Буян Жагаа ахад бизнес хийхийг зааж өгнө гэсэн үг үү?!

Хувийн хэвшлээс гардаг аливаа дэвшилтэт саналыг Төр өөртөө нааж аваад л нэг Зөвлөл, эсвэл ТӨҮГ болгочихдог жишиг хаа сайгүй болсон. Жишээ нь, төрийн хийж амжихааргүй чухал төслүүдийг бизнесийнхэн нь мөнгө гаргаад хийчихье гэхээр, төр өөрөө хийнэ гээд “Хурдасгуур” ТӨҮГ байгуулчихаж байгаа юм. Махны экспортоо хөгжүүлье гээд 30,000 хонины саналыг гаргаад өгөхөөр малыг нэмүү өртөггүйгээр гаргах тусгаарлах хашааны төсөл болгон хувиргачихаж байгаа юм. Өөрөө ч хийсэн юмгүй, бизнес эрхлэгчдээр ч хийлгэхгүй. Төр нөгөө ажлын байр бий болгох үүргээ биелүүлэхийн оронд одоо эсрэгээрээ ажлын байраа устгадаг болж эхэллээ. Зах зээлийн эдийн засгийн мөхлийн эхлэл энэ биш гэж үү? Фукуяма авгайтан юу гэж уулга алдах бол?!

Сүүлдээ бүр зүгээр байсан хөрөнгийг бизнесийн хэд нь мэхэлж аваад УЛСЫГ ядууруулсан, дампууруулсан мангас болгож хувиргалаа. Уучлаарай, дахин хэлье, тэд чинь муу ч сайн ч зээлээ төлсөн шүү. Гэтэл зохион байгуулсан этгээдүүд нь хааччихсан бэ? Тэд хэлцлийн ширээний нөгөө талд гараад, хуруугаа чичилж арьсаа хаацайлаад, сошиалаар тролл хөлсөлж аваад шүлэнгэтэж суух нь зөв үү? Яг үнэндээ, нийгмийг баахан тамлаж тарчлааж байгаад, ёстой л нөгөө уулан дээрээс толь тусгаж бизнесүүдийн нүдийг гялбуулж байгаад уралдуулж, мацуулж тэр зээлийг олгож ашгийг нь хувааж хүртсэн биз дээ?! Индиануудыг өнгийн гялгар шилээр хуурдаг шиг, тарвага хошхируулдаг шиг даллаж уралдуулж олгочихоод, одоо “Жетон авсан нь л буруу шт” гэдэг шиг урхи болгон буруутгах нь утгагүй юм. Нөгөө талаас, бизнес эрхлэгчид маань том нь томоороо байж, жижиг дундчуулаа хамтдаа дэмжиж орон зайгаа хамтдаа яс хаягч нараас хамгаалах цаг нь ирсэн.

Ард түмнээс мөнгө авна, ард түмний нэрээр мөнгө босгоно, хувийн хэвшлийнхнийг хойноосоо гүйлгэж зээл өгнө. Эцэст нь ард түмэн бизнес эрхлэгчдийг "алалцуулна", талцуулна. Энэ нь Төрийн хүсээд байгаа шийдэл мөн үү?

Энэ бүхэн чинь яг ард түмний хүсэл мөн юм уу. Ард түмэнтэй хийсэн хэлцэл мөн юм уу. Бидний нийгэм ингэж амь зууна шүү гэж хамтдаа тохиролцсон бил үү? Тийм биш бол нөхцөл байдлаа тэнцвэртэй дүгнээд ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ хийе. Хамтран орших дүрмээ шинээр тогтооё. Гэхдээ энэ удаад Төрийн ганцаарчилсан зохиомол тоглолт биш, Ард түмэн + Төр + Бизнес хамтдаа нэг ширээний ард суугаад NEW DEAL хийе. Тэгэхийн тулд одоо нэн тэргүүнд Ард Түмний 187 их наядыг хэрхэн зарцуулсныг Сонсгол хийе. Сүүлийн 10 жилд АН, МАН-аас шийдвэр гаргасан бүх тушаалтныг Ард Түмний Сонгсолд дуудъя. Шинэ ЗӨВШИЛЦӨЛ-ийг улстөржүүлж хэрхэвч болохгүй. Бүгд булингартай, оролцсон. Тиймээс, зах зээлийн эдийн засгийн сүүлчийн хана болсон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээрээ урьж байгаад Сонсъё. Тэгээд дэнсэлье. Социализм руу ухарч биш Урагшаа! харж ирээдүйгээ тодорхойлъё.

2023.03.21

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүн О.Амартүвшин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top