x

RFID чип буюу хяналтын цахим гэрчилгээг НЭГ САЯ тээврийн хэрэгсэлд суурилуулна

Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийг нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулжээ.

Монгол улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах юм байна. Энэхүү ажлыг маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх гэж байна.


Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасангын ярилцлагыг хүргэж байна.

-RFID системийн талаар танилцуулбал. Ач холбогдол нь юу вэ?

-RFID системийг тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем гэж энгийнээр тайлбарлаж болно. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нэгдсэн хяналт, зохицуулалттай болгож, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэн нэгдсэн сан үүсгэнэ. Түүнчлэн замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирна. Тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангадаг болох юм. Эхний ээлжинд 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ.

-Үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын нэгдсэн уялдаа холбоо чухал. Иргэдэд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?

-Улсын хэмжээнд орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Эдгээрээс эхний ээлжинд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулж байна. Тараах, суурилуулахтай холбоотой түр журмаа боловсруулан танилцуулна. Иргэдэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн байгуулна

Харин орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа.

-Иргэд RFID чипийг авахад ямар нэг төлбөр төлөх үү?

-Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчээс ямар нэгэн санхүүгийн зардал гаргахгүйгээр суурилуулж өгнө. Цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөрөө төлөн наалгах юм.

-Энэ системийг олон улсад хэрэглэдэг үү?

-Олон улсад 1950 оноос нэвтэрсэн. Одоог хүртэл хөгжингүй улс орнууд ашиглаж байна. Зам тээврийн салбарт энэхүү технологийг 2012 оноос хойш судалсан. Мөн 2015 онд олон улсын судалгааны байгууллагууд Монгол Улсад RFID технологийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэсэн зөвлөмж гаргасан байдаг. RFID технологи нь өртөг, үйл ажиллагааны зардлын хувьд ч бага гэдгийг судалгаагаар нотлосон учраас хэрэгжүүлэх гэж байна.

-Жолооч нарын торгуулийн мэдээллийг яаж хянах вэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжийг бүрдүүлнэ.

-Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэсэн ойлголт байна?

-Үүнтэй холбоотой дүрэм журам шийдвэр одоогийн байдлаар эцэслэн гараагүй байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн хувьд ч тусдаа дүрэм журам хуулийн гарц гаргалгаа, эдийн засгийн тооцоо судалгааг хийж байгаа. RFID технологи хэрэгжиж эхлээд л маргаашаас нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорино гэсэн ойлголт нийгмийн сүлжээнд явж байна. Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бий бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Энэ технологоо ашиглаад авто машинаа хот. Хөдөөнийхөөр нь ялгачихвал түгжрэлийн асуудлыг цэгцлэхэд хэрэг болж мэдэх юм
    2023 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top