x

Далайд хаалттай ч дэлхийд нээлттэй байж чадав уу?

Монгол Улс асар том, анхаарал татсан хоёр гүрний дунд, далайгаас алслагдсан байрлалд оршдог нь бидний хувьд цар тахлын үед тээвэр, ложистикийн хүндрэлийг, араас нь залгасан дайны нөхцөл байдал геополитикийн хүнд сорилтыг тулгасан юм. Газар зүйн байршлаас шууд хамаарах эдгээр нөхцөлийг “хэрхэн давж туулах вэ” гэдэг асуултад 2022 он бүхэлдээ “зөв” хариултыг шаардсан сорилтын жил байсан төдийгүй энэхүү 2023 он мөн адил бодлого тодорхойлогчдоос ур ухаан шаардахаар байна. 

Далайд гарцтай улсад экспорт, импортын тээврийн зардал бараа, бүтээгдэхүүний өртгийн 10 хувиас илүүгүйг эзэлж байхад бид 2.5 дахин илүүг үүнд төлж байна. Монголоос хамгийн ойр далайн боомт хүртэл 1700 км бол Казахстанаас тухайн боомт хүртэл 3380 км. Туулах замын урт бараг хоёр дахин богино байх атал Казахстанд тонн тутамд 37 центээр хэмжигдэж буй тээврийн зардал Монголд импортын бараанд 87 цент, экспортын ачаанд 61 цент буюу дундажлахад хоёр дахин их байна. 

Далайд гарцгүй, түүнийгээ нөхөхүйц бодлого сул явж ирсэн энэ нөхцөл байдал 2022 оны турш бидэнд үнийн өсөлтөөр хариу барьсан бөгөөд нийт инфляцийн 55 хувь нь импортын барааны тээвэр ложистикийн хүндрэлээс шууд шалтгаалж байлаа. 

Тэгвэл геополитикийн сорилт 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Орос, Украйны дайн, түүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар 03-ны өдрийн тогтоолд Монгол Улс “түдгэлзсэн” байр суурь илэрхийлснээр эхэлсэн гэхэд болно. Монгол Улсад АНУ-аас болон Европын холбооны гишүүн орнуудаас суугаа Элчин сайдууд тэр үеэр хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн нь ОХУ-ын эсрэг олон улсын байр суурийг сануулж, хатуухан хэлбэл шахалт үзүүлсэн хэрэг байлаа. Бүх ардчилсан орнуудыг Европ шиг байр суурь баримтлахыг шахсан гэж хэлэхэд болох ч Монгол Улс бүх ардчилсан улс орнуудаас нэг л зүйлээр том ялгаатай нь бид бол ОХУ-тай хөрш юм гэдгээ ойлгуулж, бие даасан гадаад бодлого баримтлахаа илэрхийлж, жил тойроход үүнийгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос, Украйны дайн эхэлснээс жилийн дараа буюу энэ сарын 24-ны өдөр ОХУ-ын асуудлаар дахин тогтоол баталж, Монгол Улс өмнөх хоёр удаагийн саналаа нотлон “түдгэлзсэн” байр сууриа илэрхийллээ. Эхэнд дурдсан шиг Хятад ба Оросын дунд оршин тогтнохдоо тусгаар тогтнолоо энхийн замаар хадгалсаар байгаагаараа зарим улс орноос, өнөөдрийн нөхцөлд жишээлэхэд Украйнаас ялгарч байна гэдэг маань Монгол Улс гадаад бодлогоо үзэл баримтлалын дагуу зөв удирдан явааг илэрхийлж байгаа болов уу. 

Дэлхий дахин баруун ба Орос гэсэн хуваагдалд хүрч, энэ нь Монгол Улсын өмнө хоёр талын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа маань бүх шатанд хамгийн сайн үе дээрээ яваа ОХУ-тай хэрхэн харилцах вэ, Үндсэн хуулиар тунхагласан барууны чиг баримжаа бүхий ардчиллаа яаж авч үлдэх вэ, хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогоо яаж тэгш авч явах вэ гэсэн сорилтыг авчирсан юм. Асуултуудад хариулт өгч, сонголтуудын аль алийг нь авч үлдэж чадсан нь гадаад харилцааны ахиц байв. Тухайлбал, хоёр хөршийн Гадаад харилцааны сайд нар Монголд айлчилсан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Владивостокт уулзсан, гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтыг Ташкентад зохион байгуулсан гээд бүс нутгийн хэмжээнд хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаагаа урагшлуулж байгаагаа харуулсан бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, гуравдагч орнуудын Гадаад харилцааны сайд нар, түүнчлэн Канад, АНУ, Их Британийн Зүүн хойд Ази хариуцсан газрын дарга нар өнгөрсөн зун “Улаанбаатарын диалог” хэмээх манай санаачилгаар тогтмол зохион байгуулагдах болсон Зүүн Хойд Азийн асуудлаарх уулзалтад ирж оролцон манайтай олон асуудлаар шийдэл ярилцаад буцсан. Товчхондоо хоёр хөршийн бодлоготой эн тэнцүүгээр гуравдагч хөршийн бодлого хэр чухал байсан бэ гэдгийг онолын түвшнээс буулгаж, бодит амьдрал дээр бидэнд өөрсдөд маань нотлон үзүүлсэн жил байв. “Монгол Улс газар зүйн байрлалын хувьд далайд хаалттай орон хэдий ч оюун санааны хувьд дэлхийд нээлттэй улс юм” гэдэг үгийг Ерөнхий сайд саяхан Их Британийн “Financial Times”-т өгсөн ярилцлагадаа дурдсан нь олон утгыг давхар илэрхийлсэн үг байв. Газар зүйн хувьд хоёр их гүрний дунд түгжигдмэл ч улс төр, нийгмийн үнэт зүйл, зохион байгуулалтын хувьд барууны улсуудтай хөршлөхүйц стратегийн ач холбогдолтой улс учир бүгдэд адил тэгш боломж олгоно гэсэн санаа биз. Үнэхээр чхоёр хөрштэйгээ хамтарч буй цагт барууныханд биднийг гэх ашиг сонирхол байж таарна, барууныхан бидэнтэй ажиллаж байгаа нөхцөлд хоёр хөршийн дунд бид тэнцвэрээ хадгалахуйц тулах цэгийг олно.

Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тунхагласныхаа дагуу бие даасан гадаад бодлоготой гэдгийг гадна талд харуулснаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүн, гэрээ эрхзүйн хүрээнд баталгаажуулж, цар тахлын дараах хямрал бүхий эдийн засгийг сэргээхэд таатай нөхцөлүүдийг бүрдүүлж чадсан. Тухайн улс орны гадаад нэр хүнд гэдэг тусгаар тогтнолын баталгаа болохоос гадна бидний идэх талхны бодит үнийг тодорхойлдог харилцан ашигтай хамтын ажиллагаа байдаг. 

Монгол Улсын зээлжих зэрэглэл өнөөдөр тогтвортой В3 түвшинд хадгалагдаж, ДНБ-ий өсөлт 4.8 хувьтай гарч байгаа нь олон улсын байгууллагуудын урьдчилсан таамаглалаас бараг хоёр дахин давсан үзүүлэлт болж байна. Монголын хувьд хойд хөрш ОХУ дайнтай, бүхэлдээ барууны эдийн засгийн хоригт, урд хөрш БНХАУ тэг ковид бодлоготой, хилээ хаалттай нөхцөлд импортоос хараат эдийн засгаа үнийн өсөлттэй ч нийт дүнгээр өсөлттэй авч гарлаа.

Гадна талд тогтворгүй, эрсдэлт нөхцөлд Монгол Улс дотооддоо улс төр, төр засгаа тогтвортой барих нь бас нэг сорилт байв. Засгийн газар парламентын гаднаас танхимд сонгогдон ажиллаж байсан сайд нараа сэлгэн өөрчилж, УИХ-ын гишүүдээс орыг нь томилж байсан нь гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах хэмжээнд дотоодын улс төрийн тэнцвэрийг хангахад чиглэсэн алхмууд байлаа. Энэ дунд парламентын гаднаас сонгогдон ажиллаж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэд хэдэн удаагийг халаа, сэлгээний гадна үлдэж чадсан нь түүний хөтөлж буй бодлого, ур чадварыг үнэлж буйн нэг хэмжүүр. Гадаад харилцаа бол яам хоорондын гэхээс илүүтэй хүн хоорондын харилцаа гэж үзвэл энэ үед эмэгтэй хүн Гадаад харилцааны сайдаар ажиллаж, сорилтыг амжилттай туулсан тулх, туршлагаараа түүхэнд бичигдэх биз ээ. Гэвч амжилттай байлаа гээд асуудал бүрэн шийдэгддэггүй. Биднээс үл хамаарах геополитикийн хүчин зүйлс энэ онд төдийлөн өөрчлөгдөхгүй, сорилт үргэлжилсээр байх болно. 

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top