x

Лу.Гантөмөрийн нэрээр Арчилсан намыг ноцохуй

АН-ын дарга Л.Гантөмөр УИХ дахь намын бүлэг дээрээ өртгөтгөсөн хуралдаан хийжээ. Үүнийхээ дараа АН-аас ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулсан юм байна. Татварын дарамтыг бууруулна, тендерийн хулгайг зогсооно, эдийн засгаа гурав дахин өсгөж, 400 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх мэтчилэн.

Гэтэл “400 мянган айлын орон сууны хөтөлбөр” гэдгийг попрол, популизм гэж хүлээж авсан зарим хүн байна, цаана чинь. Түүнийгээ олон нийтийн сүлжээгээр машид идэвхийлэн сэвж, дэвж байгаагаас харвал цаанаа эзэнтэй ч байх. Тийм болохоор энэ хөтөлбөрийн ард ямар бодлого явна вэ гэдгийг ярьж хэлж байгаа хүн алга. Ердөө хэдхэн хоногийн өмнө утаандаа хахаж үхэх гээд явж байснаа таг мартацгаасан байна.   

Сануулахад, АН засгийн эрхийг барихдаа 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоо 120 мянга гаруй өрх орон сууцанд орсон, түүний 90 мянга нь АН эрх барьж байхад буюу 2012-2016 онд. Энд ямар ч попрол, популизм байгаагүй. Ипотекийн зээлээр дамжуулж эдийн засгаа сэргээх бодлого явуулсан. Атал МАН засгийн эрхэнд гараад ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлснийх нь төлөө төв банкны захирлыг шүүж байлаа. Одоо ипотекийн зээл зогссон, МАН санхүүжүүлэхээ больсон.

АН-ын бодлого бол ипотекийн зээлээр дамжуулж иргэдийн амьжиргааг дэмжсэн. Ажил олгогчид ажилтнаа хөтөлбөрт хамруулахын тулд цалин, орлогыг нь нэмсэн, НДШ-ийг нь төлдөг болсон. Барилгын салбар сэргэж, тавилгын үйлдвэрүүд хөл дээрээ зогссон. Ажлын байр нэмэгдэж, хүмүүс ажилтай, орлоготой болсон. Ийм л юм.

Харамсалтай нь сүүлийн зургаан жил ипотекийн зээл зогссон, засаг тийшээгээ мөнгө хийхээ больсон. Гэр хороолын барилгажилтыг зогсоосон, үр дүн нь ямар байгааг хар. Улаанбаатарын яндангийн тоо дахин нэмэгдэж, аймгийн төвүүд утаандаа хахаж цацаж байна. Хорт хавдрын өвчлөл хэд дахин өсч, хүүхдүүд олноороо өртөж байна. АН зоригтой эхлүүлж, МАН зоригтой нураадаг даа... гэж манай нэг жиргээч бичсэн байсан. Юу үнэн, тэр үнэн.

Ийм байхад гэр хорооллыг орон сууцжуулахаас өөр ямар бодлого хэрэгтэй вэ, утаагүй түлш нэрээр угаарын хий үйлдвэрлэдэг явдал хэдий болтол үргэлжлэх вэ?

МАН-д цүнх баригч хийж байгаад төр баригч болсон нөхдөөс ялгаатай нь Л.Гантөмөр өөрийн гэсэн бодолтой, бодлоготой, боловсролтой хүн. Маш их уншдаг, боловсруулдаг хүн. Сэтгэлийн хөдлөлөөр, цээжний бангаар яриад байдаг халгиа, цалгиатай ч хүн биш. Лав өмнө нь тийм байсан. Боловсролын сайд байхдаа “Японд 10 мянган оюутан сургана” гэж хэлсэн, тэднийх нь талаас илүү нь сураад ирчихсэн. Тал нь гудамжинд яваа, тал нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Яагаад гэвэл МАН-ын схем дотор тэдэнд багтаж шингэх орон зай байхгүй.

Тийм болохоор Л.Гантөмөр муу коммунист, популист, өндөг шиг бөөрөнхий, өөр хэн ч байсан яах вэ? гээд байгаагийн цаана МАН-ын бодлого л яваад байх шиг байна. Л.Гантөмөрөөр дамжуулж АН-ыг ноцож байгаа л харагдаж байна. Тэгэх тусам АН биш, МАН муухай харагдана.

Яг үнэндээ Л.Гантөмөрт одоо эрх баригч намтай хэрэлдэж суух, С.Эрдэнэ, Х.Баттулгатай тооцоо бодох цаг хугацаа байхгүй. Тэгнэ ч гэж намын дарга болоогүй. Харин таван тийшээ харчихсан байсан намынхаа гишүүдийг нэгтгэх, бодлогоо цэгцлэх, АН-ыг нэг улс төрийн институт маягтай дахин гаргаж ирэхэд хамаг хүчээ дайчлах цаг. Ядаж л МАН энэ хүнийг өрсөлдөгчөө гэж хүлээн зөвшөөрөөд, үгүйсгээд, сөрөөд эхэлсэн нь ч гэсэн бас нэг ахиц.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top