x

Шүдгүй арслангуудын нулимс буюу Шүүх хэний мэдэлд байна вэ?

Шүүхэд итгэх итгэл суларсаар, “сулласаар” байна. Баахан “Шүдгүй арслан” гэж хашхирсан “удирдагчид”? Бид шүүхээ яачихав? Хэрэв та ардчилалд хайртай л бол шүүхэд итгэхээс өөр гарцгүй. Ингэж хэлэхээр “Шүүхийнхээ байж байгаа царайг хар” гэх байх. Тэгье, шүүхийнхээ байж байгаа царайг харцгаая. 

Шүүгчдийг өнөөдөр хэн томилж байна вэ? УИХ 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ нь 1992 онд, ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшх Шүүхийн тухай хуульд 3 дахь удаагаа “гар хүрсэн” хэрэг. Тухайлбал, Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг  2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Үүний дараа 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн багц хуулийг баталсан байдаг.  

Өнөөдөр Улсын Дээд шүүхэд ажиллаж буй 22 шүүгчийн 1 нь Н.Энхбаяр, 3 нь Х.Баттулга, 3 нь У.Хүрэлсүх, 15 шүүгч нь  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус томилогджээ.

Та бүхэн санаж байгаа бол, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Е/04 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн Цэцэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын үеийн буюу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг зөрчсөн талаарх хүсэлт” гэгчээс бүхэлд нь татгалзсан юм. “2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр” шүү. Үүний дараа буюу хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг нь шүүх эрх мэдэлтэй холбоотой байв.

Уг нэмэлт, өөрчлөлтөөр шүүх дэх төвлөрсөн эрх мэдлийг задлах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зэрэгцээ хариуцлагатай байдлыг баталгаажуулахыг зорьсон. Энэ хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 байхаар тогтоож, тэдгээрийн 5-ыг шүүгчид дундаасаа, 5-ыг нээлттэй, ил тодоор нэр дэвшүүлж томилох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн үндсийг тогтоов. Энэ мөч хүртэл Шүүх дэх төвлөрсөн эрх мэдэл гэдэг нь чухамдаа Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл гэж ойлгодог байсан. Энэ ойлголт одоо ч олон нийтийн дунд хэвээрээ байгаа бололтой. Ялангуяа улстөрчид нь, зарим эрх баригчид нь “ТОГТОЛЦООГОО ОЙЛГООГҮЙ” мэт авирлаж мэдэн будилж, шоудах болсон нь харамсалтай. 

Жишээ нь тэд “Засгийн газар Хөгжлийн банкны хулгай луйвар, Нүүрсний хулгайн хэргийг шалгууллаа, илрүүллээ, одоо Шүүх л шийднэ” гэж байна. Тэр ч байтугай энэ үгээ олон нийтэд хэлэхдээ санаатай, эсвэл санаандгүйгээр Ерөнхийлөгч рүү чиглүүлчихэж байгааг мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн. Шинээр “хийсэн” тогтолцооны өөрчлөлтөө мэдсээр байж, иргэдийн дунд байдаг уламжлалт, буруу, хуучин ойлголтыг залруулахгүйгээр, тайлбарлан таниулахгүйгээр ингэж “сумаа тавиад нумаа нуух” хэрэг юун? Үүнийг улс төр гэх үү? Шүүхээр “улс төр хийж” болдог юм уу?

Тэгэхээр “Шүдгүй арслан болох уралдаан” буюу улс төрийн шоугаа эцэслэн өөрсдийнхөө бий болгосон “Тогтолцоотойгоо танилцах” шаардлагатай байна. Эсвэл УИХ-аар баталдаг хуульд огт хайхрамжгүй оролцдогоо хүлээн зөвшөөр. УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуулиа унш! Эцэст нь хэлэхэд “Шүүх”-ийг хүчгүйдүүлсэн, нэр хүндийг нь унагаасан улс төрийн шоуны золиос нь, хохирогч нь Ардчилал, ард иргэд л байх болно. Шүүхийн бүрэлдэхүүн “таалагдахгүй” бол хуульд заасан байгууллагад ханд, шалгуул, нотлуул, өөрчлүүл! Хуулиа л дагацгаая!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top