x

"Өөрийгөө хайрлаж халамжилна гэдэг тийм ч гоё биш"

Өглөө бүрийг нэг янзаар эхлүүлж, өөртөө эрүүл хоол хийж идэн, өр ширээ бичиж тэмдэглэхээс л өөрийгөө хайрлах гэдэг эхэлнэ дээ.

Асуудлуудаасаа зугтааж, өөрийгөө сатааруулсныгаа шийдэл гэж андуурахгүй байхаас эхэлнэ.

Хийхээс дургүй хүрдэг ч хийх ёстой юмаа хийхийг хэлнэ.

Дасгал хийж хөлрөх, гайтай найздаа "дахиж уулзахгүй" гэж хэлэх, хадгаламжтай болохын тулд хоёр дахь ажилд орохоос эхэлдэг. Бүх юмыг амжуулах гэж ядан байнгын ядарч явж байгаад гэнэт баннд хэвтэж, сэтгүүл уншин, утсаа өдөртөө унтрааж өөрийн амьдралаасаа завсарлага авах шаардлагатай болохгүйн тулд өөрийгөө хүлээн зөвшөөрөх аргаа олохыг хэлдэг.

Өөрийгөө хайрлах тухай яриаг хүн болгон сонирхож байна гэдэг чинь бүгд л өвчтэй байгаа хэрэг. Байнгын дотоод дарамтад байсны ядаргаанаас болж түр амсхийснийгээ өөрийгөө хайрлаж халамжлах гэж хэлмээргүй байна.

Жинхэнэ өөрийгөө хайрлах гэдэг бол давстай банн, шоколадны бялуутай ямар ч хамаагүй, энэ нь хааяа хааяа зугтаах шаардлагагүй амьдрал бүтээхийг өөрөө "сонгож" байгааг хэлнэ.

Ингэхийн тулд ихэвчлэн хамгийн дургүй юмнуудаа хийх шаардлагатай болдог.

Өөрийн алдаа, санаанд чинь хүрэхгүй байгаа дутагдлуудтайгаа нүүр тулж, бодитоор хараад дахин стратеги төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Өөрийн яг одоо хүсэж байгаа хүслээ гүйцэлдүүлэхийг хэлэхгүй. Тавьж явуулах. Шинийг сонгох. Зарим хүний дургүйг хүргэх. Бусдын төлөө золиос гаргах. Бусад хүмүүс шиг амьдрах албагүй, магадгүй бусдын амьдарч чадахгүй амьдралаар амьдрах.

Өөрийгөө энгийн нэгэн байлгахыг хүлээн зөвшөөрөх. Зүгээр л жирийн. Боломжийн биш ч байж болно. Заримдаа гал тогоо заваан байхыг, нарийхан бэлхүүстэй болох нь чиний амьдралын хамгийн том зорилго биш гэж шийдэхийг, худал хуурмаг найз нөхдийгөө сонирхохгүй байхыг хэлдэг. Нуугдмал боломж чадвараа нээж олж ашиглаж чадахгүй байгаагаа анзаарах. Юу болж байгаагаа ч ойлгохоосоо өмнө яаж хэрхэн бодох ёстойгоо заалгаснаас болж яажшуухан амьдарч байгаагаа анзаарах.

Байнга эд материал худалдаж авч өөрийгөө баярлуулдаг бол, чи өөрийгөө хайрлах гэдэг ойлголтоос маш хол явна. Өөрийгөө хайрлана гэдэг өөрийгөө шагнаж юм авч өгөх, эрхлүүлнэ гэсэн үг огтхон ч биш, өөрийгөө хайрлана гэдэг өөрөө өөрийнхөө эцэг эх болж, удаан хугацаандаа сайн сайхан байхын тулд бэрх сонголт хийхийг хэлнэ.

Өөрийн яаруу, утгагүй амьдралаа шалтаг болгон ажлаа хойшлуулах юм уу архи уухаа болихыг хэлнэ. “Өөрийгөө засах” биш өөрийгөө халамжилж арчилж авч явах. Магадгүй өөрийгөө авч яваад эхлэхээр анхнаасаа засмаар байсан олон асуудлууд чинь аяндаа засагдана.

Өөрийнхөө амьдралын хохирогч биш, баатар болохыг хэлнэ. Өдөр тутмын амьдрал чинь чамайг өвтгөж, эмчилгээ засал авах ёстой болгодог болгохгүйн төлөө бүх хүчээ дайчлахыг хэлнэ.

Сайхан харагдаж байгаа амьдралыг сонгох биш, сайхан мэдрэмж төрүүлж байгаа амьдралыг сонгохыг хэлнэ. Зарим нэг зорилгуудаасаа бүр мөсөн татгалзаж бусдыг бодох хэрэг ч гарна. Хүмүүст таалагдахгүй байсан ч хамаагүй үнэнч байх хэрэг гарна. Өөрийнхөө хэрэгцээг хангаж, бусад хүмүүсээс хамааралгүй болохыг хэлнэ. Ямар учир зорилготой яах гэж энэ ертөнцөд ирсэн гэдгээ ойлгож хэн болох ёстой байсан тэр хүн болно гэсэн үг.

Давстай банн, шоколад бол амьдралд таашаал нэмдэг болохоос биш амьдралаас зугтахдаа хэрэглэдэг зүйл биш гэдгийг мэддэг хүн болоорой.

Ж.Мандхай /ikon.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top