x

АН-ын даргыг сонгох сонгуулиас хэн юуг хүлээх вэ?

2020 оны УИХ-ын сонгуулиас хойших хоёр жил гаруйн хугацаанд үндсэндээ хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ынхан өнгөрөгч баасан гаригт ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийж, эвлэрэл нэгдлийн замыг сонгов. Ирэх лхагва гаригт буюу 18-ны өдөр намын даргыг сонгох сонгуулиа явуулахаар болжээ.

Ээлжит бус хурлыг зарласны маргааш АН-ын тамгатай ганц “хутагт” болох С.Эрдэнэ дарга “Энэ нөхөд ҮБХ-ны хуралдааныг зарлах эрхгүй субьектүүд” хэмээн мэдэгдсэнтэй харьцуулахад ҮБХ хуралдсаны маргаашнаас “С.Эрдэнэ, Х.Баттулга нар эвлэрчээ” гэсэн мессежүүд нисч эхэллээ. Энэ үйл явдлыг тохиолдуулаад Х.Баттулга нь хүртэл эргэж ирсэн гэх.

Ер нь бол АН С.Эрдэнэтэй С.Эрдэнэгүй, Х.Баттулгатай Х.Баттулгагүй ч Ардчилсан нам юм гэдгийг өнгөрсөн цөөхөн хоногт өрнөсөн үйл явдлууд бэлээхэн харууллаа. Гэхдээ хүн хүндээ илүүдэх биш. Эвлэрлийн замыг сонгосон нь үнэн бол үнэхээр сайн хэрэг. Эцсийн бүлэгт АН-гүйгээр С.Эрдэнэ хэн, Х.Баттулга хэн гэдгээ ойлгосон бол болж байгаа нь тэр. Харин ҮБХ-ны энэ удаагийн ээлжит бус хурал хүчинтэй юу, үгүй юу гэдэг дээр өөр баримт гаргаж бас болох юм.

Тодруулбал, 2020 оноос хойш АН-ын ҮБХ гурван удаа хуралджээ. 2020 оны тавдугаар сард (УИХ-ын сонгуулийн өмнө) зарласан ҮБХ-ны хуралд ҮБХ-ны 391 гишүүн оролцсон байна. 2022 оны гуравдугаар сард АН-ын Үндсэн дүрмийг шинэчлэн баталсан ҮБХ-ны ээлжит хуралд 491 гишүүн оролцож, намын шинэчилсэн дүрмийг УДШ бүртгэжээ. Үүний дараа 2022 оны зургадугаар сард ҮБХ-ны гишүүд дунд ротаци явуулахад ҮБХ-ны 252 гишүүн оролцсон байна. Харин энэ удаагийн ээлжит бус хуралдаанд ҮБХ-ны 314 гишүүн (ирцийн эхний мэдээгээр) оролцов.

Ингэхдээ өмнө хуралдсан гурван удаагийн хуралд оролцсон ҮБХ-ны гишүүдийн 50, 50 хувийн төлөөллийг оролцуулжээ. С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тус тусдаа багцалсан ҮБХ-ны гишүүдийн 50 хувь нь энэ удаагийн ээлжит бус хуралд оролцсон гэсэн үг. Товчхондоо, ҮБХ-ны хуралдаанаас гарсан шийдвэрийг ҮДШ “хүлээж авахгүй” гэх ямар нэг шалтгаан байхгүй болов. С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зүгээс ч эсэргүүцэх боломж үлдсэнгүй. Тиймээс, хэрэв энэ удаа Дээд шүүх дахиад “бүртгэхгүй”, эсвэл “биш байна” гэж гүрийвэл өөрсдөө асуудалд орно. Нэг намын шүүх шүү гэдгээ л албан ёсоор зарлана гэсэн үг.

Одоо хамгийн гол асуудал үлдсэн. Энэ бол хоёрхон хоногийн дараа болох намын даргын сонгууль. Энэ удаад АН дарга нараа дагаж мөргөлддөггүй, үзэл бодол, үнэт зүйл дээрээ нэгдсэн, дүрмээ баримталж, зарчмыг сахисан нам байгаасай, ийм шаардлага, шалгуураар намын даргаа сонгоосой гэж залбирах л үлдлээ. Намын дотоод сонгууль учраас намын гишүүд, ҮБХ үүнийг шийднэ. Хөндлөнгөөс хөлөө дүрэх боломж байхгүй. “АН эвлэрч нягтрах нь монголчуудын эрх ашиг” гэж Л.Гантөмөрийн хэлсэн үг үнэн бол энэ залбирал нөлөөлж магадгүй л юм.

Гашуун туршлага, хатуухан сургамж ч бий. Өнгөрсөн хугацаанд АН хамгийн баян “хулгайч”, хамгийн шазууртай “заргач” хоёрын дунд хэдэн жил тэссэн, тал дундуураа тас хэрчүүлэх ч дөхсөн. Харин энэ удаад хэн бяртай, бультай, хэн мөнгөтэйд нь намаа даатгах, эсвэл хэн нэгэн хүчтэй лидерийг тойрч мөлхөх биш, харин намын эв нэгдлийг хангаж, алсын хараагаа зөв тодорхойлж, түүндээ тохирсон баг бүрдүүлж ажиллах сайн менежерийг сонгох ёстой.

Учир нь АН-ын унал, мөхлийн шалтгаан нь үргэлж л лидерүүдийн зодоон байсаар ирсэн. 2000 онд арчилсан хүчний бүх намууд нэгдэж АН-ыг байгуулахад ч гэсэн ингэж ярьж байв. Ардчилсан нам лидерүүдийн нам биш, гишүүддээ түшиглэсэн нам болно гэж. Тэр цаг үе өнөөдөр ч гэсэн давтагдаж байна.

Өөрөөр хэлбэл, шинээр сонгогдох намын даргын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол намаа бэхжүүлэх. Түүнээс биш ирэх сонгуульд ялалт авчирах нь эхний зорилго биш. Олонхи гишүүдийн хувьд (магадгүй зарим нэр дэвшигчдийн цээжний тооцоо байхыг үгүйсгэхгүй) “Нам ялбал намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэдэг шалгуурыг эхэнд ярьж байх шиг сонсогдоно лээ. Тэгвэл уучлаарай, ирэх хоёр удаагийн сонгуульд лав АН-д ялалт байхгүй шүү. МАН муу байх тусмаа АН-д сайн гэдэг үзлээр одоо хол явахгүй. Ийм сэтгэлийн бэлтгэлтэйгээр намын даргад нэр дэвшиж, ирэх онуудад хийх ёстой ажил, хүрэх газраа төлөвлөж чадсан хүн л АН-ын дарга болох ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top