x

“Халх гол” киноны зураг авалт арваннэгдүгээр сард эхэлнэ

1939 онд болсон Зөвлөлт-Японы цэргийн мөргөлдөөний тухай Орос-Монголын киночдын хамтран хийх “Халх гол”  киноны зураг авах ажил арваннэгдүгээр сард эхэлнэ гэж “Ленфильм” студийн ерөнхий захирлын туслах Ольга Аграфенина ТАСС-ын сурвалжлагчид ярьжээ.

Зохиолыг нь “Цагаан гварди”, “Хувь нэмэр” кинонуудын зохиолч, найруулагч,  хурц үйл явдалтай киноны мастер Сергей Снежкин бичээд бэлэн болгочихсон.  Кино Халх голын ялалтын 80 жилийн ойгоор 2019 онд гарна. Бэлтгэлээ хангаж байгаад арваннэгдүгээр сар гэхэд зургийн талбайдаа гарна” гэж Ольга Аграфенина хэлсэн байна.

“Ленфильм”-ийн төлөөлөгчийн хэлснээр бол кинонд оролцогсод бүгд сайн дүрд тоглох юм байна. Мэдээж зөвлөлтийн улаан армийнхан бүгдээс сайн нь, монголчууд мэдээж сайн. Хятадууд “сайн”, хэдий япончууд дайснууд ч гэсэн жинхэнэ эрэлхэг байлдах гэнэ.

Ерөнхий захирлын туслах энэ төсөл ямар өртөгтэй талаар харин ам нээсэнгүй, ганцхан “ер нь л холливудын жишгээр” гэсэн байна. Түүнийхээр бол зохиол бичихдээ түүхэн материалуудыг сайтар судалсан, киноны ажилд Оросын түүхийн нийгэмлэг, зөвлөхүүд идэхтэй оролцож тусалсан гэнэ.

Үйл явдал яаж эхэлсэн бэ?

Нэг удаа бидэнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагаас захидал ирж 1939 онд Халх голд болсон дайны тухай кино хийх талаар санал тавьсан. “Бараг мартагдэх гэж байгаа  энэ үйл явдлыг дурсан кино хийвэл Монгол-Оросын харилцаанд шинэ хуудас болох юм биш үү” гэсэн тухай гэж Аграфенина дурсчээ. “Тэгээд бид сэдэв нь сонирхолтой юм, саналыг тань ярилцахад бэлэн байна гэж хариулчихаад хүлээж байтал гэнэт л асуудал бүр Засгийн газрын түвшинд яригдаад шийдчихсэн” гэжээ. 

Хамтарсан кино хийх санамж бичигт есдүгээр сарын 12-нд болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр гарын үсэг зурсан байна. “Ленфильм”-ын тэргүүний  туслахын хэлснээр бол Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгчид энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлье гэдэг санал тавьсны дараагаар киноны  бэлтгэл ажил эхэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч энэ саналыг хүлээн авсны дараа кино компани энэ ажилд шамдан оржээ.

Энэ ажил “Сод монгол” кино компаний ерөнхийлөгч Анандбазар тэргүүтэй Монголын киноны төлөөлөгчид зунаар Санкт-Петербургт ирж “Ленфильм”-ийн ерөнхий захирал Эдуард Пичугинтай уулзаж хамтарсан шинэ төсөл хэрэгжүүлэх талаар ярьснаар шуударсан байна.

Халх голын зэвсэгт мөргөлдөөн Монгол Улсын нутагт тэртээ 1939 онд ЗХУ, Японы хооронд болсон юм. Энэ зэвсэгт мөргөлдөөн ЗХУ-ын зүгээс Хятад руу цэргээр довтлох гэсэн санаархлыг дарах нэрийн дор Чита, Байгаль руу цөмрөхөөр төлөвлөж байсан Японы зургадугаар армийг бут цохисноор өндөрлөсөн юм.

Улмаар Москва, Токио энхийн хэлэлцээр байгуулсан билээ. Халхын голын тулалдааны дараагаар Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончууд ЗХУ-д довтолсон юм.

“Ардчилал таймс” сонин

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 6 цаг 46 мин Махны үнэ өсөлттэй байна 6 цаг 48 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 50 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 6 цаг 51 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 6 цаг 53 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 6 цаг 54 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 6 цаг 57 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 6 цаг 59 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 7 цаг 3 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 7 цаг 5 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 7 цаг 9 мин Жанжин 7 цаг 18 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 11 цаг 2 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 11 цаг 8 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 11 цаг 14 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 11 цаг 19 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top