x

МОНГОЛЫН ЗОЛ МӨН ҮҮ?

Өнгөрсөн гучин жилд Монгол үнэхээр том ололт амжилтыг эзэмшсэн. Энэ бол дэлхийн хамгийн супер тоталитар хоёр гүрний дунд ардчиллыг бэхжүүлж ирсэн явдал. Тонгорог жижигддэггүйн үлгэрийг мэдрүүлж яваа улс. Энэ бол 800 жилийн дараа зүй ёсоор цээжээ дэлдэх Монголын бахархал мөн. Гэхдээ эдийн засгийн хувьд амжилт гаргаж чадсангүй. Харьцангуйгаар алж байна л даа. Такси барих тансаг хэрэглээ байлаа. Одоо такси нь олдохгүй болсон. Залуус мөнгөө хэмнээд баарны гадаа найруулсан архи тойруулж уугаад орцгоодог байлаа. Одоогийн залуус итгэхгүй. 

Гэхдээ л үнэхээр гомдмоор. Үе үеийн дарга нар туршлагагүй дээрээ шуналтай тул харалгантсаар байгаад Улаанбаатар хотыг түгжрэл, утаа хоёрын хараалд бүрэн зангидуулчихсан. 2012 оны өсөлтөө бас л малан дурак царайлаад зүгээр салхинд өгсөн. Маш их боломжийг хөгийн засаг дарга нар хувь горьдоод буцаагаад хөөж байсан. Дэлхийд нэр хүндээ алдсан. Нийтээрээ ядуу тул сэтгэлгээ нь тийм ядуу байгаа бөгөөд өнөөдөр ч хөгийн ядуу хэвээрээ байгаа хэрэг. Хэнээс ч дутахгүй хуультай, журамтай ч биелнээ нэг байхгүй. Хуулийн байгууллага нь өөрөө хууль зөрчнө. Завхарсан даа. Нэг муу хөгийн амьтны гэрээс 10 тэрбум олдоод долоо хоноогүй л байна. 

Бидэнд өөрсөнд асуудал бий шдээ,

ямар сайндаа гэрээс нь олдож байгаа 10 тэрбумыг ард түмэндээ хувааж өг гэхэв дээ. Өөрсдөө бид ийм л тархины тураалтай. Тэрийг хувааж аваад яах билээ. Харин үүний оронд таслан зогсоох нөхцөлийг нь бүрдүүлэхэд наад мөнгөө зарцуул гэвэл тэр арав нь 100 тэрбум, их наяд болж эргэж орж ирэх юм уул нь. Гэхдээ үүнийг аргаа барсан, цөхөрсөн иргэдийн хэлж байгаа үг гэж харвал өөр санагдана. Нээрээ шүү дарга нараа. Тэд үнэхээр та нарыг тасдаж хаяхад бэлэн байгаа. Бүх юм шударга биш байна. Баяных нь мөнгө нь тасарч, ядуугийнх нь гэдэс нь тасарлаа. Баян ядуугаасаа хамаараад монголчууд хоорондоо тааралдахаа ч болив. Хэн ч бухимдана. Алмаар санагдана.

Гэхдээ бид үнэхээр харалган. Утсаа ухаж байгаад нэг зэвүүн үг тааралдангуут цаазла пдда гэж коммэнт бичээ л болоо. Хүнтэй ноцолдоно. Үзэгдэлтэй ноцолдоно. Цаазла л гэнэ. Цаад шалтгааныг нь тоож байгаа нэг ч амьтан байхгүй. Хүн солигдсон ч юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг даанч ухаарахгүй. 

Тогтолцооны өөрчлөлт

гэж ярьдаг хүмүүс багагүй бий нь бий. Гэхдээ ярьдаг л хүмүүс. Үнэхээр 30 жил яриа биз дээ? Ямар олон ухаантай хүмүүс, боловсролтой хүмүүс, харвард, МГУ хүмүүсийг бид үзэв. Ямар гоё эр хонгор хоолойтой, царайлаг, элит дарга нарыг бид мэдэх билээ. Гэхдээ хэн нь хийсэн юм бэ? Ядаж хийж эхэлсэн билээ? Нэг ч нэр байхгүй байгаа биз?

Украинд эх орны дайн болж, Монголд нүүрсний дайн болж байна. Өргөжөөд төмөр замын, байгаль орчны дайн болохыг ерөнхий сайд Оюун-Эрдэнэ өөрөө хэллээ. Би түүнийг олзуурхаж байна. Мэдээж ямар нэг юм барьж авчихаад хэлсэн байж таарна. Тэр дайн болно. Залгаад эм, антибиотикийн мафи, газар олголтын мафи гээд явахыг бид шаардах боломжтой. Дээр хэлсэн гучин жилийн завхрал бол гучин жил бужигнаж эв гавандаа орсон мафуудыг хэлж байгаа юм. Харин одоо дайтаж байна. Өмнө ийм зүйл болж байлуу? 

Маш олон хүн уурлаж байгаа,

тэр байтугай Оюун-Эрдэнийг алмаар санагдаж байгаа. Зогсоомоор байгаа. Зогсоох арга нь огцруулах. Загалмайлсан эцэг дээр гардаг шиг, “хэн түрүүлж огцруулая гэсэн нь урвагч шүү” гэмээр байна. Түүнийг юу ийм зүйл хийлгэв?

  • Хоёр нам ээлжлэн эрх барьж байхдаа биенийгээ ч ээлжилж хашраагаад тэнцвэр хадгалдаг байв. Иргэдэд ч шударга ёс тогтоод байгаам шиг санагддаг байсан. Гэтэл МАН хоёр дараалж ялаад үнэхээр жаалсан. Нам дотор нь ямар их бүлэглэлтэй, тэр нь ямар бат бэх болохыг харцгаасан. Журам яриад нэг гар буу гаргахад өөдөөс нь арван пулемёт сумлагдаж байна. Өөрсдөө айж эхэлсэн...

  • Оюук нар өөрснөө хулгайлж амжаагүй. Энэ бол ганцхан түүнд оногдох аз биш, бидэнд олдсон завшаан шүү. Оюукыг энэ зоригон дээр түлхээд өгье.

  • Түүнийг дотроо улс Монголоо сайхан болгочий гэж үнэхээр эрмэлзээгүй гэж жатгадаад яахав. Та бид л эх орноо гэсэн ариун бодолтой, Оюун-Эрдэнэ нар заавал бузар юм бодох ёстой биш биз дээ хаха

  • Зорилго нь аргаа зөвтгөх үе үнэхээр бий. Тэр Миеэ гуайг зайлуулж байв. Авцалдаагүй нөхөдтэй нийлж шударга тав гэж байв. Миний ч амны зугаа болж байв. Хэдхэн хоногийн өмнө баахан ам хамраа шүлсэдсэн сайд нартай боллоо. Адгийн шаарууд ч харагдана лээ. Гэхдээ тэр одоохондоо тогтож, эрх мэдэлтэй байх нь бидэнд хэрэгтэй байгаа шүү. Эхэлснээ дуусгаг

  • Оксфорд, МГУ төгсөөгүй нь. Энэ нэлээд чухал давуу тал. Лут сургууль төгсөөгүй гэхээр л ухаан муутай гэсэн үг биш нь мэдээж. Нямбаатар ч тэр, Амарбаясгалан ч тэр. Тэд МГУ төгсөөд Оксфордод мастер хийсэн байсан бол яг бусад шигээ байх байсан. Нэвтэрхий ном эрдэм болсон улсууд тооцоо ихтэй, тэгээд тэрнээсээ айж хулчийдаг. Бас яриад хэнийг ч хуурчихдаг. Эхэнд гарсан даа, ямар олон доктор, ухаантнуудыг бид үзэв ээ гэж. Харин цавчаад эхэлдэг хүмүүсийг бол одоо л үзэж байна.

Товчхондоо бидэнд хамгийн олзуурхам, алдаж боломгүй үе одоо л ирж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай тухтай харсан бол олон зүйлийг залруулах юмнууд тэнд явж байгаа. Тэрийгээ ч хийгээсэй билээ. Хэдийгээр бид ардчилсан улс, хүний эрхийг дээдэлдэг боловч аливаа юмны инерц дуусах гэж байдаг. Эдийн засгаараа ингэж туйлдан туйлдан яваад байвал амархаан амьтны идэш болно. Магад тийм зүйл дөхөж байгаа ч юм билүү. Гэтэл чухам энэ л үед Оюук гэдэг муйхар нөхөр гарч ирдэг нь Монголын зол, хоншоор ч юм билүү? 

Өнөөдөр дайтаж байгаа хоёр тал байна. Нэг талд нь жишээ нь нүүрсний хулгайч нар. Гэрээс нь тэрбумууд олддог төмөр замын хурган дарга нар. Харин нөгөө талд нь Л.Оюун-Эрдэнэ байна. Хэрэв танд талаа сонгох асуулт ирвэл та яах вэ? 

АРТАНЬЯН /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.132)
    битгий солиор
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top