x

Муур хар, эсвэл цагаан байх нь хамаагүй. Хулгана барьдаг байх нь чухал!

“Муур хар, эсвэл цагаан байх нь хамаагүй. Гол нь хулгана барьдаг байх нь чухал” гэж Дэн даргын хэлсэн үгийг манай улстөрчид ишлэх дуртай.

Үлгэрлэвэл, У.Хүрэлсүхийн зургийг ширтээд “Баттулгыг бодвол эхнэртэй, Элбэгдоржийг бодвол нуруутай шүү” гээд санаа алдаад байгаа эмэгтэйчүүдийг харахаар улсын Ерөнхийлөгчид байвал зохих хамгийн чухал буюу зайлшгүй байх ёстой чанар нь уг хүнд огт байхгүй байна аа л гэсэн үг.

Өнгөрөгч баасан гаригт манайд бас нэг том үйл явдал болов оо. Баасан гаригийн өглөө үүрээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгчийг өглөө үүрээр хуулийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчлан саатуулсан юм байна. Түүний гэр болон хамаарал бүхий этгээдүүдэд нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг бэлнээр олджээ. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг "үндэслэлгүйгээр олж авсан" гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэв. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан боловч хуулийн хугацаа дууссаны дараа “өмгөөлөгч байхгүй” гэдэг шалтгаанаар суллахаас өөр аргагүй болсон гэнэ. (Сүүлийнх нь хошигнол ч байж магадгүй. Өнөөдөр буцаагаад хийчихсэн байна лээ)

Энэ мэдээтэй уралдаад соошлаар "Даваагийн Мөнх-Эрдэнийн оронд С.Батдөлийг цагдан хорьё” гэдэг хөдөлгөөн хүртэл өрнөв өө, өнгөрсөн амралтын өдрүүдэд. Жижгээр танхайрсан (салаавч гаргах жижиг танхай биз дээ, одоогийн хуулиар бол зөрчил) нөхрийг сарын хугацаатай цагдан хорьчихоод тэрбумаар нь зөөчихсөн нөхрийг хоёр хонуулаад суллачихна гэдэг шударга бус харагдсан байх л даа.

Энд нэг зүйлийг тодруулахад, баривчлагдсан этгээдийн талаарх мэдээлэл Ерөнхий сайдад өөрт нь байсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ам алдав. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад л “шүгээлч үлээгч” болж таарав. Өмнө нь нүүрсний хулгайн хэрэг дээр намынхаа эсрэг “шүгэл үлээчихсэн” хүн шүү дээ. Нүүрсний хулгайтай дайн зарлах гэсэн чинь намынх нь санхүүжилт бараг ил гараад ирсэн. Эцэст нь тэгээд хулгай гарсан компаниа олон нийтийн хяналтанд оруулахаар шийдэж, менежментийн багт нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явж байгаа.

Төмөр замын хэрэг дээр ч гэсэн дээ, “Өө, ийм жижигхэн хулгайч гэж юу байсан юм, нэг муу албаны дарга шүү. Жинхэнэ хулгайчийг нь зарлаач ээ, цаад эзнийг нь” хэмээн шаардаж байгаа хүн цөөнгүй. Гэвч хулгайч бол хулгайч. Том, жижгийн ялгаа байхгүй. Тэгээд ч дээсний үзүүрээс нэгэнт атгасан бол цаад үзүүрт нь байгаа үхрийг хөтөлж гаргаж ирэх нь хуулийн байгууллагын үүрэг. Нэг хулгайчийг чихдээд гаргахад арынх нь чирэгдээд л гараад ирдэг биз дээ.

Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн хувьд хэн байх нь хамаагүй, хулгана барьж л байвал хаваасаг болж байгаа юм. Тэрнээс наана хөгжлийн хичнээн том хөтөлбөр дэвшүүлээд хий хоосон зүйл, савангийн хөөс болохыг өнгөрсөн цаг хугацаа, төмөр замын хэрэг, нүүрсний хулгай харууллаа шүү дээ. Харин ч энэ далимд сүүлийн зургаан жилийн хугацаанд төрийн алба болон төрийн өмчийн компаниудад нүүрлэсэн хулгай зэлгий зах зухаасаа илчлэгдээд явж байна.

Х.Нямбаатар сайд ч гэсэн хэлсэн байна лээ. Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын жижигхэн орой шүү. Үүнээс гадна гааль, нийгмийн даатгал, татвар, тээвэр ложистик, төрийн худалдан авалт, газар олголт гээд бүхий л авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй энэ Засгийн газар эргэлзээгүйгээр тэмцэнэ гэж. Үнэн бол сайн л байна. Энэ тохиолдолд бол ёстой нээрээ Х.Нямбаатарын хар, эсвэл цагаан байх нь падлий ч алга. Гол нь “хулганаа л барих” нь чухал.

Ерөнхий сайд пүрэв гаригийн чуулганд үг хэлэхдээ “Төрийн өндөр албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй (хөрөнгөтэй) нөхөд ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө ажлаа сайн дураараа хүлээлгэж өгөхийг3 уриалжээ. Тэдний орон тоон дээр дахиад сонгон шалгаруулалт явна гэсэн үг. Төрийн алба бол төрийн л алба байя, төрлийн алба байхаа больё оо, өргөсөн тангарагтаа үнэнч байя аа гэж байна л даа.

Гэхдээ тэрний өмнө бас нэг зүйлийг хийх хэрэгтэй байна. Төрийн албаныхаа цалингийн системийг өөрчлөх. Үр дүнгээр нь үнэлэх гэсэн үг л дээ. Ингэж байж төрийн албанд шилдэг, сайн боловсон хүчин орж ирнэ. Ингэж чадахгүй бол хичнээн мэдлэгтэй боловсролтой хүн орж ирлээ ч ахиад л нөгөө хулгайн схем рүү нь орно. Ямар өвс идэж, ус уугаад амьдар гэлтэй биш. Төрийн албанд ч бай, хувийн хэвшилд ч бай хүн гэдэг зүйлд угаасаа “амьдралын чанар” гэдэг зүйл анхан шатны шаардлага болдог. Үүнийг нь шийдэхгүйгээр төрийн албанд хэн ч үнэнчээр зүтгэхгүй.

Арваад жилийн өмнө манайхны зарим нь жишээ авах дуртай байсан Гүржийн туршлага бий шүү дээ. Хууль, хүчний байгууллагын бүх ажилтнуудаа нэг өдөр ажлаас нь халаад буцааж ажилд авахдаа “Хуулийн шинэ орчинд ажиллаж амьдарна, хулгай зэлгийд орохгүй. Энэ шаардлагыг зөвшөөрч байвал та ажилдаа эргээд орж болно” гэдэг гэрээ хийсэн. Ийм л зарчмаар төрийн албыг бүхэлд нь шинэчлэх шаардлага үүсээд байна. Түүнээс биш хулгай зэлгийд өртөмхий гэдэг утгаар нь зөвхөн “өндөр албан тушаалтнууд” гэж ялгаад хол явахгүй. Доогуур нь хулгай хийж болно гэсэнтэй утга нэг болно. Тиймээс нэгмөсөн системээр нь өөрчлөх шаардлагатай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top