x

Англид төрсөн бодол ба зөвлөгөө

Шинэ оны шинэ өглөө охиныхоо бичсэнийг сайтдаа share-лэхээр шийдэв. Гарчгаа хэргээр ингэж авлаа. Их Британид суралцах хүсэл бүхий монгол залууст охин маань зөвлөжээ. Зөвлөлгөөний эхний хэсэгт англи хэлийг онцолжээ. Би юуны өмнө тэр хэсэгт нь ач холбогдол өгөөд ийм тодруулга (ятгалга) оруулчихлаа: –Монголчууд минь, Монголын Төр-Засаг минь цаг бүү алдаач гэсэн уриалга гээд ойлгочихоорой! МУБИС ба МУИС-ийн багш бэлтгэдэг салбарт байгалийн ухааны (тоо, физик, хими, биологи гэх мэт) хичээлүүдийг англиар заалгаж, Монголын дунд сургуулийн байгалийн ухааны хичээлүүдийг цаашаанаа англиар заадаг болгоё гэсэн санаагаа дахин сурталжилж байна хэмээн хүлээн авна уу! Оройтлоо! XXI зууны хөгжлийн хурд биднийг хүлээхгүй! Явж явж англи хэл чинь Монголыг ядуурлаас аварна шүү, нийгмийн шударга ёс тогтооход англи хэл тусална гээд хадуурчихъя. (Нийтлэлч, ахмад дипломатч Д.Баярхүү)

2023 оны шинэ өглөөний мэндийг Та бүхэндээ хүргэж байна. Өнгөрсөн 2022 он шалгуур ихтэй ч бас сайхан жил болж өндөрлөлөө. 

Шинэ оны эхний өдөртэй холбогдуулан энэ жил гадаадад сурахаар зорилго тавьж бэлтгэж байгаа, зорьж байгаа залуучууд, хүүхдүүд, дүү нарт хэд хэдэн зөвлөлгөө өгмөөр байнаа. Олон ч хүмүүсээс хэрхэн гадаадад сурах вэ? Ямар компаниар зуучлуулж явсан бэ? Яаж явах вэ? Юунд бэлтгэх вэ? Хэзээнээс бэлтгэх үү? гэх мэт олон асуултууд орж ирсээн.

Миний хувьд яг үнэндээ олон жилийг БНСУ-д бакалаврын түвшинд Солонгос хэлээр бүрэн суралцаж дүүргэсэн. Тиймээс англи хэлийг сайжруулахад нэлээн хугацаа орсон. Ажил дээрээ ч англи хэлээрээ гологддог л байсаан. Ганц солонгос хэлээр хол явахгүйгээ ч ойлгож байсаан.

Гэхдээ л англи хэлтэй оронд магистрын түвшинд суралцах бодол үргэлж л байдаг байсан. Тиймээс хугацаа заагаад ажлынхаа хажуугаар сургууль мэргэжлээ судлаад бэлтгэж эхэлсэн. Удирдлага, ажлын хамт олон дунд гадаадад суралцсан үнэхээр сайн хэлтэй, бас чадварлаг хүмүүс байсан учраас маш их урам зориг авч бэлтгэж эхэлсэн.

  1. Англи хэлээ сайжруул, нэн яаралтай! Өөр боломж сонголт гэж байхгүй. Яагаад гэвэл академик түвшинд суралцахад хамгийн хүнд ажлын нэг бол маш их судалгааны материал дээр ажилладаг. Маш их юм уншиж судалж, дүн шинжилгээ (analyse), шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking) тухайн уншиж судалсан ажлаа (Presentation and Summative assignment) буюу 2800-3300 үгтэй нотолгоонд суурилсан (evidence based) ЭССЕ бичнэ. Тэгэхээр Англи хэлний академик ур чадварт суралц. Мөн англи хэлтэй хүмүүсээс зөвлөгөө ав. 
  2. Суралцах мэргэжлээ тодорхойл! Яг ямар мэргэжихээр аль сургуулийн аль хөтөлбөр өөрт тань тохирч байна? Би бол интернэтээр л судалсан. Бүх сургуулийн мэдээлэл интернэтэд үнэгүй бас дэлгэрэнгүй байдаг. Тэгээд нарийн судлах тусам сургуулийн тоо багасч яг өргөдлөө өгөхөд 4-5 сургууль шигшиж үлдсэн. Миний хувьд TOP 10-20-д багтдаг сургуулиас илүү тухайн сонгосон хөтөлбөрөөр аль сургууль нь сайн байна гэдгийг судалсан. Мөн ямар судалгааны ажил хийсэн байна, төгссөн хүмүүс нь хаана ажил хийж байна. Ямар профессорууд хичээл ордог, Дадлага хийх боломж байна уу? гээд Яг л хөтөлбөрт суурилж сургуулиа сонгосон. Яг өөрт тохирсон хөтөлбөртэй сайн сургуулийг олоход хамгийн их цаг зарцуулсан. Миний хувьд Их Британийхн Англи улсад л зөвхөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжил судлалын чиглэлээр маш сайн суралцаж болох юм байна гэсэн сэтгэгдэд төрж, сонирхол дагасан. Учир нь яг энэ чиглэлээр шинжилгээ судалгаа маш сайн хийсэн тэргүүлэгч гүрэн, мөн хамгийн сайн хөтөлбөртэй цаг хугацааны хувьд ч яг суралцахад тохиромжтой гэж үзэж University of Bristol, University of Sussex, University of Reading, University of East Anglia сургуулиудад эссэ болон хэлний оноо бас бус шаардах бүх бичиг баримт нотолгоогоо хавсаргаж өргөдлөө өгсөн, дээрхи сургуулиудад нөхцөлгүй тэнцсэн.
  3. Тэтгэлэгт хөтөлбөр. Засгийн газрын болон сургуулиудын өөрсдийн тэтгэлэг зарлагддаг. Магистрын түвшинд хамгийн их тэтгэлэг байдаг санагдсан. Сургуулийн вэбсайт нь дээр гадаадад оюутны тэтгэлэг гэхээр янз бүрээр гарч ирнэ. Хэзээ өргөдөл авах болон хаагдах дуусах хугацаа шалгуур энэ тэр нь бүгд дэлгэрэнгүй байна. Ер нь сургуульдаа эхлээд тэнцсэн байх шаардлага тавьдаг. Зарим тэтгэлгийн хувьд тусгайлан зөвхөн тэр улсын иргэдэд гээд заасан байдаг. Мэдээж Монгол Улсын иргэдэд зориулсан тэтгэлэг ихэвчлэн бүх орны оюутнуудад зориулагдсан байдаг. Тэтгэлэгийн Эссэ маш чухал, бас Англи хэлний оноо өндөр бол авах боломж хамаагүй өндөр. Ер нь хичээсэн хүн бүрт боломж бий. 
  4. Амьдрах орчиноо судал. Зөндөө хүмүүсийг хараад байхад таньдаг хүн байгаа, тэр ах тэр эгч байгаа, очоод тэнд байна, болно доо гээд байдаг ч Таны амьдрах орчин тав тухтай байна уу, хичээлдээ сайн анхаарч чадахаар байна уу гэдгийг сайн судлаарай. За очоод учраа олоод болно доо гэх биш бүх юмаа Монголд байхдаа яг таг бэлтгээд шийдээд очоод хичээлдээ анхаараад яваарай. Миний хувьд хэдэн сарын өмнө дотуур байраа сонгоод, сургуулиас маань тосч аваад шууд л байрны түлхүүрээ аваад байрандаа орж байсан. 

Тухайн хотын том жижгээс хамаараад амьжиргааны зардал болон амьдрах орчны аюулгүй байдал хамгийн чухал. Том хотод бол амьдрах зардал өндөр. Сайн хөтөлбөртэй сайн сургуулийн жижиг хот байсан ч яадаг юм. Миний хувьд жижиг хотын кампус төвтэй сургуульд суралцаж байгаа. Сургуулийнхаа кампусд байдаг номын сантай ойрхон байранд амьдардаг. Тог, ус, цахилгаан бүгд дотуур байрны зардалдаа багтсан, маш тухтай дулаахан бас тохилог. Мөн амьдарч байгаа хот маань Лондогоос бол айхтар хол биш 2-3 цагийн зайтай. Сургуулиа зөв сонгоод амьдрах газраа зөв сонгосон байхад хичээл хийх цаг, үр бүтээмжтэй суух цаг их гарна. Байрны асуудал шийдэгсэн байхал ачааны тал нь хөнгөрнө. Дотуур байрандаа зөндөө найзуудтай болно. Хэл ус сайжирна, олон давуу талтай. Бага зэрэг үнэтэй ч гэсэн оюутан хүний хувьд хамгийн зөв сонголт байх болно. За амжилт хүсье!

Баярхүүгийн Индрашидь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top