x

Заавал мэдэх ёстой урлагийн 10 шилдэг бүтээл

Аялал жуучлал бидэнд урлагийн шилдэг бүтээлтэй танилцах боломж олгодог. Та бүхэнд боломж гарвал өөрийн нүдээр харж, заавал мэдэх ёстой  дэлхийн шилдэгт орох  10 уран зургийг танилцуулья.

Дэвид Хокни: “Гранд-каньон” (Үндэсний галерей, Канберра, Австрали)

Дэвид Хокни ба түүний “Гранд-каньон”

Дэвид Хокни нь поп-артын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч бөгөөд орчин үеийн хамгийн нөлөө бүхий зураач юм.  Хэд хэдэн (6-60 хүртэлх тооны) зотонгуудаас  түүний олон бүтээл бүрддэг. “Үзэгч дунд нь ороод түүнийг мэдрээсэй” гэж зургуудаа бүтээдэг тухай тэр ярив. Түүний 1988 онд бүтээсэн «Гранд-каньон» зураг нь 60 зотонгоос бүтжээ. Зургийн цар хүрээ, гал дөл болсон  өнгө, нарийн контур нь түүнд тэр зураачийн дотроос нь мэдрүүлэх гэсэн эрмэлзлэлийг харуулжээ.

Марк Шагал: “Парисийн үндэсний дуурийн плафон” (Парис, Франц)

III Наполеон дуурийн театрыг бариулах захиалгаа 1861 онд өгсөн байв. Түүнийг хэрэгжүүлэхэд уран барилгач Шарль Гарнье 15 жилээ зарцуулсан юм.  Дуурь хотын  газрын зургийн гол цэг болжээ. Францын Соёлын сайд Андре Мальро 1963 онд 77 настай Марк Шагалд барилгын профаныг чимэглэх захиалгаа өгсөн юм. Зураачийн Парисын урланд уг зургийг бүтээхэд найман сар ба 200 кг будаг зарцуулагджээ. Шагалын хамгийн  цар хүрээтэй бүтээл нь энэ болсон ба плафоны нийт талбай нь 240 кв.метр.

Плафоныг зураач цагаан, цэнхэр, шар, ногоон, улаан гэсэн өнгийн таван хэсэгт хувааж, өөрийн дуртай сэдвийн хөгжимчид, бүжигчид, хайр сэтгэлтнүүд, сахиусан тэнгэр ба амьтдыг зуржээ. Таван хэсэг бүрт нь дуурь буюу бүжгэн жүжгийн  нэг ба хоёр сэдэв зурагджээ.  Мөн тэнд Парисын уран барилга ба түүхт бүтээл орсон байгаа.

Густав Климт: “Адель Блох-Бауэр I-ийн хөрөг” (Шинэ галерей, Нью-Йорк, АНУ)

Энэ зургийг “Алтан Адель” эсвэл “Австрийн Мона Лиза” ч гэж нэрлэдэг. Австрийн  югендстилийн хамгийн чухал бүтээлийн нэг. Густавын  найз хүүхэн, магадгүй хайртай эмэгтэй  Австрийн том санхүүчийн охин Адель Блох-Бауэрын бичсэн Климтын хоёр хөргийн нэг нь энэ юм. Уран сайхны үнэ цэнээсээ гадна уг зургийг эцгийнх нь хөрөнгийн хамт нацистууд хураан авсан, мөн Австрийн нэг галерей 1941 онд зургийг худалдан авсан зэргээс энэ хөрөг ихээхэн алдартай болсон байлаа. 1988 онд нэг сэтгүүлч Австрийн урлагийн бүтээлүүдийг бүртгэх жагсаалт гаргах хууль гарсны дараа  музейн архивыг судалж, Блох-Бауэрын өв залгамжлагч нартай ярилцсан байв. Шүүхээр удтал заргалдсаны эцэст уг зургийг  бас хэдэн бүтээлийнх нь хамт Лос-Анжелест амьдарч байсан гэр бүлийнх нь төлөөлөгч Мария Альтман гэдэг эмэгтэйд дамжуулан шилжүүлжээ.

2006 онд  Эсте Лаудерийн хүү Рональд Лаудер уг зургийг 135 сая доллараар худалдан авсан байв. Тэр цагаас хойш гоо сайхны бүтээгдэхүүний эзэнт улсыг үндэслэгч Лаудерийн үндэслэсэн шинэ галерейд “Алтан Адель” байраа эзэлжээ. 2015 онд уг зургийн түүхийг өгүүлсэн Сеймон Кертисийн “Алтан хүүхэн” кино дэлгэцнээ гарсан юм.

Амедео Модильяни: “Сууж буй нүцгэн эмэгтэй” (галерей Курто, Лондон, Ма Британи)

“Сууж буй нүцгэн эмэгтэй” (1916)  зураг нь Лондоны Курто галерейн  цуглуулгын “сувд”-нуудын нэг юм. Африк, далайн бүсийн иргэншлийн  баримлуудаас онгодоо авсан Модильянийн олонд танил болсон уртасган сунгасан  бие галбир, дэгжин шугам, гоо зүйн хэм хэмжээ харагдана. Зураачийн уран бүтээлийн ид үеийн “Нүцгэн натурын” цувралын эхлэлийг энэ зураг тавьж өгчээ.  Зураачийн эхэн үеийн  бүтээлээс нь энэ үе арай чөлөөтэй, секси талдаа ордог. Хөргийн нүүр царайнаас  1914-1916 онуудад зураачийн сахиусан тэнгэр болсон англи сэтгүүлч, яруу найрагч Беатрис Гастингсийн төрх харагддаг гэж урлагийн мэргэжилтнүүд хэлдэг.

Фрида Кало: “Хоёр Фрида” (Орчин үеийн урлагийн музей, Мехико, Мексик)

Фриды Кало ба түүний нөхөр зураач Диего Ривера хоёрын  харилцаа ямагт ээдрээтэй байсан юм. Тэд 1939 онд салсны дараа зураач “Хоёр Фрида” гэсэн  хамгийн хүчтэй зургаа бүтээжээ. Зургийн бэлгэдэл нь  тайлбаргүйгээр ойлгомжтой. Хоёр эмэгтэй нэгэн зурагт, нэгэн биенд шахцалдан бие биенээ ямар нэгэн талаар нөхөн, ямар нэгэн талаар зөрчилдөн  сууна. Кало энд дотоод амьдралаа гаргасан байна. Тэрээр 1939 оноос хойш нөхрөсөө салаад  хоёрдмол байдалд орсон юм. Нэг талаас нахартөө хайртай, нөгөө талаар салалт нь түүнийг зовооно. Мөн энэ зураг нь зураачийн холимог гарлыг хэлнэ. Эх нь мексик, эцэг нь герман хүн байсан ба Ривера зөвхөн мексикийг илүүд үзнэ. Тиймээс ч зурагт Фридагийн гомдолсон  “европ” зүрх шархалсан байгаа. Зураач энэ салалтыг хүндээр хүлээн авсан ба тэд 1941 онд эргээд  суужээ.

Анри Матисс: “Улаан тасалгаа: улаан өнгийн зохицол” (Эрмитаж, Санкт-Петербург, Орос)

Энэ зургаа Матисс хоолны өрөөний “ханын зураг” маягаар Сергей Щукины захиалгын дагуу бүтээсэн нь зураачийн хамгийн  танил  зураг болов. Санирхолтой нь тэр зургийг эхлээд хөх өнгөөр хийхээр оролдсон байдаг. Үндэс болгон хөх цэцэгтэй даавууг сонгосон байв. Гэхдээ 1908 оны Парисын салон нээгдэхийн өмнө тэр зургаа эрс шинэчилжээ. Хөх өнгө  чимэглэлийн хувьд хангалтгүй байв. Өнгийн өөрчлалт нь яг таарсан ба улаан өнгө нь  эмэгтэйн бие болон тасалгааны орон зайг өөртөө уусгаж чадсан байна. Зураач энэ зурагт цонх оруулан ногоон модтой алслалтыг хийж өгчээ.

Иероним Босх: “Газар дэлхийн тачаалын цэцэрлэг” (Музей Прадо, Мадрид, Испани)

Босхын гурвалсан зураг нь түүхэнд хамгийн ер бусын зургуудын нэг юм. Зургийн  жинхэнэ нэр нь тодорхойгүй. Энд байгаа нэрийг судлаачид л өгсөн байх. Босх зургаа 1515 онд нийтэд үзүүлснээс хойш уг зураг үзэгчдийг алмайруулсаар л байгаа. XX зуунд зургийг олон янзаар тайлбарлаж, таамаглаж байсан ч нэгдсэн дүгнэлтэд хүрсэнгүй.  Нэг хэсэг нь зургаас хүн төрөлхтний хүүхэд насыг харна. Нөгөө хэсэг нь  таашаал, тачаалын магтаалыг үзнэ. Гурав дахь хэсэг нь  библи судрын тайлбарыг үздэг. Босх тэрслүү, буруу номтны бүлэглэлд багтдаг учир нууц санаагаа зурагт шифрлэсэн гэдэг хувилбар ч байдаг. Таамаглал маш их, зургийг утга тайлагдашгүй учраас энэ бүтээл үзэгчдийг татсаар байгаа.

Эдвард Мунк: “Амьдралын бүжиг” (Урлагийн үндэсний музей, Осло, Норвеги)

Норвегийн зураач Эдвард Мунк амьдралынхаа  бүхий л хугацаанд сэтгэлийн дарамт, шаналгаанд байжээ. Тэр мэдрэмж нь зургуудад нь байдаг ба “Чарлаан” зурагт нь оргил үеэ олсон  юм. Гэхдээ «Амьдралын бүжиг» (1899–1900) бүтээлд нь түүний тэр шаналал байхгүй. Мэргэжилтнүүд Данийн бэлгэдлийн стилийн зохиолч Хельге Родегийн жүжиг энэ сэдвийг зураачид өгсөн гэдэг. Зураач өөрөө зурагт анхны дурлалын дурсамж буусан гэж ярьсан байдаг.

Рене Магритт: “Пирене дэх шилтгээн” (Израилийн музей, Иерусалим, Израиль)

Сюрреалист Рене Магритт хамгийн алдартай зургаа түүний найз бөгөөд өмгөөлөгч, зохиолч Гарри Торчинерын захиалгаар 1959 онд зуржээ. Үлгэрийн шилтгээн үүлэн дунд асар том бул чулуун дээр харагдан доогуур нь  далайн давалгаа гүйж байгаа  зураг  түүний хамгийн их анхаарал татсан зураг юм. Хатагтай Магриттын бүтээл нь  норвеги зохиолч Юстейн Гордерт нэгэн романаа бичихэд урам өгсөн гэх яриа бий.

Вермеер: “Сувдан ээмэгтэй бүсгүй” (Маурицхейс, Гаага, Нидерланд)

Сувдан ээмэгтэй залуу бүсгүйн хөрөг нь Голландын алтан зууны шүтээн гэгдэх Вермерын гол бүтээлийн нэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Зурагт  бүтээсэн он сар нь тавигдаагүй ч Маурицхейс музейн мэргэжилтнүүд түүнийг 1665 оны орчим зурагдсан гэдэг. Энэ зурагт зурагдсан бүсгүйн талаар ямар нэгэн мэдээлэл ховор. Зургийг тойрсон нууцууд, бүсгүйн харц зэрэг нь Жокондогийн хөргийг санагдуулах ба түүнийг хойд нутгийн буюу голландын Моно Лиза гэж нэрлэдэг. Ингэж харьцуулах бас нэг шалгаан нь хоёр эмэгтэй олон нийтийн соёлын  салшгүй  хэсэг болсон ба тэднийг кинонд дүрслэх нь их байдаг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Өчигдөр 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Өчигдөр 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Өчигдөр 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Өчигдөр 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Өчигдөр 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Өчигдөр 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Өчигдөр 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Өчигдөр 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Өчигдөр 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Өчигдөр 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Өчигдөр 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Өчигдөр 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Өчигдөр 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Өчигдөр 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Өчигдөр 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Өчигдөр 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты...
Top