x

Эрүүгийн хуульд одоо хийгдэж буй өөрчлөлт нүүрсний хулгайн хэрэгт нөлөөлөх үү?

Өнгөрөгч аравдугаар сард анх эхэлсэн “нүүрсний хулгай”-тай хийх дажин арай гэж нэг байгаа онов бололтой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний компаниуд  улсад 40 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэдэг Т.Доржханд гишүүний мэдээлэл үндэслэлгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлсэн нүүрсний оптейк гэрээг нууцаас гаргаж, шалгана” гэв.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн 22-р зүйлд өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангатгана. Энэ хуулийг дагуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өөрчлөлт оруулна. ҮАБЗ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийхэд оролцдог, зөвлөмж чиглэл өгдгийг таслан зогсооно” гэлээ. Эндээс дүгнэвэл, өмнө нь нүүрсний компаниуд, тээвэрлэгчид рүү чиглэж байсан “дайны” галын шугам өөрчлөгдөж, том “хулгайч” нар луугаа чиглэжээ.

Өчигдөр АТГ-аас “хэргийг нь шүүх рүү бооход бэлэн болсон” гэх 17 хүний нэрийг зарласны дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын долоон гишүүний нэр зарлагдсаны тав нь эрх баригч МАН-ын гишүүд байв. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ҮАБЗ-ийн даргын хувьд Ерөнхийлөгч Зөвлөлийн хэлэлцэх асуудлыг оруулж ирдэг. Нүүрсний оптейк гэрээнүүдийг өмнөх Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-өөр хэлэлцсэн. Аюулгүйн зөвлөлийн протоколыг ил болгоно” гэснээс үзвэл Х.Баттулга гэдэг хүн лав оптейк гэрээний асуудлаар “дээлээ нөмрөх” юм шиг байна. Харин нөгөө хоёр хүний хувьд тодорхой зүйл яригдсангүй.

Гэвч иргэд, олон нийтийн хувьд “хулгайч” хэн байхаас үл хамаараад түүнд хүлээлгэх ял, хариуцлага шударга байж чадах уу? гэдэг асуулт хамгийн их анхаарал татаж байгаа. Үүнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өгсөн юм байна.  

Өмнөх жишээ, гашуун туршлага ч бий. 2016-2020 оны парламентын үед ЖДҮХС-гаас хулгайлсан, хамаарал бүхий компаниараа дамжуулан хөнгөлөлттэй зээл авсан, зориулалт бусаар ашигласан 40 гаруй гишүүний нэр зарлагдсанаас дөрөв нь л ял шийтгүүлсэн байдаг юм. Үлдсэн зарим нь одоо ч гэсэн парламент дотор суугаад, шударгын дүр эсгээд явж байгаа.  Шүүхээр ял шийтгүүлсэн дөрвөн хүний хоёр нь бүр торгуулийн ялтай. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт нь шүүхээс "төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох" ял оноосон. Гэтэл улсад учруулсан хохирол нь 8,6 тэрбум...

Мөн Б.Ундармаа гишүүнийг “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн” гэж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Үүнийг хуулийн хэллэгээр "гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх" гэж нэрлэдэг.

Харамсалтай нь, шүүхийн энэ шийдвэрийн дараа “Албан тушаалын гэмт хэрэг дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн гэдгээр нь ялаас чөлөөлөх, ял хөнгөрүүлэх явдал нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй байна” гэдэг шүүмжлэл сүүлийн хоёр, гурван жил яригдаж байгаа. Иргэдийг маш ихээр бухимдуулдаг сэдэв. Тиймээс Засгийн газар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэг дээр ялын бодлогыг чангатгана гэдгээ зарлачихлаа. Маргааш гэхэд УИХ-д оруулж ирээд, яаралтай хэлэлцүүлэх юм шиг байна.

Гэвч хуулийн энэ өөрчлөлт нь одоо шалгагдаж байгаа “нүүрсний хулгайн” хэрэгт үйлчлэх үү, үгүй юу гэдэг дээр салбарын мэргэжилтнүүд, хууль хэрэглэж байгаа нөхдийн дунд дахиад ширүүн маргаан үүсэх байх. "Эрүүгийн хууль эргэж үйлчлэхгүй" гэдэг бол олон улсын хэм хэмжээ, тогтсон зарчим, энэ хуулийн гол амин сүнс нь гэж үздэг. Хуульчид ингэж ярьдаг. Хуулийг хүнд зориулж гаргадаггүй юмаа гэсэн санаа.

Уг нь бол хоёр жилийн өмнө, хуулийн хэрэгжилтийг парактикаар шалгагдсаны дараа шууд хуульдаа өөрчлөлт оруулаад явчих боломж нь парламентад байлаа. Тэгсэн бол ийм маргаан дахиж гаргахгүй байж болох байлаа. Гэвч яая гэх вэ, оргүйгээс оройтсон нь дээр гэж үгтэй юм. Манай хуулийн систем, хуулийн байгууллагууд, мөн хууль тогтоогч нар ард иргэдийнхээ өмнө ахиад нэг удаа шалгагдах нь дээ.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top