Дуучин Ука "Гурван үгээ хэлэх үү" шинэ дууныхаа клипийг өчигдөр фенүүддээ зориулан цацлаа. Тэрбээр энэхүү бүтээлдээ өөрийн дотны найз, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн хуримын нандин мөчүүдийг багтаажээ.
"Гурван үгээ хэлэх үү" дууны үгийг Ръяа, аяыг Ocean Grey-ийн залуус хийсэн бөгөөд клипэндээ байгалийн үзэсгэлэнт газруудад авсан хуримын зураг авалтууд, хуримын ёслолын ажиллагааны торгон мөчүүдийг оруулсан байна.
Мөн Укагын нөхөр Г.Эрдэнэчулуун клипэнд тогложээ. Өмнө нь түүний “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу нь бүтэн жилийн турш ХИТ-ийг тэргүүлсэн бол “Гурван үгээ хэлэх үү” дуу нь мөн л үзэгч, сонсогчдыг байлдан дагуулах чансаатай бүтээл болжээ.